dadido diary
Мессеж найз
Сарын өмнө нэг охинтой мессежээр санамсаргүй танилцсан. Анх танилцаад Бие биенээсээ баахан юм асуугаад л хариулаад л. Бодвол аль аль нь дотроо хандтай байсан юм байгаа биз. Нэт бол өөрш дээ. Гэтэл хэд хоногын дараа нөгөө охин бичихээ болилоо. Байдаг л нэг охин юм байгаа биз гээд дугаарыг нь устгаад бараг мартсан байсан. Гэтэл дахиад л бичиж байх юм. Анх Танихгүй дугаар байхаар нь “хэн бэ” гээд явуулсан чинь шууд танилцъя гэдэг байгаа. “Миний утсыг яаж олсон юм бэ” гэхээр найзынх нь дугаартай ойролцоо тэгээд алдаад залгасан юм байх Хэн нэгэн нь миний дугаарыг өгсөн юм шиг. Тэгээд хэд хоногийн дараа 10 н жилийн найзтайгаа уулзсан чинь “Сониноос манай авгайн дүү Налайхад төрсөн чинь. Манай ангийн хэн Налайхын төрхөд байна лээ” гэдгийн. Тэгсэн мессеж найз маань энэ жил төгсөөд Налайхын төрхөд эх баригчаар ажилладаг байгаа юм даа. Нэр нь болохоор өөр л дөө. Миний дугаарыг манай гар өгчихсөн юм уу гээд ажиглахаар үгүй болтой. Тэгэхээр цэвэр тохиолдол байсан бололтой. Гэхдээ гайхаад л байгаа юм. Ямар ч хүн “Чи хэн бэ” гэж мессеж явуулахаар шууд “танилцъя” гэж replyдах гүй дээ бараг. Эсхүл тийм хүн тоодоггүй юм уу. За ямар ч байсан “НАЙЗТАЙ” л охин байсан. Салж чадахгүй байсан найзуудаас зарим нь 500 метрийн наана цаана байж ороод ирдэггүй, чимээгүй болчихдог найзуудын дэргэд ч “найзтай” л санагдсан шүү.
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих