Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

яаж гадаад хэл сурах вэ туслаач

 

 

Энэ жил би сургуулиа төгслөө.  Дөрвөн жил дотор чамгүй олон хичээл үзсэн  байх юм.  Тэрэн дотроо англи хэлийг тасралтгүй гурван жил дараалан үзжээ. Англи хэлийг Элементараас нь авахуулаад л үзээд л байлаа.  Анхны ном  БОНК байлаа.    Зохиогчоор нь л ингэж нэрлэдэг юм билээ.  Бонкыг тухайн үедээ 6000 төгрөгөөр авч байсан нь хэрэндээ л үнэтэй байв.  Олдоц их муу боловч багш олохыг шаардаад л олоод авсан чинь тэр нь Орос хэл дээрх ном байв..  Нэг хэлнээс нөгөө хэлийг сурна гэдэг бусдад маань ядаргаатай байсан нь мэдээж.  Үүнийг тэр багш яаж ойлгох вэ дээ.  За тэгээд Бонкоо аваад сар гаруй болов уу үгүй Headway үзээд эхэлдэг юм даа.  Гурван жил л нүдээд байлаа.  Ахидаг юм байдаггүй манайхан.  Манан будантай дээр нь нэмээд Legal English ороод эхэлдэг юм даа.  Үндсэн хуулийг чинь Англи дээр цээжлээд л...   Би яахав урьд нь Монголын Хүүхдийн Ордны англи хэлний дугуйланд явж байсны ачаар дандаа чөлөөлөгдөөд л байлаа.  Өнөөдөр харин гороо амсаж байх шив.  Манайхны 3 унааны нэг нь заавал англи хэл байлаа.  Дашраараа унаад л.  Ер нь сургуулиараа тиймэрхүү байлаа.  Одоо ч үргэлжилсээр. Манай сургуулийнхан ийм юм уу гэтэл бусад нь бас л нэг гурилтдаг л юм билээ.   Уг нь аль арван жилийн 5 ангиас л Орос хэл, Англи хэлний нэгийг заавал заадаг.  Анх 1р курсэд ороход өөдөөс англи хэлний цагаан толгой зааж тэнэгтдэг юм даа.  Аль 10 жилд нь заачихсан, нөгөөдөх нь сурчихсан байх ёстой юм байгаа биз дээ. Ядаж хүүхдүүдээ төвшингөөр нь хуваагаад хэлийг нь зааж болно биз дээ.   Нээрээ шал тэнэг ээ.

Ер нь арван жилд нь заасан шиг заасан, нөгөөдүүл нь сурсан бол ийм олон хэлний курс, дамжаа байх ч байсан юм уу.  Курс, дамжааг муу хэлээгүй шүү хамгийн гол нь нөгөө дээд, дунд сургууль нь курс, дамжаа, сургалтын төвөөсөө долоон дор л байгааг харуулж байгаа хэрэг.  За тэгээд хамаг буруу нөгөө сурагч, оюутных.  За  бас хийдэггүй хэнэггүй нөхдүүд ч бий.  Гэтэл нөгөө хэнэггүй нөхдүүд маань зарим гадаад дууны үгийг аймаар сайн мэдэж байх юм.  Үнэндээ бол  хүүхдийн ордныхон маш сайн байсан.  Бүгд л анх дэн дунтай байсан. Тэгээд долоо хоногт зөвхөн 3 өдөр цаг таван минутаар л хичээллэдэг байсан.  Шалгалт гэж үнэндээ шахааны юм байхгүй байхад өөрсдөө сураад болоод л байсан. /Эрдэнэсувд багшдаа баярлалаа гэж бичье/.  Гэтэл дээд сургууль…арай ч дээ байв.  Өдөр болгон хоёр пар, нэг семистрт 96 цаг ордог, байнгын бие даалттай байсан хэрнээ дор.  Гэхдээ би бодохдоо тэр олон залуучууд тийм тэнэг байгаагүй л байх.  Сургах арга зүй нь л тиймэрхүү байсан байх.  Ангиараа сургуулиараа ноль байна гэдэг бол сурганы алдаа. Ер нь агуу зорилготой байлаа ч арга зүй муу бол юунд ч хүрдэггүй юм шив дээ. Өрөөлд найдахаасаа өөртөө найдъя!

 

 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-07-24 өдөр 22:16
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax