Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

хөдөө аж ахуй бидний гарц байж магадгүй

Санхүүгийн ч юм уу эдийн засгийн ч юм уу нэг хямрал болоод байна.  Үүнийг хэрхэн даван туулах улс орон бүр янз бүрийн арга зам эрэлхийлсээр магадгүй энэ хямралын жорыг олчихсон нэг нь шууд нобелийн шагналтан болох нь тодорхой.  Манайд энэ хямрал нөлөөлж байгаа нь тодорхой.  Гэхдээ хямралаас илүү нэг аймшигтай асуудал гарч ирсэн нь ӨЛСГӨЛӨН.  Ойрын үед сонин гарчиглаж гадаад мэдээг нь сонирхоход ӨЛСГӨЛӨНгийн аюул заналын тухай дурьдсан байх юм.  Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилвэл шууд нийгэм, улс төрийн хямралд хүргэнэ гэсэн үг.       Технологид хэтэрхий шүтсэн, фермерийн аж ахуйд түшиглэсэн хөдөө аж ахуй нэг талаар хамгийн эмзэг юм шиг.  Тахианы ферм байлаа гэхэд дулаан, цахилгаан гээд зардал ихтэй.  Хэрвээ үзсэн бол Боловсрол сувгаар үзсэн 70 аад оны хямралаар фермерүүд дэгдээхийнүүд шууд л хаяж байсан.  Монгол малчин онд орохгүй малаа ингэдэг болохоос тэжээж чадахгүй гээд нядалдаггүй байх.  Энэ бол энгийн жишээ.  Нүүдлийн мал аж ахуйг бид тоонд шүтэхгүй чанарт шүтэж цаашид авч явбал магадгүй стратегийн орд газар гэдэг шиг стратегийн хамгийн чухал сектор болох юм.  Өнөөдөр дэлхий ертөнцөд иддэг ам нь ихдээд идэх юм нь багадаад байна.  Тариалангийн талбай, хүнсний үйлдвэрлэл нь тэр болгон даагаад авч явж чадахгүй байна.  Энэ үед хүн амын хүнсний хэрэгцээг баталгаатай найдвартай хангасан улс орон л илүү тогтвортой магадгүй хүчирхэг болох байх даа.  Ер нь эдийн засгийн хямрал хурцадсан үед ХҮНСний хангамж л илүү чухал зүйлд тооцогддог шүү дээ.  
     

бичсэн: dadido | төрөл: 2009-01-29 өдөр 20:57
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



алга ташилт sleepy санаа зовох үнсэлт хайртай гоё шүү гайхах гоё шүү чөтгөр raised eyebrow
Бичсэн: Зочин 11:02, 2009-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax