Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

малчид авсан зээлээ төлөх ёстой юу

     Ойрын үед сонин сэтгүүл эргүүлж, нэтээр хэсэхээр "малчид өрөнд орж байна. ноолуурын үнэ буурч авсан зээлээ төлж чадахгүй болсон" гэх мэдээлэл хаа сайгүй.   Сүүлдээ малчид нь одоо нөгөө ХААН банкаа муулаад л нэг хонь үхрийг маш багаар үнэлдэг энэ тэр гээ л.  Малчид хөдөө хөхөрч гадаа гандаж байж энэ хэдэн малыг чинь малладаг ч гэх шиг.  Хүний юм маллаад байгаа юм уу бүү мэд.  Тэднийг ХААН банктай гэрээ байгуулахыг хэн ч албадаагүй.  Өөрсдөө бид нар үүрээд гарна, төлнө гэж л гэрээгээ мутарласан байх.  Хэрэв тийм бол хүчин төгөлдөр бус болгуулах үндэслэлээ олоод шүүхэд өгөөч дээ.  Хаа газар та хүнээс мөнгө, эд таваар зээлсэн бол заавал төлөх ёстой.  Хаана ч ийм л байдаг.  Гэтэл ямар ч тооцоогүй, онгироо, сагсуу, хөөрүү, атаархуу зангынхаа уршгыг одоо төр лүү түлхэж байна.  Сонгуулийн 1 сая 1,5 саяд итгээд л их хэмжээгээр зээлчихсэн, МАХН, АН хоёр чинь өгнө л гээд байсан шүү дээ гээд л.  Зарим нэг сэтгүүлч нар нь ч гэсэн тийш нь чиглүүлж бичээд л.  Өнөөдөр зах зээл дээрх бараа гүйхгүй удаан байна.  Ихэнх наймаачид цаанаа гоёоор бичвэл зээлтэй, гоочилбол өртэй ширтэй.  Харин тэдний амнаас ийм үг харин дуулдаагүй, сонин хэвлэл дээр нийтлэгдээгүй, орлого нь буурлаа гээд 5000 төгрөг төсөвлөөгүй.  Хэрэв малчдын өрийг төр даах юм бол бүх хүн өрөө төрөөр даалгуулж, эсхүл барьцаалагдсан эд зүйлээ дахин үнэлүүлэх нь л дээ.   
     Оюутан байхдаа зуны амралтаараа хөдөө хоёр ч удаа судалгааны ажлаар явсан.   Орон нутгийн малчдын орлогыг нь тодорхойлох гэхлээр "ямар ч орлогогүй улс шүү дээ бид" гэдэгсэн.  Тэгээд яаж болдог юм бэ гэхээр "яахав дээ болгоогоод л байна" гэнэ.  Гэрийнхээ гадаа нэг иж, нэг хужаа мотоциклтэй, саяхан авсан гэж яриан дунд нь гарсан саарал фургон, шинэхэн тавган антен тавьчихсан айлыг орлогогүй гээд бичихлээр судалгаа шал худлаа гарах гээд байдаг.  Тэгээд л орлогыг нь тооцоолоод үзэхээр мангар баян айл байдаг.  Хотын мань мэт нь зүгээр л гуйлгачин шахуу...за нэг ийм л байдаг юм даа.


бичсэн: dadido | төрөл: 2009-02-06 өдөр 18:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



би малчдын тал дээр чамтаи адил боддог. Тэд төр засгаас маш халамж энхрийлэл авдаг хэрнээ улсад хичнээн төгрөгийн татвар төлдгийг мэдэхгүү. Бараг тэд татвар төлдөггүү. Сүүлийн үед хөдөөгийн баячууд Ланд наяыг маш их авдаг бсан гэсэн. Тэдний хөдөлмөр маш хэцүү гэдгийг би мэдэх ч тэд зөвхөн өөрөө өөрсдийнхөө төлөө л бдаг. Мал нь өсөж ббал баигаль орчинд учруулж бгаа уршгаа тэд тоохгүү. Өвөлдөө бэлтгэж хадлан тэжээлээ авахгүү. Нэг бодлын ажилсаг улс ч гэлээ нөгөө бодлоор араи хэтэрхий залхуу улс
Бичсэн: Зочин 12:34, 2009-02-07 | Холбоос | |


Мэдэхгүй юм даа... Хөдөө яг одоо бол амьдрал үнэхээр хэцүү л байгаа харагдаад байгаа. Үнэхээр өрөвдмөөр.

...Нөгөө талаас харвал мэдээж малаа зараад, эсвэл өрөндөө өгч өрөө дараад хот руу орж ирээд гэр хороололд нэг хашаа аваад нэг эксел аваад ч юм уу хотод ирж амьдрсан ч болно... sad
Бичсэн: xvv 22:30, 2009-02-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax