Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Хүсэл бүхэн үетэй

Хэдэн сарын өмнө англиар ажилтай болох, цаашид хэрхэн амьдрах талаар бичиж билээ.  Өнөөдөр би юу ч гэсэн нэг ажил хийж байна.  Хүн ажилдаа дасах гэж бас уддаг юм байна.  Эсхүл магадгүй энэ миний сул тал байж болох юм.  Юу ч гэсэн миний ойрын хүсэл бол ажилдаа хурдан зүгшрэх, яваандаа ажилдаа лидер болох.  Энэ бол миний зорилго.  Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр их л тааруу.  Ядаж л өөрийгөө дийлж чадахгүй байх жишээтэй.  Цаг хугацаа өнгөрөөд л байдаг...Оюутан байхдаа их л том зорилготой байсан санагдаж байна.  Одоо бүр жижгэрсээр.  Магадгүй хорин жилийн дараа том хүүгээ хөлөө олохыг үзвэл боллоо, эсхүл тэтгэвэр овоо тогтоогдвол боллоо гэх байх даа.  Сая блогоо бичиж байтал миний аз жаргал зорилго маань дандаа материаллаг баялгыг хүссэн, зорьсон байх юм.  Гэтэл би нэг зүйлийг таг орхисон, мартсан байж.  Энэ бол хайр дурлал.  Би хайр дурлалыг таг мартчихаж.  Залуу насны эрч хүч хаачсан юм бүү мэд.  Юу ч гэсэн би хайр дурлалыг таг мартчихаж.  Одоо яах бол

бичсэн: dadido | төрөл: private 2009-02-16 өдөр 20:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Зорилгоо биелүүлээрэй... Хайрыг мартаж болохгүй ээ. Гэхдээ цаг нь болохоор хангалттай зүйл үзэх байх л даа. Ажилдаа лидер нь болоорой. happy
Бичсэн: gereltuya 09:50, 2009-02-20 | Холбоос | |


zochin
tiimee materialag zuil oej irsen shigeel garaad yawchin.hair harin ulddiim shuu chamd amjilt husii
Бичсэн: Зочин 20:40, 2009-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax