Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Хүсэл бүхэн үетэй

Хэдэн сарын өмнө англиар ажилтай болох, цаашид хэрхэн амьдрах талаар бичиж билээ.  Өнөөдөр би юу ч гэсэн нэг ажил хийж байна.  Хүн ажилдаа дасах гэж бас уддаг юм байна.  Эсхүл магадгүй энэ миний сул тал байж болох юм.  Юу ч гэсэн миний ойрын хүсэл бол ажилдаа хурдан зүгшрэх, яваандаа ажилдаа лидер болох.  Энэ бол миний зорилго.  Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр их л тааруу.  Ядаж л өөрийгөө дийлж чадахгүй байх жишээтэй.  Цаг хугацаа өнгөрөөд л байдаг...Оюутан байхдаа их л том зорилготой байсан санагдаж байна.  Одоо бүр жижгэрсээр.  Магадгүй хорин жилийн дараа том хүүгээ хөлөө олохыг үзвэл боллоо, эсхүл тэтгэвэр овоо тогтоогдвол боллоо гэх байх даа.  Сая блогоо бичиж байтал миний аз жаргал зорилго маань дандаа материаллаг баялгыг хүссэн, зорьсон байх юм.  Гэтэл би нэг зүйлийг таг орхисон, мартсан байж.  Энэ бол хайр дурлал.  Би хайр дурлалыг таг мартчихаж.  Хүн сайхан хайр бол бурхнаас заяасан бэлэг.   

бичсэн: dadido | төрөл: private 2009-02-16 өдөр 20:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Яг адилхан. Өөрийгөө ялах л хамгийн чухал байна даа... Амжилт чи чаднаа!
Хайр дурлал аяндаа гэхдээ төлөвлөсөн төлөвлөөгүй, зорьсон зориогүй хүрээд ирэхээрээ болно. Гол нь амьдралдаа зорилго тавьж, хүсэл мөрөөдөлтэй тэмүүлж, түүнийхээ төлөө саадыг давж зүтгэж амьдрах нь амьдралыг өнгөлөг, аз жаргалтай болгодог гэдгийг саяхнаас ойлгоод ч байгаа юм шиг л байгаа би лав happy
Бичсэн: xvv 22:17, 2009-02-16 | Холбоос | |


одоохондоо мартсандаа ч гэмгүй зүйл ч юм бил үү... tongue
Бичсэн: piglet 21:25, 2009-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax