dadido diary
гансар ч харагдаач
Он гарах мөчид миний амьдрал их л сонин байлаа. Хэдхэн хоногийн дараа нэг юм шийдэгдэх гээд гэгэлзээд л байж байлаа. Ойр дотныхон маань баараггүй гээд л. Би ч дотроо итгэсэн байж билээ. Гэхдээ зуун хувь итгээгүй, хүлээгээгүй. Аль болох тайван байлаа. Хэдхэн хоногийн дараа бүтэхгүй гэсэн хариу сонслоо. Гэхдээ би гонсойгоогүй. Цаг хугацаа явсаар л. Би бараг мартсан байлаа. Гэтэл сая өнгөрсөн сард дахиад "чи бэлд" гэсэн үг сонслоо. Бэлдлээ. Гэхдээ энэ удаа надаас биш шалтгаанаар дахиад л бүтэхээ болив. Гэхдээ би ямар ч хариултанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байв. Амьдрал өөрөө баян, заримдаа ядуу. Тэргүйгээр ямар өлсөж үхэх гэж байгаа биш. Амьдрал сайхан байна аабичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
анх Гагариныг нэг хүнтэй өрсөлдүүлж. Гэтэл өрсөлдөгч шөнө унтахгүй хөрвөөгөөд байж. харин Гагарин тас хурхирахгүй юу. Тэгээд л мань хүнийг сонгосон гэдэг



итгэл алдаж гансрахгүйн тулд итгэлээ бүрэн дүүрэн өгч хүлээх хэрэггүй ээ
гэхдээ энэ нь бууж өг гэсэн үг биш.
Өнөөдрийн ялагдал маргаашийн ялалтын эх
гэхдээ энэ нь бууж өг гэсэн үг биш.
Өнөөдрийн ялагдал маргаашийн ялалтын эх
шантарч л болохгүй, ямар нэгэн санаа оноо гарч ирвэл түүнээс юу ч үлдэхгүй болтол нь мөлжиж, хусаж үзэх хэрэгтэй гэдийн шүү. Тэгж байж л үр дүнг нь мэднэ
Чи шүү. Мундаг юмаа. Юмыг хамгийн муугаар нь төсөөлж байхад гэмгүйм шиг байгаан. Сайн мэдээ сонсуул сайн л биз. ХАрин ихээр итгэж хүлээж байгаад муу үр дүн гаруул сэтгэл гонсойгоод баларсан юм болы шд. Амьдрал баян, урт...

Сэтгэгдэл бичих