Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

сайн байна уу дадидо...чи амьд уу чамайг би ерөөсөө олж харахгүй байх юм.  Чи миний урд нь мэддэг байсан тэр хүн биш болжээ.  Залхуу, назгай, бүдүүн, унтамхай амьтан болжээ чи.  Эсхүл чи өвчтэй юм уу.  Чамайг эрүүл л гэж бодож байлаашд.  Одоо чиний өмнө нэг том даваа тулаад байдаг.  Уг нь давчихвал цаашаа шааригдаад сайхан л байх юм байна лээ.  Чи даан ч тэрэнд санаа зовсон бодсон зүйлгүй байх юм.  Уг нь өөрийгөө өөртөө харуулах сайхан л боломж.  Одоо л чамайг харъя даа залуу минь.  Би чиний компьютер дээр суугаад үүнийг бичлээ.  Чи бүх юмаа салан задгай хаях юм аа...нэг өдөр чи өөрийгөө хаях байх даа...өөрөө л мэд дээ бүдүүнээ минь...


бичсэн: dadido | төрөл: 2009-09-16 өдөр 23:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Өөрөө өөртэйгээ ингэж ярьчихаад сэтгэл сэргэтэл нэг дуулах ч сайхан шүү. Би заримдаа өөртөө "Чи жинхэнэ Гэрэлтуяча бишээ. 3 жилийн өмнөх тэр Гэрэлтуяагийн улаан фен нь. Одоо чамд юу ч үлдээгүй" гэж хэлчихээд тэрэнтэйгээ эвлэрчихдийн. ийм үедээ толгойгоо унжуулаад дуугаа хураагаад ном уншаад эсүүл юуны ч тухай хамаагүй бодоод суучихдын. Харин өөрөө өөрийгөө дийлчихсэн үедээ жигтэйхэн сайхан урамтай байдын.
Бичсэн: gereltuya 18:47, 2009-09-17 | Холбоос | |


хөөрхөн л бичсэн байна аа, өөртөө бас дүгнэлт хийгээд, хөндлөнгийн хүний нүдээр харна гэдэг сайны шинж шүү үнсэлт
Бичсэн: director 09:50, 2009-09-17 | Холбоос | |


Чиний дотор ч байна уу гадна ч байна уу, ингэж бодож, дүгнэж байгаа хүн байхад алзахгүй дээ...
Өмнө байгаа сайхан боломжоо ашиглачихаад, баяртай мэдээ дуулгаарай
Бичсэн: Blessing Tara 00:01, 2009-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax