dadido diary
маружин
Эртээд ганцаараа маружин долоож сандал дээр хэсэг суув. Яахав сайхан л амттай байлаа. Дараа нь хэд хазаад бялуурав. Сүүлдээ шоколад юм уу крем идээд байгаагаа ялгахаа ч болив. Сүүлдээ дургүй хүрээд чулуудлаа даа. Бацаан байхад сүүний үйлдвэрийн маружин гэж нэг их гоё сүүний амттай маружин байж билээ. Их л гоё амттай санагддаг байлаа. Үнэхээр ч тийм байсан. Сүүлд хувийн зайрмагны цехүүдийн маружныг иддэг байсан. Тэр үед цехийн ундаа, зайрмаг амттаны дээд байлаа хөөрхий. Аа тий наполеон. Шажигнадаг печень зайрмаг гоё л байсан даа. Тэгээд хэсэг байж байсан чинь оросын анхны морозко орж ирлээ. Үнэн тасархай байлаа тэр үедээ. Дараа нь бамбар, симба, янз бүрийн зайрмаг гарч ирлээ. Анхны Анкара Донерын турк маружинаар эгч, эгчийн найз залууг мөн ч их торгосон. Одоо гадуур байгаа маружны ихэнх нь крем л болсон юм шиг. За за муу хүн идсэнээбичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
hehe muu hun idsenee. oros maruujin odoog hurtel goyooroo.
hahaha
паах тэр одооны зайрмаг ч гэж дээ, хараал ид бөөн будагтай чихэртэй мөс л байдаг шүү дээ. Оросын кг-н зайрмагууд бол тасархай шд. Ангария гээл хэхэ. Монголооос өнөө нэг аляска билүү тэр л гайгүй амттай санагддын шд. 90 хэдэн оны үед напелоныг хашраадаг байлаа шд азаз би бас л идсэнээ гэж гарлаа яшиг
Сэтгэгдэл бичих