dadido diary
өчигдөр
Ёооё өчигдөр үнэн сайхан байлаа дээд сургуулийнхантай уулзаад. Баахан л инээж хөхөрлөө. Нэг жилийн дотор турах таргалах нэг нь таргалаад янз бүр байна дөө. Юу ч гэсэн дор бүрнээ л под хийсэн л амьдралтай байгаа юм байна гэж. Хөгжилтэй агшнуудаа баахан л дурслаа. Зарим нэг маань ч бурхан болсон байх юм энэ хугацаанд. Үнэхээр сайхан нас байжээ тэр нас. Бусад ангиуд бид нар шиг байсан ч юм уу юу ч гэсэн манай анги тасархай, яг нэг бодолтой залуусыг цуглуулсан тийм л анги байлаа. Атгасан гар шиг л байлаа шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгнээс нь сонин хачин, завхралыг өчнөөн л дууллаа. Яагаад ч юм арван жилийнхээс илүү дээд сургуулийнхан маань сэтгэлд ойр байдаг юм. хууз, эцэг, бууддаг, халзан, кабал, жери, бөөб, цэцгээ гээд баахан л хочтой гарууд. Утсан дээр нэрээр хадгалахаар хэн билээ гээд мангартана. Хочоор нь л авна даа. Өчигдөр сайхан байсан гэсэн шиг өнөө өглөө босоод баахан дуу аяллаа. Сэтгэл их л сайхан байна...бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
 Сэтгэгдэл (3)  | Сэтгэгдэл бичих
   
    Сэтгэгдэл:
goyiiin. tegej uulzah ch saihan shuu. setgel niildeg humuusteigee
    
    Өчигдөр чинь өнөөдрийн эхлэл. Өнөөдөр чинь маргаашийн эхлэл. Эрчээ битий алдаарай. Сайхаан сайхан. 
    
    дурсамж гэдэг угаасаа л сайхан шд. Яг над шиг.... 
  
 
    
    
  
 Сэтгэгдэл бичих
 Бичлэг
            
                
                
            