Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

за ёстой юуны ч тухай хамаагүй юм бичмээр байна.  Манай хажуу айлын хоёр эгч байдын.  Одоо хоёулаа жирэмсэн.  Нэг нь нэг бөх залуутай үерхээд 7 жил болж байгаа юм.  Цаад бөх залуу нь улаан банзал.  Дэргэд нь л өөр хүүхэн рүү яриад л.  Гэхдээ манай хүн түүндээ хайртай.  Тэгээд гол нь тэр эгч энэ олон жилд бараг жирэмсэлдэггүй байлаа.  Сая харин жирэмслэв.  Цаад залуу нь яахав дээ хуураад л.   Гэхдээ тэр эгч хэзээ ч түүнийг хань болохгүйг мэднэ.  Цаад залуу үнэндээ түүний хайраар тоглож өгч байгаа юм дөө.  Хүний хайр гэдэг.  Эмэгтэй хүн цаад хүн нь өөрт нь хайргүй байсан ч түүнээсээ хүүхэдтэй болохыг хүсдэг юм уу хаашаа юм бүү  мэд ээ бүү мэд.  Дүү нь болохоор өөрт нь хайртай залуутай суугаад жаргалтай л харагдаж байх шиг.   Зарим нь болохоор өдий 30 гарчаад нөхөргүй хүүхэдгүй.  Нөхөр хайгаад л.  Хүний амьдрал нэг иймэрхүү. 
Зарим залуучууд найз охин нь явчлаа хаячлаа гээд л турж эцэх юм.  Тэгээд нөгөөдөх нь ирэнгүүт өөр хүүхэнтэй явах юм.  Хаашаа ч юм ойлгохгүй юм.  Миний толгой хүрэхгүй бололтой үүнийг бөндгөр лүүгээ чихэхэд.  Эсвэл тэгж их нөгөө юмных нь даралт хөдөлдөг юм уу бүү мэд ээ бүү мэд. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2009-10-18 өдөр 11:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



гол нь би хүүхэд оройтохыг хүсдэггүй ээ. ХӨгшин хүүний хүүхэд хэцүү байдаг юм байна лээ. Миний зарим найз нар ихэнх нь гэр бүлтэй болж байна. Миний хувьд арай л эрт юм шиг санагддаг. Гэхдээ тэдний л сонголт. Хурим хийж байгаа хосуудыг харахад зарим нь бие биедээ хайргүй ч юм шиг үйлдэл харагддаг харамсмаар
Бичсэн: dadido 14:59, 2009-10-18 | Холбоос | |


санал нэг байна.
Бичсэн: dadido 14:54, 2009-10-18 | Холбоос | |


Хүн гэж...
Миний хувьд эмэгтэй хүн хүүхдэд бол нэг их яараад хэрэггүй гэж боддог. Хичнээн хайртай хүнтэйгээ суусан ч хүүхэд гаргаад, амьдраад явах үед амьдрал шал өөрөөр эргэх нь ч байдаг...
Эрэгтэй хүн ч тэр дээ... Хамт хэсэг хугацаанд амьдраад, нэг нэгнийгээ мэддэг болсны дараа гэрлээд, тэрний дараа бас учраа олж байж хүүхэдтэй болох хэрэгтэй гэж боддог юм.

Ер нь эхнэртэй болсон ч хүссэн зүйлдээ хүрэх хүртэл нь хүүхэдтэй болох гэж яарахгүй, хүчлэхгүй байсан нь дээр гэж боддог. Хамт амьдарч байгаад эхнэр нь 30 хүрээд хүүхэдтэй болж яагаад болохгүй гэж.
Манай эгч лав 28-тай анхны хүүхдээ гаргаж байсан...

Ер нь бол хүүхэд гаргаад ажил, хүсэл мөрөөдлөө хувийн амьдралтайгаа хослуулаад явж чаддаг, тэгэх боломжтой хүн цөөхөн шүү дээ. Зарим нь хүүхдээ хүнд харуулдаг. Би лав тэрийг хүсдэггүй. Хүүхдээ эх нь өөрөө дор хаяж 5 нас хүртэл нь дэргэд нь ойрхон байж хүмүүжүүлэх ёстой гэж боддог. 2-3 хүргээд цэцэрлэгт өгч болно.

Ер нь л найзуудынхаа, ойр хавийнхаа хүмүүсийн амьдралыг харж байхад ингэж бодогдож байгаа.

Биендээ хайргүй, хүүхдээ л бодож байна гээд хамт байдаг хүмүүс ч байдаг. Эхнээсээ бие биенээ сайн таниж суугаад, бас тодорхой хугацаанд хамт байсны дараа хүүхэдтэй болсон бол тийм байдалд хүрэхгүй л байсан байх гэж боддог юм. Гэхдээ мэдээж хүн бүр харилцан адилгүй л дээ. Амьдралд яг юу болохыг таашгүй. ярзайтал инээх Ямартай ч амьдраад л явна ирмэх
Бичсэн: xvv 12:34, 2009-10-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax