Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Жаргал юм аа хө

Нөүтбүүк ч юм уу нотбүүк ч юм уу наддаа таарсан хүнд харуулахаас ичмээр зүйлээ биеийн доод хэсгийн өвдөг ташаа хоёрын дундах газар тавьчаад орон дээрээ ханаруу налаад дэрээрээ ардаа тулгуур хийгээд айрзмээр таардаггүй палбигар хөлийнхөө арван хуруугаа сарвалзуулаад, жижигхэн булбарай хуруугаараа баахан юм сарааччаад, хажуудах аягатай цайнаасаа хэд балгаад, дэлгүүр гараад ир гэвэл "яг одоохон найдвартай" гэж панаалдчихаад, жоохон халууцвал цамцаа тайлчихаад, даарвал эргэж өмсчөөд, мессеж ирвэл"гэр зуур" гэчээд, хамар загатнавал ухаад гаргаж ирээд нясалчихаад, жоохон уйдвал снэйкдэж 1000 хүргэж кайп авчаад, дургүй хүрвэл тэрийж хэвтчээд, сэргэмээр байвал баахан дуу аялчихаад, өлсчихвөл галын өрөө рүү гүйж юм чихчихээд, блог уншиж сээгийдчээд, флашаа холбож хэрэгтэй юм авчаад каннот  трай энэ тэр гэвэл  шууд салгаж хаячаад, жоохон уйдвал хажууд байгаа номоо нээж арван өгүүлбэр явуулчаад, хоолой гачинтаад гаха гаха гээд байвал дахиж нэг аяга цай хүд хүд гэж балгачаад гарынхаа алганыхаа ламын зааж өгсөн яг тэр зураасыг дагуулж амаа арччаад,дахиад жоохон уйдвал юү түб рүү орж халуун градустай юм үзчээд бүр халууныг нь байн байн тавьж үзчээд  уйтай байвал саак руу орж монгол охидоо харж нүдээрээ нэг ирэмчихээд, хүний утас дуугарвал утсаа гэж орилчоод, ярьсных нь дараа юу гэнэ үү гэж илүү зан гаргачихаад, мессенжэрээр баахан кибоард халаачихаад, инвисибл нөхдүүд рүү үг чулуудвал чулуудчаа л, чих загатнавал бурхантай юм уу фэско шүдэнзээр чихээ ухаж гарсан хулхыг нь цаасны өөдөст арччаад,  гуйлгаж гуйлгаж дэлгүүр аптээк гарчаад,  ширээнийхээ тоосыг арчвал арчаад дургүй хүрвэл чулуудчаач байх ч жаргал юм дөө

бичсэн: dadido | төрөл: 2009-10-18 өдөр 12:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



жаргал юм өө
Бичсэн: huslen 15:50, 2010-06-23 | Холбоос | |


чалх малх ч гайгүү байх өө жаргал юм чинь ярзайтал инээх
Бичсэн: dadido 22:38, 2009-10-19 | Холбоос | |


яадын болдоггүймуу
Бичсэн: dadido 22:37, 2009-10-19 | Холбоос | |


hхаха чихээ ухна гэнэ үү яасс гаж донтой сонсогддын бэ цаасны өөдөст арчина гэнээ ваалала
Бичсэн: director 16:05, 2009-10-19 | Холбоос | |


Тэр размер таардаггүй палбигар хөл, жижигхэн булбарай гар 2 ч авцалдахгүй зүйрлэл ч ориг нь тийм юм чинь яалтайв. ккккккккк smug smug

Эр хүний жаргал эзгүй хээр байх цаг үе ч өнгөрөөд бор гэртээ богд болж хар гэртээ хаан болж нотбүүкээ нүдэж сээгийдэх нь эр хүний жаргал ч болчихжээ... хэлээ гаргах
Удаан ийм байвал чалхгүй болдог гэжийлээ гсн rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Хүслийнжигүүр 13:01, 2009-10-19 | Холбоос | |


istoil jargal yumaa hoo kkkk
Бичсэн: arius (зочин) 15:55, 2009-10-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax