dadido diary
халамж
Урдаа ямар ч тодотголтой юм бүү мэд төрөөс баахан л мөнгө өгөх юм. Цаад санаа нь ард түмнээ бодсон хэрэг. Их ч буян юм даа зайлуул. муу хэлээд юугхэв. Төрийн минь хишиг түмний минь буян. Одоо бүр сая төгрөг өгөх юм дуулдана лээ. Амьд явбал сая төгрөг төрөөсөө хармайлах нь байнашд. Хөөн гэж мөн ч их юм үзэх юм даа хөөрхий. Амьдрал ч болоод байна дөө болоод байна. Зарим нэг их мэдэгч нь инфляц минфляц ч гэнэ үү нэг юм яриад тэр нь хэцүүднэ гэх юм. Хэцүүдэх эсэхийг нь болгоосон юм байгаа биз дээ цаадуул чинь. За хө сая төгрөгөөр чинь тэгээд юу хийе дээ байз. За юу ч гэсэн дээжээр нь Гандандаа ном айлтгана даа. За тэгээд цагаан сар ч дөхөж байна. Тэрэндээ л зарцуулна дөө. Цагтаа төрөөрөө цагаан сараа даалгана гэж даан ч зүүдэлсэнгүй явлаа. Төрийнхөө буянг насаараа л идэж байна дөө уйлмаар ч юм шиг...Өчигдөр том хүү визэнд орно гэж ярих юм. Хэдэн сая төгрөг гэж ярьж байх юм. Өөрийнх нь хураасан нь дутаад байх шиг. Ээждээ энийгээ хэлнэ билээ. Хөгшин бид хоёр сая төгрөгөө хүүдээ өгөөд виз мизийг нь гаргуулчихвал хэтдээ хэрэгтэй юм болов уу. Үгүй ээ тэгээд энэ мөнгийг чинь нэгээс аваад нөгөөд өгөх юм дөө. Мөнгө гэдэг юмны хууль юм байгаа биз дээ. За тэгээд Ямар Хоршоонд өгөөд хийсгэчихсэн биш. Сайхан сайхан хүүхдүүд ирээд л байдаг байсан. Сураг дуулдах нь ээ тэнд ч гарсан ийшээ ч явсан гэх юм. Нутгаас хүн ирэхээр нь тэднийх тэндээ байгаа юу гэхээр малаа зараад хот руу орсон л гэх юм. Энэ хүүхдүүдэд сая төгрөг энэ тэр хэрэггүй бололтой. Юу хүсээд байдаг юм бол доо зайлуул.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Хэлэх ч үг алга.
amonra: би тэр номыг уншсан л даа. Гэхдээ би тэнэг болчоо юу би дандаа номыг хоёр удаа уншаад ойлгоод байгаа. Нэг удаа хальт уншаад л дууссан. Монгол хэл дээр хэвлэгдсэн байна лээ. Гэхдээ олон хүмүүс орчуулах тусам илүү сайн байх
director: хэхэхэ
director: хэхэхэ

-богдоо богдоо боов хайрла
-богд нь ганцхан боовтой гэдэг онигоо санаанд орчлоо
-богд нь ганцхан боовтой гэдэг онигоо санаанд орчлоо
"Дайны урлагыг" уншсан уу, та хоёр? Тэр номонд санхүү эдийн засгаас эхсүүлээд, нэг ширхэг хүн хүртэл ямар үүрэг рольтой байхыг харуулж бичсэн байхын?
Тэгтэл тэр нь МЭӨ 3-р зуунд бичигдсэн гэхийн.
Орчуулаад тавьчий гээд, одоо дундаа орцон байгаа? Та хоёрт сонин бол, илүү шаламгайгаар хөдөлж болно. Оюун ухааны хүрээг тэлэх шиг тэлдэг ном байлээ дээ...? Өөрийгөө мэдээд дайснаа мэд, дайснаа мэдэж ойлгоод, бас өөрийгөө мэдэж ойлгосон бол ялалт гарцаагуй гэж бичсэн байдаг л даа.
Их сонин ном бий.

хужаа хүн ухаантай. Мөнгө зарцуулна гэдэг ухаан ухаан. Монголчууд олон юм даан ч зарцуулж мэдэхгүй. Мөнгө таваарын харилцаанд тогтмол орж байгаагүйтэй нь холбоотой байх. Өдий хүртэл монголд бирж дээр хэдхэн хүн л тоглож байна шд
хужаа нар аймар аймар, тэднээс сурах юм бидэнд маш их байна даа...
Үзэн ядангаа хэрэгтэй юмаа сурч, салгаж авч сурмаар байгаа юм манайхан...
Үзэн ядангаа хэрэгтэй юмаа сурч, салгаж авч сурмаар байгаа юм манайхан...
Хичнээн мөнгө дэлхийг захирдаг ч гэсэн- хүн л мөнгийг захирна. Хааш явахыг нь, хааш нь зарцуулагдвал, эсвэл хөрөнгө оруулбал, хэзээ тэр нь ашигтай болоод эргээд ирхийг? Надад л тэгж санагддын?
Тэр мөнгийг яаж залбал тэр нь бид бүгдийн баялаг болох бол? Эсвэл ядаж бид биш юмаа гэхэд, хүүхдүүдэд буян болчихоор. Эндхийн хүмүүс тэгж бодоод байхын. Хужаа нар гэхэд, мөнгө өгснөөс мөнгө барих эрдэм хуваалц гэж ч байх юм. Тэд ч бас их айхтар хүмүүс шүү?

Төр=Богд
хишиг хайрлаад л, богддоо залибараад л суугаад байхаас одоо өөр яалтай ч билээ. Ээ гэгээ богд минь гэсэн шүү залбираастай.
хишиг хайрлаад л, богддоо залибараад л суугаад байхаас одоо өөр яалтай ч билээ. Ээ гэгээ богд минь гэсэн шүү залбираастай.

Сэтгэгдэл бичих