Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

эсрэг хүйсний найз

Саяхан нэг бичлэг уншаад шууд бичмээр санагдлаа.  Эсрэг хүйсний хүмүүс бие биентэйгээ найзалж чаддаггүй шууд л дурлалцдаг.  Энгийн найз байж чаддаггүй гэдгийн байна лээ.  Бараг боломжгүй зүйл гэж үздийн байна лээ.  Гэхдээ амьдралд тийм найз байна аа цаана чинь биш энд.
Манай ээжийн эрэгтэй найзууд гэж байдын одоо 60 дөхөж байгаа хүмүүс байдаг юм.  Би дотроо бусдын л адил "2 р суваг дөхүүлсхийгээд" сонин юм даа гэж боддог байлаа.  Гэтэл тэр найзууд нь жинхэнэ л найзууд байсын байна лээ.  Хорь гуч жил тэгж үерхсэн гэхээр бас л гайхалтай.  Ээжээс би дөхүүлсхийгээд асуусан чинь "бидний хооронд эр эмийн харилцаа байгаагүй ээ.  Би чамаас юуг нь нуухав.  Жинхэнэ найзууд л байсан.  Одоо сууж байгаа эхнэрээ дагуулж ирж танилцуулчихаад одоо суух уу яах уу ямар санагдав удам судрыг нь чи мэдэх үү гэж хүртэл асууж л байсын.  Хэрэв надад хайртай дуртай гэсэн бол аль хэдийн л суух байсан биз.  Хорвоод ийм найзууд ховор л байдын.  Эмэгтэйчүүд янз бүрийн юм ярихаараа холбож ярьж л байсан" гэж ярив.  Тэгээд тэр найзууд нь манайд ирээд "Чиний ээжтэй бид нар сайхан найзууд явлаа хүү минь.  Миний хүү буруугаар битгий ойлгоорой" гэж хэлж билээ.  Цаад эхнэр хүүхэд нь ч ээжийг мэддэг бололтой.  Ийм нэгэн нөхөрлөл энэ хорвоо дээр бас байдгын байна аа хүмүүс ээ.   Энэ бичлэгийг яг одоо бичиж байхдаа тэр нөхөрлөлөөр нь би бас дотроо бахархаж  сууна.  Эр эм хүмүүс яагаад нөхөрлөж болохгүй гэж.  Заавал эр эмийн харилцаатай байх ёстой юм уу.  Тэсвэр тэвчээргүй нөхдүүд л тэгдэг байх.  Ер нь эрэгтэй хүнтэй тэгж нөхөрлөж чаддаг эмэгтэйчүүд хараад байхад их эршүүд түс тас түмпэн шанага гэсэн зан төрхтэй нь тийм юм байна лээ. 



бичсэн: dadido | төрөл: 2009-11-20 өдөр 19:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ер нь бацаан байх үеийн, эсхүл бүр горшокны найзууд тэгж чаддаг юм шиг. Гэхдээ сүүлд учирсан найзууд тийм байж болдог л юм билээ
Бичсэн: dadido 22:07, 2009-11-21 | Холбоос | |


Эмэгтэй хүмүүс заримдаа, заримдаа шүү найзыгаа өөрөөс нь илүү гарахад дурамжхан байх шиг санагддаг. Харин эрэгтэй хүмүүст тийм юм байдаггүй, таалагдахгүй зүйл гарвал нийлж нэгнээ муулж хор найруулдаггүй. Нүүрэн дээр нь хэлээд л зодолдвол зодолдоод л эвлэрчихнэ. Тий болохоор уг нь их амар чөлөөтэй.  Миний хувьд эмэгтэйгээс илүү эрэгтэй хүнтэй найзлах сонирхолтой ч ихэнх эрэгтэй хүмүүс найз гэдэг нандин үгийг зүгээр л надтай ойртон дотносохын төлөө ашиглаад байх шиг санагддаг. Яг л итгээд сайхан найзууд гэж бодож эхлэх үед дандаа л... Гэхдээ үнэхээр цаг хугацааны уртад шалгарсан хэдхэн сайн эрэгтэй найзууд бий л дээ. Тэднээс юугаа ч нуулгүй, тэврүүлээд уйлж зовлонгоо ярихад бүдүүн хадуун хэрнээ хичнээн хөөрхөн түшигтэй сэтгэлээрээ байдаг гээч. Бас тэр том том залуучууд надад загнуулаад, надаас зөвлөгөө аваад явж байгаа нь цаанаа л инээдтэй өхөөрдмөөр. Тийм найзууд маань гэхдээ дандаа 7,8 нас хүрэхээс өмнө танилцсан найзууд. Тэрнээс хойш ч бол мэдэхгүй ээ, дандаа хувийн сонирхол.
Хүмүүс түрхэн зуурын алдаа хийж бие биеэ шохоорхсоноос болж сайхан нөхөрлөлөө үгүй болгодог байх. Тийм болохоор хэн хэнийхээ сонирхлыг татдаггүй хүмүүс байвал жинхэнээсээ найзлаж магадгүй байх
Бичсэн: Гүнж 02:40, 2009-11-21 | Холбоос | |


нөхөрлөл хайр дурлалаас ч илүү үнэтэй юм шиг яс яман дээрээ. чи тэгвэл бас тэвчээртэй залуу юм аа. эмэгтэй хүн ер нь шударга, ам чангатай байж чаддаг юм шиг. Явж явж эмэгтэй найз амьдралын сайн зөвлөгч ч байж мэдэх юм
Бичсэн: dadido 02:14, 2009-11-21 | Холбоос | |


Надад ч бас тийм найзууд бий. Эз нь таарвал яавал ч яачихаар л даа. Мэдээж хэн хэндээ таалагддаг болохоор. Гэхдээ нөхөрлөл, найз маань илүү үнэтэй болохоор тиймэрхүү зүйл дээр тэгээд л тэвэрч хацар дээр нь үнсэж, духан дээр нь үнэрлээд, надаас өндөр нэгэнд нь духан дээрээ үнэрлүүлээд л явдаг даа ярзайтал инээх
Ер нь үнэндээ хүмүүс хүүхнүүд нууц хадгалж чаддаггүй бла бла гэдэг ч яг цагаа тулахаар зарим эрчүүд илүү шалчигануур байдгийм билээ...
Хааяа сэтгэлээр уначихсан мессенжерт яваад ороход сайн уу хайраа гээд л ороод ирэхээр нь майр баярладаг гэж хэлээ гаргах Даанч бидний хайр найзын хайр л даа хэхэ. Тэгээгүй бол дээр үед эхнэр хүүхэдтэй болчих байсан байх ярзайтал инээх Миний хамгийн сайн эрэгтэй найзууд ч ойлгодоггүй, тэгээд ч тэд нарт итгэж ярьдаггүй юм аа эмэгтэй найздаа ярих үе ч байдаг даа...

Зассан: xvv хэзээ: 2009-11-21 09:57
Бичсэн: xvv 01:17, 2009-11-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax