Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

бичиж байна

     Өнөөдөр би Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс энэхүү бичлэгийг бичиж байна.  Энэ улс саяхан 85 гэсэн тоотой тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэлээ.  Түүхийг нь сөхвөл монголчууд тусгаар тогтнолоо сэргээх гэж тэмцэж тэмцэж жараад он гаргаж байж сая НҮБ ийн гишүүн болжээ.  Гэхдээ анх 1911 онд зарлаж байсныг бодвол ердөө л Гадаад монгол нь л тусгаар тогтножээ.   Өвөрмонгол, Тагна Урианхай гээд ах дүү нар нь хилийн гадна үлдсэн байна.  Гэхдээ энэ тусгаар тогтнол нь олон монгол хүний цус нулимсаар бүтжээ.  Одоо энэ улс тусгаар улс.  Асар уудамтай нутагтай авч хүн амын ихэнх нь хот суурин бараадаж амьдардаг.  Олон дээд сургуультай, гэхдээ баруунд хүлээн зөвшөөрөгдөх сургууль их л цөөхөн.  Гэхдээ хүн амын дунд мансуурал, өвчлөл ихтэй.  Гайхмаар нь өөрсдөө өвчлөлдөө санаа зовдоггүй нь сонин.   Өнгөрсөн жил энэ улсад улс төрийн хямрал гарсан.  Олон янзын шалтгаан тайлбар гарч байсан боловч монголчууд байгаа орчиндоо бухимдалтай байгаа нь тогтоогдсон.  Хэдэн жилийн өмнө энэ улсад санхүүгийн том луйвар болж байсан бол сүүлийн хоёр жил банкны салбар нь ганхаж байна.  Энэ хямрал нь дэлхийн дахинд болж буй хямралтай холбоотой зүйл бараг л ажиглагдсангүй.  Нийгмийн оюуны санааны хувьд хоосон орон зай нэгэнт бий болсон.  Иргэд нь өглөө буддист хуврагаас зам мөрөө асуугаад өдөр нь Баянхошууны эцэст байдаг үзмэрчид ирээдүйгээ тольдуулаад орой нь Шар хад гэх газарт  бөө нэртэй хүнд сүсэглэх нь элбэг.  Хүн амын дунд хот, хөдөөгийнх гэгдэх соёлын ялгаа асар их.  Шашин эсхүл шүтлэг нь мэдэгдэхгүй бясалгалын янз бүрийн урсгалын суртал ихтэй.  Урлаг үзвэр нь хот, хөдөөгийн гэсэн ялгаатай.   Зохиолын дууны концерт дээр нь та тэмээний ноосон цамцтай, булган малгай толгой дээрээ тавьсан, амандаа бохь зажилсан, нэг гартаа ундаа , нөгөө гартаа ууттай хуушуур барьсан эрэгтэй эмэгтэй хүмүүсээр дүүрнэ.  Дуурийн театрт нь  харин шал өөр дүр төрх, хэв маяг  харагдана.
Өнгөрсөн жил энэ улсын голлох намууд нь 800 орчим доллар иргэддээ тараах шийдвэрийг тунхагласан.  Гэвч энэ мөнгө нь тэдний хөрсөнд шингэхээсээ илүүтэй урд зүгт хиллэдэг орон луу урсах нь нотлох албагүй үнэн.  Мал сүргээр олон боловч дэлхийн зах зээлд хүрсэн мах махан бүтээгдэхүүн бараг үгүй.  Газар нутгийн дийлэнх нь шар шороо.  Байгалийн шинжлэх ухааны олон шинжилгээний байгууллагатай боловч үр дүн нь харагддаггүй.  Өнгөрсөн жил энэ улсад үндсэн хуулийн эрх зүйн хямрал болсон хэдий ч шийдвэрлэгдэж чадаагүй үлдсэн.  Хууль зүйн судалгааны олон хүрээлэн байгууллагтай боловч үр дүн нь бас л нимгэн.  Авилга бол энэ улсын тавилга болчихсон/ энэ үгийг хэрэглэхдээ бичигчийн нэрийг дурьдана уу/.  Энэ тавилгагүйгээр энэ улсад хөдлөх юм үгүй.  Гэхдээ энэ улсад гэрэл гэгээтэй нэг зүйл байгаа нь хүн амын ихэнх нь залуучууд.  Магадгүй өнгөрсөн долоо хоногт тэмдэглэсэн тусгаар тогтнолын гол баталгаа нь энэ юм.


бичсэн: dadido | төрөл: 2009-12-01 өдөр 20:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax