Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

хийвэл ямар бол

Залуусаа, блоггеруудаа, найзуудаа надад нэг ийм санаа байна.
За за асуудалдаа оръё.    Бид дандаа л шинэ зүйлийг хүсдэг шүү дээ.  Бусдаас шинэлэг байхыг, онцгой байхыг бүгд л хүсдэг.  Би хувцасны мода  бичих гээгүй байна.  Би шинэ хэвлэл юм уу сайтын талаар бичих гэж байна.  Монголд өнөөдөр зөндөө л тв, сайт, сонин, сэтгүүлүүд байна.   Гэхдээ ихэнх нь бие биентэйгээ агуулгаараа ойролцоо.  Бүгд л адилхан мэдээтэй байдаг.  Шинэлэг тасарсан  гэх юм үнэндээ ховор.  Сонингуудаас үнэндээ ганц гайгүй нь Өнөөдөр юм уу даа.  Бусад сэтгүүлүүд адилхан л юм шиг санагддаг. Нэг л юм дутагдаад байх шиг.  Би ер нь орой зурагт үзвэл гадаад мэдээг нь л үздэг.  Сонин уншвал эхлээд гадаад ертөнцийг нь уншдаг.  Хэдэн жилийн "Mongol Times" гэсэн сонин гардаг байсныг зарим хүмүүс мэдэх байх.  Дандаа гадаад мэдээний талаар.  Тэрийг би арван жилийн сурагч байхдаа шимтэнгүй уншдаг байлаа.  Дандаа Times, Newsweek, Жэнг Минь жибао, аргументы и факты, izvestia, asahi shimbun, us news, forbes, asia today энэ тэр гээд тасархай сэтгүүлүүдийн мэдээллийг орчуулж тавьдаг байлаа.   Тэгээд юунаас болсон юм бүү мэд алга болсон.  Лав л зах зээлгүй болоогүй. Сураглах нь ээ сүүл рүүгээ улс төржөөд хууль засдаг сайдын яамнаас хаасан юм шиг байгаа юм.  Тэгээд түүнээс хойш юу ч гараагүй дээ.  Одоо манай ихэнх сонин, тв гийн гадаад мэдээ бие биенээсээ ялгагдах юмгүй.  ТМ тв гэхэд редактор нь герман хэлнээс өөр хэлгүй байдаг юм уу дандаа л DW мэдээг гаргана.  Сайтуудын гадаад мэдээ ч гэсэн нэг тиймэрхүү.  Би бол үүнийг их л ирээдүйтэй бизнес гэхэд ч хашаа юм зүйл  гэж үзэж байна даа.  Нөгөө талаар хүмүүст шинэ мэдээлэл өгнө гэдэг чинь гоё шүү дээ.  Яг одоо ийм юмаар цангачихсан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ.   Хэвлэл мэдээллийн салбар луу орох гэж байгаа залуустаа ийм л санаа бичье гэж бодлоо.  Би лав ийм хэвлэл гарахыг аймаар хүсч байна яах уу

бичсэн: dadido | төрөл: 2009-12-05 өдөр 17:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



za ingej l oiloo shuu
Бичсэн: dadido 19:24, 2009-12-07 | Холбоос | |


mmhm..
Бичсэн: zeregle (зочин) 20:47, 2009-12-06 | Холбоос | |


tegeheer neg site neegdene gej oilgoj bna shuu
Бичсэн: dadido 19:42, 2009-12-06 | Холбоос | |


Гоё санаа байна. Тэгээд зөвхөн мэдээгээр ч зогсохгүй олоооон олон шинэлэг зүйлийг хийж болох юм шигээ, таминь ээ. Гоёын яасан. гоё шүү
Бичсэн: gereltuya 17:10, 2009-12-06 | Холбоос | |


Нэг санаа байгаа. Тэгээд хүмүүс өөр өөрсдийн мэргэжил болоод сонирхдог чиглэлийнхээ технологийн болоод шинэ мэдээнүүдээс тодорхой хугацаанд орчуулах нь орчуулаад бүр чадахгүй бол Англи мэдээнийх нь холбоосыг тавиад явсан ч болохоор байдлаар шийдэх санаатай байгаа..
Уг нь тийм сайт байдаг, гэхдээ нэг их сайн дэлгэрээгүй, хүмүүс нэг их хэрэглэхгүй байгаа. Олуулаа тал талаас дусал бүртгэлээ ашиглаад хийвэл илүү хурдан хөгжих байх гэж найдаж байна. ярзайтал инээх Нээчихээр нь сайн мэдээ оруулж, мэдээ оруулж чадахгүй бол ядаж сайн, хүмүүст тарааж бас өөрөө хэрэглэж байгаарай ирмэх
Бичсэн: Алмас 16:54, 2009-12-06 | Холбоос | |


tegvel bugd neg neg medee orchyylaad tavibal yamar ve
Бичсэн: dadido 14:30, 2009-12-06 | Холбоос | |


Бүгд нэг нэг мэдээ орчуулаад уу? баярлах Маньд нь нэг мэдээний хэсэг нээх санаа яваад л байна. Харин ямар байх талаар түй ч төсөөлөл алга. Тэгж байгаад уг нь гоё хүнд хэрэгтэй, өгөөжтэй мэдээтэй, мэдээний сайттай болбол уг нь гоё байгаа юм...
C1 Liverpool гаргаад байдаг, Арсенал үзчих санаатай нэт орж ирсэн чинь хурд хүрэхгүй болдгүй ээ гуниглах маргааш мэдээ л сонсохоос..
Бичсэн: xvv 23:35, 2009-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax