Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

арван жилийнхан

     Өчигдөр орой арван жилийн нийлдэг хэдэн найзууд заал авав.  Ихэнх нь арван жилдээ сагс нэг их тоглож байгаагүй боловч сагсандаа биш уулзахдаа гол нь байв.  Бие биенийгээ санажээ.  Бүгд л хоорондоо жил гаруй уулзаагүй юм байх.  Тэгээд яахав тэрүүхэн тэндээ л сагсан бөмбөг тоглов.  Үхтлээ хөхөрлөө.  Гүйж ядрахаасаа илүү бие биенээ шоолж баахан хөхрөөд ядрав.  Дараа нь ноцолдов.  Ихэнхийг нь хаядаг байсан чинь оройжингоо л заал арчлаа.  Тэгээд дараа нь уушийн газарт сууж баахан арван жилийн дурсамж, дүрсгүйтэл, архидалт, анх удаа бүгдээрээ "том хүний кино" үзсэнийгээ, зодоон, дурлал, багш нарыгаа баахан ярьж байгаад салав.  Бүгдийх нь сэтгэл их хөдөлсөн байлаа гэж.  Анх бүгдээрээ сургуулиа төгсчихөөд "Хэдүүлээ хэзээ ч холбоотой байна шүү" гэж ярьцгааж байлаа.  Ажил, дээд сургууль гээд зам мөрөө хөөгөөд нэг хэсэгтээ л утасны цаанаас мэндтэй болоод байсан.  Бие биендээ баахан тунирхаж бөөн юм болов.  Тэр үед ядуу байсан юм уу мэддэггүй байсан юм уу арван жилд авхуулсан зурагнууд их л ховор байх юм.  Дүү нарыг харахад хаа сайгүй дижитал аппараттай байнга л зураг авхуулаастай. Төгсөх жил харин баахан зураг авхуулсан.  Төгсөх жил ч тасархай байсан л даа.  Одоо бодоход үнэн тасархай үе нь яг тэр үе байж гэж.  Дурлаад л, үсээ хусуулж хар шил зүүгээд л, арван хоёр давхарын коридорт архидаад л, тоон дээрээ хэсэг цоороод л, "Татар" ыг шүтээд л, чөлөө цагаараа гуанз, ресторанд аяга угаагаад л, байнга л биллиард, теннист байна.  Нэг удаа сансрын биллиардыг манай арвынхан бөөнөөрөө дүүргэж билээ.  Сургууль төгсөх мөчид гэртээ харьдаг хүн байхгүй болсон.  Одоо энд тэнд байшингийн буланд банди нар цуглараад л "нэг л их ажил хэрэгч" байхыг харахаар түүх санаанд оржийдийн.   Ийм юм туулаагүй хөвгүүн гэж ховор л байх даа хэхэ

бичсэн: dadido | төрөл: 2009-12-19 өдөр 16:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



одоо тэгээд хэзээ дууснаа хэхэхэ
Бичсэн: dadido 21:11, 2010-02-19 | Холбоос | |


одоо ч гэсэн миний шилжилтийн нас дуусаагүй шд ярзайтал инээх
Бичсэн: director 10:44, 2010-02-19 | Холбоос | |


Хэлэх ч юм биш...
Арван жил сайхаан сайхан... Энэ бүхнийг уншсан чинь бүр сэтгэл гэгэлзээд хуучны сайхан үеүд минь санагдчилаа...Шохоорхол, үнсэлт, архидалт, сагсны тэмцээн, зодоон цохион гээдл....
Бичсэн: Зоригт ван 00:11, 2010-02-19 | Холбоос | |


goyoor barhuu
Бичсэн: Зэрэглээ 14:22, 2009-12-20 | Холбоос | |


эргээд уулзах үнэхээр гоё байдаг шүү.. баярлах
Бичсэн: xvv 01:33, 2009-12-20 | Холбоос | |


uneen unen
tiim l bsiim doo. monte-carlo gedeg tamhi nuugdaj tataad l. nogoohoo monte-cristo geed nerletsen. nom unshina gej bie bienee duudaad l. yu yaridag bsan yum buu med ohiduud ruu yariad l. gaduur teneed gej eejdee zagnuulaad. hicheelee hii gej aawdaa zemluuleed l. tegej l tom bolson doo. shiljiltiin nasaa gej. goy bjee гоё шүү
Бичсэн: tamerlan13 17:04, 2009-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax