Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

баяртай 2009 он

  Яг одоо урсан өнгөрч буй оныхоо тухай бодож сууна.  Миний хувьд энэ он "сорилын" он байлаа.  Сэтгэлзүй, бие бялдар, эрүүл мэнд гээд бүх юмны сорил болсон он байлаа.  Гомдох, уурлах, уйлах, баярлах, горьдох, инээд зэрэгцээд л.  Ерөнхийдөө тэр чигээрээ л шалгалт өгсөн байх юм бодоод байсан чинь.  Ирэх онд юу тохиолдохыг үл мэдэх ч зөвхөн сайхан бүхнийг л хүсч байна.  Сайныг бодвол ирдэг гэдэг биз дээ .  Яг энэ  мөчид хамаатны  маань ах "Эгэл баатар" болоод зурагтаар гарч байгаад дотроо маш их баяртай байна аа.  Манайхан бөөн баяр.  Дэргэд маань ийм хүн байгааг харахгүй л явж дээ.  Манай блогмн д ч гэсэн эгэл баатарууд зөндөө байгаа та нар шүү
За за ирэх жил тавьж байгаа зорилт маань гэвэл

-жолоо сайн барьж сурах,
-хэлний мэдлэгээ дээшлүүлэх,
-гадаадын хэвлэлээс орчуулж нийтлэх,
-биеийн жингээ 15 кг аар хасах,
-усанд сэлж сурах
-дурлах. 
Уг нь хуульчийн сонгон шалгаруулалтанд оръё гэж бодсон боловч....Сүүлийнх нь жоохон фантаз юм шиг.  Гэхдээ энэ бол хүсэл л дээ. Ингээд нийт блог хөтлөгч нартаа ирэх ондоо санасан бүхэн тань биелж байхыг хүсье.  Эрч хүч, залуу нас, хайр дурлал мандтугай.

бичсэн: dadido | төрөл: 2009-12-31 өдөр 21:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



шинэ онäоо
Дурлаж дурлуулж яваарай,
Дутуугаа дүүргээд аваарай,
цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай,
нас байна
Буурлаа дээдэлж яваарай,
буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай,
нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай,
үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай,
жаргал ирнэ

Бичсэн: shima_97 14:51, 2010-01-01 | Холбоос | |


bayarlalaa баярлах
Бичсэн: dadido 23:22, 2009-12-31 | Холбоос | |


Амжилт андаа ярзайтал инээх тэврэлт
Бичсэн: xvv 23:17, 2009-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax