Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

төрсөн өдрийн мэнд хүргэе дадидо

Нэг мэдсэн блог хөтлөөд хоёр жил өнгөрчихөж.  Энэ хооронд шүүмжилсэн, баярласан, гуньсан, бухимдсан, бүлт бүлт авсан гээд есөн жорын бичлэг сэтгэгдэл бичжээ.  Урд нь интернэт гээч юмыг хэдхэн л зүйлээр төсөөлж байлаа.  Анх блог нээхдээ нэг их баярласан догдолсон амьтан байж билээ /яг одоо аймаар баяртай байна/.  Тэгээд л блог дээр сэтгэгдэл нэмэгдэхээр аймаар баярлаад л.  Нэг л мэдсэн блог миний амьдралын нэг хэсэг болжээ.  Өөрийнхөө үзэл бодлоо, амьдралаа бичиж үлдээж байна гэдэг үнэхээр бахархмаар.  Тиймээ би түүхээ бичиж байна.  Бага байхад өдрийн тэмдэглэл хөтөл гээд хүмүүс дэвтэр өгсөн чинь ганцхан өдөр бичээд л залхуу хүрээд хаясан.  Дээр нэг блогмн маань хэсэг хаагдахад нэт орохоор орох юмгүй болсон юм шиг сонин санагдаж билээ.  Тэр үед л миний нэг ертөнц маань энэ юм даа гэж ёстой мартахааргүй мэдэрсэн дээ.  Хүн үргэлж хүн рүүгээ тэмүүлж байдаг.  Доторх хүмүүсийг нь танихгүй ч гэсэн хоосон диско клуб руу  хэн ч орохыг хүсдэггүй.  Блог бол хүмүүсийн ойртон нягтрах нэг хэлбэр юм уу даа.  Гэхдээ хамгийн гол нь эхлээд нөгөө "идеал" аараа холбогддогоороо агуу юм даа /идеал мидеал гээд их сүрээ наадах чинь/.  Зөвхөн бие биенийхээ дотоод сэтгэлээр ойртон нягтарч байгаа гэж л хэлэх гээд байна л даа.  Эртээд гэж арван сард блогынхоны сагсны тэмцээнийг биеэр очиж үзэв.  Үнэндээ бол дотроо гайхсан шүү.  Хүмүүс сургууль, ажил, цэрэг, курс, дамжаа гээд заавал хөндлөнгийн зүйлээр холбогдож зохион байгуулалтанд орж байж сая анги хамт олны зугаалга, шинэ жил, тэмцээн энэ тэр болдог.  Гэтэл блогынхон...мундаг санагдсан шүү.  Нөгөө иргэний нийгэм чиньэнэ юм байна л гэж бодсон.  Хэвлэн нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг гаргаж ирж байгаа хүний эрх чөлөөний том индэр.  За ингээд дадидогийн тэмдэглэл блогтоо яруу алдарт, түүхт, дурсгалт 2 жилийн ойн мэнд хүргэе.  Мөн энэ блогыг өлгийдөж авсан блогмнийхэндээ гүн талархал илэрхийлье

бичсэн: dadido | төрөл: 2010-01-08 өдөр 19:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



өө хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргий дадидогийн блогт.
Бичсэн: dao 11:12, 2010-01-18 | Холбоос | |


hyye
temdegley
Бичсэн: Обдоо 18:43, 2010-01-09 | Холбоос | |


happy day
Partyman birthday
GOOD LUCK
Бичсэн: arch_tseegii 17:04, 2010-01-09 | Холбоос | |


Багш маань надад нэг мэргэн үг хайрлаж байсым?
Хүн өөртөигөө адил, эрмэлзэл нэгт хүмүүстэй нийлж, мөрөөдөл зорилгодоо зүтгэдэг гэж? Хүрээгээ тэлэхийн л нэг ёсны хэлээд байсан юм шиг байгаам... Тэр л гээч юмыг харсан байна л даа...
Яалтай ч, чиний бичлэгүүдийг бас анхааралтай уншдаг шүү- цааш нь заавал бичээрэй! Төрсөн өдрийн мэнд, дадидогын блогоо!
Бичсэн: AmonRa 16:11, 2010-01-09 | Холбоос | |


баяр хүргий smug
Бичсэн: director 16:06, 2010-01-09 | Холбоос | |


uu bayarlalaa баярлах
Бичсэн: Зочин (зочин) 15:48, 2010-01-09 | Холбоос | |


ярзайтал инээх fans1 1228 birthday
Бичсэн: xvv 02:40, 2010-01-09 | Холбоос | |


Blog negt ahan duusiin neriin omnoos 2 jiliin oin mend hurgie. busadtai bodloo huwaaltssan bichlegee bicheed bgaarai and mini.
Бичсэн: tamerlan13 23:13, 2010-01-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax