dadido diary
ингээд төгсдөг байжээ гэж
ёох ингээд жолоогоо төгслөө дөө. Дүрмэн дээрээ хоёр унаж байгаад нэг өдөр дүрэм, дром, хотоо өгөөд тэнцлээ дээ. Дүрмэн дээрээ уначихаар дромоо өгөхгүй байсан. Нуруун дээрээс нэг юм аваад л хаячлаа. Уг нь өнгөрсөн оны төлөвлөгөөнд байсан юм. Даан ч он дамжчихлаа. Тэгэхдээ гурав унаад давтанд суухгүй сайхан л байна. Одоо энэ оны төлөвлөгөөнд орно доо. Хэхэ нэг их төлөвлөгөө ярьсан залуу. Гэхдээ дотроо их л баяртай байна. Ер нь ч хоёр унах хэрэгтэй байсан юм шиг. Урд нь ер нь юу бодож шалгалтанд орсон юм бүү мэд. Зарим нь тэр чигээрээ хаалгадаж байгаа хүмүүс ч байх юм. Унахдаа насны залууд эрт явдаг байж дээ гэж өөрийгөө зүхлээ дээ. Хүн ер нь юм амар болох тусам залхуу болдог юм шиг. Хуучны дүрмийн номыг харахаар зураг хөрөгггүй юм байхад хүн сураад л болоод байдаг юм шиг. Одоо ч эндүүрч харсан хүнд "КОМИКС" байна лээ. За энэ ч яахав юу ч гэсэн нөгөө "жолоочгүй машин" л нэмэгдэх байх даа...бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
хахахаха
Бичсэн: Зочин (зочин)
16:50, 2010-01-19 | Холбоос | |
за тэгээд амжилт, хурдан машинтай болоод, асар болгоомжтой сайн жолооч болоорой
хаагуур хэдэн цагийн үед явахаа хэлээрэй тэр үеээр чинь тэр хавиар явахгүй байдымуу
Бурхан минь хэсэгтээ л машин замтай ойр явахгүй байхаас
Төгссөнд баяр хүргье! За тэгээд, жолоодоод л байждээ...
Сэтгэгдэл бичих