dadido diary
цалингаа нэмүүлмээргүй байна
Эртээд талбай дээр ҮЭ жагсаал цуглаан хийж нэм гэдэг шаардлага тавина билээ. Тэгээд тэр нь хэр оновчтой юм бол бүү мэд. . Нөгөө л инфляци нь дарлах байх. Заримд нь гар дээрээ олон тоотой ширхэгтэй төгрөг ирж л байвал үнэ өсөх нь хамаагүй бололтой. Зуданд хиар цохиулсан малчид, ажилгүй байгаа иргэд, тогтвортой бус орлоготой хүмүүст энэ нь улам л их дарамт болно уу гэхээс өөр юм авчрах болов уу. Мөн хөл дээрээ зогсон дэнжигнэж байгаа олон жижиг хувийн компаниудыг нүд аниулна биз. Уг нь хөх цэрэг хөөрхөн л подхийсэн ном. Даанч одоо хөхөө генерал болоод байлдагчийн сэтгэлгээнээс ангижирсан юм байлгүй дээ. Эдийн засаг дахь төрийн оролцоо их байгааг мэдсээр байж улам л их болгох гээд байгаа юм уу хаашаа юм. Капиталист ном биччихээд социалист юм сурталчлаад явах ч нэг л бишээ. Төр орон тоогоо цөөрүүлж байж цалин нэмэх хэрэгтэй гэж ярих болов уу гэсэн таг. Ядаж л УИХд суудалтай нам болгонд өгдөг татаасыг болиул гэмээр юм даа. Цаана нь мөнхийн холбоотой нийгмийн даатгал, татвар, нийгмийн халамж нь яах юм. Тэрэнд нь УИХ нь зөвшөөрч л байдаг. Ядаж энэ чинь судалгааны шинжилгээний нарийн үндсэн дээр хэлэх асуудал байлгүй дээ. Одоо юу ч гэх вэ дээ. Сурагчаа бодоод сургуулийн байр шинээр барь, хүүхдүүдэд минь усан бассейн барьж өг, гаднах талбайг нь хөл бөмбөгийн зүүлгээр хуч гэдэг багш ер нь байна уу. Ядаж л шохойгүй самбар шаардсан багш байна уу. Нийтлэг юм нэхсэнээс нэг бүрчилсэн юм шаардвал арай хурдан биелэгдэх байх ядажбичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Үнэн үг
Үүнтэй санал нэг байна. Бидэнд илүү цалин хэрэггүй. Ухаалаг түшээдтэй бол илүү дутуу эх орны хишиг энэ тэр ч хэрэггүй харин хөдөлмөрөөрөө л сайхан амьдармаар байна.
Бичсэн: Зочин
17:23, 2010-05-07 | Холбоос | |
guee odoo humuust yum zaaj ugsnuu gavya gej bodoj bgaa humuus tsalingaa l nemuulehiig husiishd uul n za za bi bol tur ingej yum bolgond hutgaldah tusam uur hureed bdiin ter nudeeree harval bagshiin bichih sambariin shohoinii asuudal turd tiim hamaatai ch yumuu
Сэтгэгдэл бичих