dadido diary
нэвтрүүлгээс төрсөн сэтгэгдэл
Яг одоо би аскыг үзэж биш сонсож байна. Бага байхдаа үзэж байсан "Дэвжээ" тэй төстэй юм уу даа. Нөгөө л Хөх тэнгэр, 13 р зуун, Чингис, тусгаар тогтнол, монголын түүх, эх орны тухай шүлэг, авилгал. Найруулсан санаа нь бүгд л адилхан юм шиг. Гэхдээ ямар ч аймаар авъяастай юм бэ монгол залуучууд. Үнэхээр бас нийгмийн бусармаг зүйлийг гаргасан л байна. Нэг л үг зүрхэнд шууд туслаа. " Тэр эх орны хил чинь эх хүний умайд байдаг юм ". Гэхдээ энэ объектив тайлбар юм шиг. Аа миний үг бол "тэр эх орны хил чинь чиний сэтгэлд байгаа л " гэж бодож байна. Аа харин монгол үндэстний хилийн дээс эхийн умайд байж болох юм. За за дандаа умай гэж биччихлээ.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих