Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

парадаас төрсөн бодол

Саяхан ялалтын парад үзлээ.  Урьд жилүүдийхээс илүү гоё болсон юм шиг.  Ялангуяа АНУ, Британи, Франц, Польш болон ХНО уудын цэргүүдийн жагсаал улам гоё болголоо.  Социализмын үед хэзээ ч улаан талбай дээр АНУ, Британи, Францын цэргүүд улаан талбай дээр алхана гэж хэн ч бодож байгаагүй биз.  Энэ үед зурагтаар манай ерөнхийлөгч харагдах үед дотроо нэг гунигтай ч юм уу гомдолтой ч юм уу бодол төрсөн юм.                                                                           
  Дэлхийн дайнд Монгол улс шударга хүн төрөлхтний төлөө зогсож байсан юм.   Аль 1939 онд Япончуудыг дарахад монголчууд өөрийнхөө боломжит бүхнийг дайчилж байсан.  Өвөрмонгол, Барга, Манжуур руу олон арван тагнуулчдаа илгээж дайсны тухай мэдээллээр тухайн үеийн СССР ийг хангаж л байсан.  Герман ЗХУ руу довтлоход БНМАУ д довтлосон гэж үзэж байсан.  Энэ утгаараа манай улс Германд "дайн зарлаж" байсан юм.  Дайны жилүүдэд "Хувьсгалт Монгол танкийн цуваа", "Монгол Арат нисэх онгоцны эскадрил" аас авахуулаад мал, хувцас, хүнс гээд байгаа бүхнээрээ туслаж байсан юм.  Олон олон монгол эх олон шөнө бээлий урлаж хойд хөрш рүүгээ бэлэглэж байсан юм.  Малчид маань хурдан хүлгүүдээ фронтод илгээж байсан гэдэг.  Бас олон монгол  охид хөвгүүд Киев, Москва гээд суралцаж байсан хот, суурингаа дайснаас хамгаалж байсан юм.  Тэр үеийн монголчууд буюу та бидний эмээ, өвөө энэ ялалтыг л хүлээж байсан.  Монголчууд маань байгаа бүхнээрээ шударга хүн төрөлхтнийг дэмжсэн юм.  Олон орны цэргүүд их л гоё харагдах юм.  Даан ч өнөөдрийн парадад монгол цэргүүд минь үгүйлэгдэж байлаа.  Эцэг өвгөдийн хийсэн гавъяа, ах дүү болж явсан, мөнхийн хөршийн хувьд монголын зэвсэгт хүчний төлөөлөл уг нь оролцох л учиртайсан.  Гуйгаад ч болтугай оролцуулчих арга байгаагүй юм байх даа.  Яахав дараагийн параданд оролцуулах байх гэж найдаж байна. 

бичсэн: dadido | төрөл: 2010-05-09 өдөр 20:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Оросын парад лайтай болжээлээ. ярзайтал инээх
Бичсэн: director 12:19, 2010-05-10 | Холбоос | |


Тэр үр хүүхдүүд бол майр өөлхөн байна лээ. би бол атаархаад л суужийсан. Өчигдөрийн хожил бол Гайхалтай байсан. тэгээд ч тэд шагналаа авах эрхтэй нөхөдүүд баяртай байна баяртай байна тэврэлт
Бичсэн: Хүслийнжигүүр 11:40, 2010-05-10 | Холбоос | |


smug smug хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр 11:39, 2010-05-10 | Холбоос | |


надад хятадын парад гоё харагдаагүй тэр 60 жилийнх нь. Баахан л өнгө алагласан юмнууд байсан.
Челсигийнхэн хүүхдүүдтэйгээ байгаа нь их хөөрхөн байна лээ.

Бичсэн: dadido 11:29, 2010-05-10 | Холбоос | |


хэдийгээр хүний олноор дайнд оролцож ялалтанд нөлөө үзүүлсэн Оросын ард түмэн дайны хүндийг үүрсэн нь үнэн. гэхдээ парадын хувьд бол би Хятадын парад энэ тэрийг үзэх дуртай шд. Тэд илүү зохион байгуулалтай бас сүрийг үзүүлж чаддагийн...

Сүүлийн үед оросуудад уур хүрч сүжиггүй болжийгаа гсн хэхэ хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр 11:24, 2010-05-10 | Холбоос | |


Харин тиймээ бас ажилдаа дуудагдаад парад үзэж чадаагүй ээ, харин өчигдөр өглөө таксины ахтай жоол хуучлаад, миний өмнөхөн баяртаа явж байгаа ахмад дайчныг хүргэж өгөөд сэтгэл нь хөдлөөд гэцэн баахан юм ярьж өгсөн, би ч гэсэн дагаад л хөөрцөн хэхэ
Бичсэн: Zurai 11:18, 2010-05-10 | Холбоос | |


байсан юм.
байсан юм.
байсан юм.
гээд хэд бичцэнийг тоолж амжсангүй тоогоо алдчилаа хэлээ гаргах ярзайтал инээх
гадуур тэнжийгаад парад үзэж чадсангүй ээ ярзайтал инээх
харин
өчигдөр орой Chelsea ялагч болчлоошдээ тэврэлт тэврэлт тэврэлт
Бичсэн: arch_tseegii 10:22, 2010-05-10 | Холбоос | |


nadad ch gesen tegej bodogdsoon. yahaw dee. heden hundet haruul. heden dotoodiin tsereg. hiliin tsereg, BHIS-iin hrdrn oyutanch yumuu ochood jagschihsan bol deer bhgui yu. bas Hu Jintao-s iluu bair suuritai bmaarsan daa.
Бичсэн: tamerlan13 09:42, 2010-05-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax