dadido diary
зугаацахаар алхсан нь
Өнгөрсөн долоо хоногт хоёр ч үзэсгэлэн худалдаа үзчихлээ. Ер нь ойр ойрхон болдог бол их л хэрэгтэй юм шиг. Номын худалдаанд нь эхлээд очсон. Санасныг бодвол мэргэжлийн номнууд бараг харагдахгүй, оролцсон нь цөөхөн юм шиг байсан. Би сүүлийн өдөрт нь очсон болохоор тийм байсан юм уу бүү мэд. Сонирхоод байж байсан чинь намар есөөр авдаг ном арван гурав гэж байдаг байгаа. Арай ч дээ гэж ам ангайсаар гарлаа. Зарим нэг номнууд бас хямдарсан бололтой. Хямдарсан, өссөн тийм л номын худалдаа санагдсан. Орой нь хэд хэдэн номын дэлгүүр орж нөгөө номоо асуусан чинь тийм үнэтэй байна аа. Явсаар байгаад анх авсан газартаа очоод харсан чинь бүр мянгаар хямдарсан байдаг юм. Бас нэг ном хоёр газарт арван мянгын зөрөөтэй байвал яах уу. Зах зээлээ л гэж бодсон доо.Өчигдөр мэдээлэл технологийн паркийн үзэсгэлэн мишээл дээр болоход нь маажигнаад яваад очлоо. Жин хасах санаатай алхаж очсон юм. Гоё гоё охид хүүхнүүдийг харж баахан шохоорхоод л сайхаан сайхан. Янз бүрийн мэдэхгүй технологи бас л байна аа байна. Тэр олон хөдөлмөрч залуусаар бахархаж л байлаа. Ер нь би экспо энэ тэрийг үзэх их дуртай. Намар болсон намрын ногоон өдрүүд, хавар болсон хамгаалалтын албадын экспог бас үзсэн. Эх оронд маань юу болж байна, хаана шинэ юм гарсан байна, тэр бүгдийг үзэх гэж очдог юм. Нөгөө талаар бас нэг дороос хүн асар их мэдээлэл олж авдаг. Харин залуу хүн байж боловсролын экспо д бараг очиж байсангүй. Мишээл явах далимдаа Комбинаттай буюу хүмүүсий ярьдгаар камнайттай бас танилцлаа. Хотод төрсөн өссөн гээд байдаг мөртлөө би үнэндээ сайн мэдэхгүй дээ. Тэнд найз нөхөд хамаатан байдаггүй болохоор яахав дээ. Их тийм цэлгэр хороолол шиг санагдсан. Тэр хоёр гурван давхар шар байшингууд удахгүй газарт орж илүү гоё болох байх. Ер нь бид Улаанбаатар аа хэр мэдэх вэ. Гудамжнуудаа нэрээр нь мэдэх бил үү. Дараагийн удаа Налайх явна гэж бодож байгаа. За хорвоотой танилцсан түүх минь нэг иймэрхүү дээ.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
тэгвэл тэрнийг чинь бас үзнээ
мэдлэгээр зугаацсын юм биз дэ
би бол музей л үзэх дуртай тэгээд хавар намрын барилга экспо очиж үздэгийн

би бол музей л үзэх дуртай тэгээд хавар намрын барилга экспо очиж үздэгийн

Анд нь харин наадуулыг чинь очиж үзэж амжихгүй ч мэдээг нь хийхдээ дүрсийг нь хараад үзчихдэгийм шд...

Сэтгэгдэл бичих