Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

цаас цаас

заримдаа нэг их сонин санагдаад явчихымаа.  Миний суралцсан мэргэжил ширээний мэргэжил л дээ бараг.  Одоо бол хагас ширээний ажил хийдэг.  Бүр залхмаар баахан цаас, бас л цаас.  Заримдаа энэ их цаас принтерлэсний хэрэг ер нь гардаг юм уу гэж бодох юм.  Оюутан байхад баахан л цаас үрсэн.  Энд тэнд нэг л их цаас, хавтас дүүрэн цаастай хүмүүс л байх.  Өчнөөн олон л цаасан бүтээгдэхүүн.  Үр дүн нь хаана байна гэж заримдаа бухимдах юм.  Тэр ч хөтөлбөр, энэ ч үзэл баримтлал, тайлан, төлөвлөгөө,  гээд.  Зарим боссууд нь нэг юм гаргаад өгөхөөр санаанд нь таарах юмгүй тэрийг ч зас энийг ч зас гээд бантанг нь хутгасан юм өгөх юм. Тэгээд дахиад үзүүлэхээр эргээд хуучнаар нь болгож засаж ч байх шиг.   Дээрээс нь арван хуруугаар сайхан шивчиж чадахгүй, хүнээр юмаа хийлгэдэг гарууд бас дургүй хүргэх юм аа.  Тэгээд шивээд сурчихаач гэхээр тоохгүй, кийбордоо гөлрөөстэй.  Зугтаагаад тэд хэр холдох юм бол доо.  Эрдмийн цол хамгаалах гэж байгаа мөртөө кийбордоо ширтээд байгаа хүнийг ерөөсөө ойлгохгүй юм.  Уг нь эхлээд шивж сурчихаад юмаа бичиж эхэлмээр.  Бичсэн юмыг нь харахаар дэлгэцээ сайн хараагүй юм чинь бөөн алдаа.  Ямар их цаг хугацаа үрнэ вэ.   Цаасны ажил үнэндээ хүнийг их бухимдуу болгох юм.  Анх офиссын ажлыг биед амар гэж бодогддог байлаа.  Сүүлдээ ч яггүй ажил гэдгийг нь мэдэх болсон.  Ком гацсан үед бүр боож үхмээр.  Өвлийн хүйтэнд барилга дээр ажиллаж байгаа ажилчинд офисс их л сайхан санагддаг байх.  За тэгээд цаасгүй гээд яах ч билээ ер нь.  Бухимдлаа гаргах гэж энэ бичлэгийг бичлээ.  Зохион байгуулалт султайгаасаа болж л ингэж байгаа биз.  Нээрээ ком дээрээ зөв сууж байхгүй бол хуян муянтай болох нь байна шөө нөхөд блоггеруудаа. 

бичсэн: dadido | төрөл: 2010-06-26 өдөр 16:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



хуян ч одоо бас яахав насны залууд угаасаа нээх мэдэгдэхгүй биз гол н тэр артикулет гэлүү шохойжил гэлүү тэр л айхтар юм шиг байгаамдаа
Бичсэн: dao 22:11, 2010-06-30 | Холбоос | |


хальшрах юм байна шүү дээ. Сайн дасгал хийж байгаарай
Бичсэн: dadido 20:59, 2010-06-30 | Холбоос | |


Чи тэгээд хуянтай болцымуу, би бүүр хуянтай болоод уджийнөө, эгээ л хөгшин хүн шиг. Одоо ч нээрээ өдөр шөнөгүй сууж шивдэг юмнаас ч нээрээ хальширч байна шөө doh
Бичсэн: Zurai 11:43, 2010-06-28 | Холбоос | |


харин тиймээ пс-ны ард зөв суугаад сурчуул уг нь гайгүү юмшиг байгаашд nerd
тэр цаасгүү бол бүр хэцүүдэх байлгүү дэ шатчихгүү бол навсайгаад байжыдаг
Бичсэн: arch_tseegii 11:41, 2010-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax