Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

арай ч дээ

Англи, Аргентин хоёрыг ингэж арчаагаа алдана гэж бодсонгүй ээ үнэндээ.  Арай ч дээ нээрээ.  Ядаж нэг гоолын зөрүүтэйгээр хожигдсон бол яахав дээ.   Өчигдрийн тоглолтыг харж байхад Герман гэрийн даалгаврыг бага гүйцэтгэсэн.  Ер нь гэрийн даалгавраар нэг их гоолдоогүй дээ.  Харин английг бол яг гэрийн даалгавраар гоолдсон гэж бодож байгаа.  Өчигдөр гоол алдалт бол ерөөсөө аргентины багийн хаалгачийн ур чадвар, хамгаалагчдын алдааных юм шиг.  Клозегийн гоолын ихэнх нь аз ч юм шиг.  Бүдүүн Рональдог гүйцэхэд нь би дургүй байгаа.  Тэр чинь авъяасаараа оруулдаг байсан юм.  Клозе хагас хамгаалагч нартаа л баярлах хэрэгтэй.  Би хувьдаа германаас бусад багийг дэмжиж байгаа.  Сониноос германд польш тоглогчид их юм аа.  Подольски, Мирослав Клосе,Троховски, хуучин бол Боровски гээд л.  Аргентинд Габриэль Хайнц гэж герман гаралтай хүн бас байна лээ.  Дайны дараа олон германчууд Аргентин руу цагаачилсан гэсэн.  Одоо Испани яах бол оо.  Үнэндээ би испанид сохроор л итгэж байна.  Тэрнээс биш ямар тоглолт гаргаж байгаа билээ.  Гэхдээ тоглолтын сүүл хүртэл хамгаалж чадвал германы хамгаалалт сулрах байх.  Герман эхний үедээ гоолдохгүй бол тэд үнэндээ хэцүүднэ.  Яаж ийж байгаад эхний үеийг тэсчихвэл хожил Испанийн талд байх аа.  Тэгээд багууд Серб, Гана хоёрын тоглолтыг л сайн судалждээ.  Ер нь бол Герман хамаг хөзөр, гэрийн даалгавраа Англи, Аргентин хоёрт гаргачихсан.  За испанийн фэнүүдэд амжилт хүсье дээ.  Би уг нь Францыг дэмждэг юм.  Даан ч... 
 
     

бичсэн: dadido | төрөл: 2010-07-05 өдөр 00:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



айлын талбайд булангийн цохилт автлаа тоглоно гэдэг чинь...
Бичсэн: dadido 21:51, 2010-07-10 | Холбоос | |


3 дэлхий аварга дарааллаад бараг л 5 гоол хийчихсэн хүн байшд. Одоо 3-р байрын төлөө нэг гол хийчихвэл болно. Германчууд муу байсаан. Гэхдээ ийм олон юм араас нь ярих хэрэггүй гэж бодож байна. Испани сайн байсан л даа аргагүй. Гэхдээ Испани ч бас хувийн тоглолт, авъяасаар голл ороогүй байх аа.
Бичсэн: Алмас 15:47, 2010-07-09 | Холбоос | |


Form is Temporary, Class is Permanent гоё шүү
Бичсэн: Friska (зочин) 12:31, 2010-07-09 | Холбоос | |


испани хожлоо. испанийн фэнүүдэд баяр хүргэе.  Тэд үнэхээр илүүрхлээ.  Хөлбөмбөг гэж энэ л байхгүй юу. Тоглогчдын ур чадвар хамаагүй илүү байлаа.  Хөөрхий герман замыг нь засаад өнгөрлөө дөө.  Хөлбөмбөг гэж энэ шүү дээ.  Шугамдсан, машиндсан, гэрийн даалгавартай хөлбөмбөгийг авъяас ур чадвар яллаа.  Тэд хөлбөмбөг гэдгийг заалгалаа.  Хувийн тоглолт гэж юу байдгыг харлаа.  Латин цус ямар байдгыг харлаа.
Бичсэн: dadido 04:29, 2010-07-08 | Холбоос | |


friskaд очиж нэг юм үзүүлнээ.
Бичсэн: dadido 20:59, 2010-07-06 | Холбоос | |


Германы хоёр Польш гаралтай довлогчдод би лав асар дуртай. Мюллер, Шванштайгер гээд ер нь л Герман бол жинхэнэ утгаараа хөл бөмбөгийн "баг" бүгд өөрсдийн хийх ёстой зүйлээ хийдэг. Хэн нэгэн нь л байхгүй бол хэцүү. Гэхдээ мэдээж сэлгээнд яг дараагийн хүн нь сууж байгаа л даа. Клозег тэгж хэлээд хэрэггүй. Угаасаа чаддаг зүйлээ хамгийн сайнаар нь хийж л байгаа. Гоол хийх ёстой бусад нь өгөх ёстой. Энэ бол угаасаа баг гэдэг утга нь байх аа. Герман угаасаа аварга болох нь тодорхой. ярзайтал инээх

Гэхдээ Голланд юм уу Испани аварга болоход гайхахгүй, бас нэг их харамсахгүй ээ. Гэхдээ барахгүй л болов уу ирмэх
Бичсэн: xvv 19:44, 2010-07-05 | Холбоос | |


nadiinmergedn england avarga gej buujeelaa gess хэлээ гаргах

gesnees brazil argentina hoyoriig hojigdohod bi lav aimr bayrlsaa keke
Бичсэн: dao 18:34, 2010-07-05 | Холбоос | |


миний мэргэнд лав Голланд аварга болно гэж бууж байна ярзайтал инээх
Бичсэн: Friska (зочин) 18:13, 2010-07-05 | Холбоос | |


Bvgd Germany-ii esreg hehehe
Harin ch Germany avarga bolnoo.
Spain hetsvv bnalee. Barca-giin hed heterhii bombog nuhdag bolohoos haa bna nogoo uhaalag ntr. Heden zaluust hojigdood dahiad l shuugian bolno doo. Argentin Englandiin adil l yum boloh bii. Netherlands vs Germany finald toglood Germany hojih bolnoo. Spain Uraguay-g barul hvrel deer buuna biz. Bi Cot d Ivory-g demjdeg l dee. Gehdd Europiinhond jaahan durgvi taldaa. Svvld Ghana-g hojchoosoi gej nileen harlaa. Daraa ni Paraguay-g. Gehdee WC shan boljiino oo.Bvgded ni amjilt
Бичсэн: Чойрын Хүү 13:57, 2010-07-05 | Холбоос | |


Герман л лав аварга болохгүй...
Миний муу Аргентин минь даанч яавдаа...Герман угаасаа олон үндэстний баг юм байналээ хөөрхийс...
Бичсэн: Зоригт ван 13:06, 2010-07-05 | Холбоос | |


найз нь угаасаа SPAIN шүү дээ гоё шүү тэврэлт
хажуугаар нь аргентинийг хожоосой гэж боджысан чин хөөрий байхгуу
гуниглах
одоо SPAIN хожчуул шуугиан тарина да smug
Бичсэн: arch_tseegii 12:08, 2010-07-05 | Холбоос | |


аа харин хэцүүхэн л юм болсы шүү.
германы шигшээ угаасаа л олон улсынх юм биш үү, озил турк гэсэн.
би ч бразилаа тоглоход хамаг хорсол гомдлоо тайлчихсан байсан болохоор аргентин дээр нээхх тоогоогүй, ээ чааваас л гэж боджийлаа. одоо ёстой л сохор азанд найдаж испанаа дэмжинэ дээ гоё шүү
Бичсэн: Friska (зочин) 08:28, 2010-07-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax