Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

ГУЛАГ олтриг

Сая хэд хоног  Александр Солженицыны "Гулаг олтриг", Валентин Бережковын "Сталины орчуулагч байсан он жилүүд" зэрэг номуудыг уншив.  Аливаа нэг үзэл суртал, түүхийн сайн мууг мэдэж авахын тулд албан ёсны төрийн байгуулагаас хэвлэсэн түүхийн номноос илүүтэй хувь хүний намтар үнэн бодит явдлыг илүү агуулдаг санагдлаа.  

     Хэн нэгний амьдрал ирээдүй үнэндээ заавал гадаад зүйлсээс шалтгаалдаг.  Харин тэр хамаарал нь хэр зэрэг хувийн амьдралд хувь хүний оршихуйд нөлөөлөх нь тэр хүний хувь заяа ч юм шиг.  Өнгөрсөн зууны үеийн орос  түүний харъяаны хүмүүс тэр чигээрээ хэн нэгний атганд байсан мэт.  Алга ташихаа түрүүлж болих, оёдолчин сонин дээр зүүгээр хатгасан чинь цаад нүүр нь их удирдагчийн зураг...шорон 58 р зүйл улс төрийн хэрэгтэн 10 жил.  Хайртай залуу охины аав ардын дайсан болвол  "ардын дайсан" д хайртай байж.  Дуусаа.  Сэжигтний мэдүүлэг бол нотлох баримтын хаан.  Дээхэн үед нэгэн нэртэй зохиолч До яамны байцаалтанд "Би гитлертэй уулздаг" гээд аваад хаяж.  Байцаагч бөөн баяр...хэрэгтнийг илрүүлсэн.  Энэ явдал монголд болсон.  Хүний эрх эрх чөлөө тэнд үнэртэх ч үгүй.  Үлгэрт гардаг зүйл байж.  Концлагерь Гулаг хоёр ялгаа бараг алга байж.  
Хамтралжуулалт боллоо.  Хувийн өмчийг нэгтгэлээ.  Өлсгөлөн эхэллээ.  Хөдөлмөрлөх сонирхол буурлаа.  Хэн хүний баасыг үнэ төлбөргүй бэлдэхийг хүсэх юм бэ.  Хувийн өмчгүй хүнд ямар ч зүйл үнэ цэнэгүй болно.  Ургац их аваад  тариачинд тогтоосон хэмжээг л өгнө.  Тосгоны тариачнаас үйлдвэрийн ажилчин эсхүл гулаг үхэл.  Хот суурины хүн ам өсөөд л.  Хот газар өөрөө хөдөлмөрийн хуваарийн сонгодог газар.  Тэнд хүн болгон месттэй.  Гуталчин, үсчин, талхчин, мужаан, нягтлан гээд. Хулгайч нар хүртэл нутаг дэвсгэртэй, ухах байр ухахгүй байр гэж байна.  Бүгд тэр аяараа тосгон шиг тариачин байх боломжгүй.  Хотын илүүдэл хүмүүс нь хулгайч, матаач, янхан, архичин болно.  Ихэнх нь үхнэ. Хулгайчийн тоо огцом нэмэгдэнэ. Үйлдвэрт ажиллаж байгаа нь улсын өмчийг ихээр хусна.  Олигтой бүтээгдэхүүн гарахгүй. Ингээд ил далд хулгайч их болно.  Нийгэм задрангуут тэр олон хулгайчууд гэнэт бий болоогүй.  Эхнээс нь тогтолцоо нь өөрөө бэлдсэн байж.Тогтолцооны гажиг ингэж л илэрдэг юм байна.  Хэрэв хамтралжуулалт болоогүй байсан бол Орост одоо хүртэл үр тарианы гачигдал болж, тосгон суурин эзгүйрэхгүй байсан биз ээ.  Олон сэхээтнээ буудаагүй байсан бол өнөөгийх шиг үндэстний онцлог уламжлалаа олох гэж эрэн бэдрэхгүй байсан биз.  Их оросын үзэл, шинэ оросууд, неонацистууд, коммунизм, авилга, чекист арга барилаар төр барих ёсон, өдөр ирэх бүр орон тоо нэмэх тусгай томилгоот цэргүүд. 
Манайд
Хувийн өмчийг нэгдэлжүүллээ, хот руу тэмүүлэх нь олширлоо.  ТМС, их сургууль руу хүүхдүүдээ явуулаад л.  Малч удам ерөнхийдөө тасарч эхэлсээр.  Нэгдлийг дэмжсэн кино хийсээр л.  Амьдрал эсрэгээрээ.   Нийгэм задарлаа.  Мал хувьд очлоо.  Тоотой хэдэн малч удамтай хүмүүс үлджээ.  Бусад нь тэр эрдмийг өвлөөгүй.  Багадаа л мал бараадаж өссөн. Тэдний мал үхлээ. Тэр хэд хот руу ирлээ...  Хөдөө нутгийн эзгүйрэл бараг л ингэж л эхэлждээ.  Алдаа эхэндээ л байж дээ. 
Зүй тогтлыг алдагдуулах ийм л аюултай.

 

                    

бичсэн: dadido | төрөл: 2011-05-12 өдөр 16:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



тийм байх өө. За ингээд уншсан номны талаарх бодол ийм байв.
Бичсэн: dadido 11:12, 2011-05-29 | Холбоос | |


хувийн өмч-хатуу шаардлага-чанд хяналт-шударга хариуцлага. тэгээд л бид хөгжчих юм биш үү?
Бичсэн: amaahai76 22:20, 2011-05-28 | Холбоос | |


хувийн өмч. Нэгэнт л өөрийн биш юманд хүн ер нь сэтгэлээ гаргадаггүй шүү дээ. Хятадын онцлог нь хувийн өмчийг зөвшөөрсөнд л байдаг болов уу.
Бичсэн: dadido 17:38, 2011-05-28 | Холбоос | |


тогтолцоо нь эхнээсээ буруу байсан уу? эсвэл зөв байж болох тогтолцоог буруугаар нь хөгжүүлчхэв үү гэдэг дээр би бас эргэлзээд байх боллоо. энэ өнөөгийн хятадын жишээ бидэнд нэг юм хэлээд байгаа юм шиг ээ.
Бичсэн: amaahai76 17:27, 2011-05-28 | Холбоос | |


КГБ ээс айсан юм байлгүй. Дунд сургуулийн түүхийн номон дээр польш руу орос дайрсан тухай өгүүлбэр байл уу даа. Оросуудад тархиа угаалгасан германчууд зөндөө дөө. Жишээ нь фельдмаршал Паулюс
Бичсэн: dadido 22:15, 2011-05-14 | Холбоос | |


Бичсэн хүмүүс нь зөндөө байдаг шдэ андаа.
Олзлогдсон герман цэргүүдийнх, оросууд өөрсдийнх нь дундаас Шаламов гэж зохиолчийнх бий. Бүгд тэнд хоригдож байсан хүмүүсийн тухай, бас өөрсдийн харснаа бичсэн нь солж-ынхаас эрс өөр байдаг. Жишээ нь Шаламов төрөөс төрсөн саятнууд, мөн тэдний гар хөл болж байсан хүмүүс, дайнаас оргосон цэргүүд 58-р зүйлээр явж байсан тухай сонирхолтой мэдээлэл бий.
Бас 66 сая алуулсан хүмүүсийн тухай мэдээг солженицын сенсаци дэгдээхийн тулд зориудаар бичиж байсан түүхтэй.
Бичсэн: AmonRa 21:11, 2011-05-14 | Холбоос | |


юу ч гэсэн өөр зориглож бичсэн нь хэн байгаа билээ дээ.
Бичсэн: dadido 19:39, 2011-05-14 | Холбоос | |


Солженицын чинь шоронгийн мэдүүлэгч байсан биш билүү? Хрушевын мэдэгдлийн дараа номоо бичиж, өөрийгөө нэг сайхан пиардах боломжтой болсон, сонирхолтой этгээд дээ...
Бичсэн: AmonRa 19:14, 2011-05-14 | Холбоос | |


>зүй тогтол-дараалал-барилгын суурь. Суурь муутай барьсан бол дээр нь хичнээн гоё вакум цонх, плита наагаад нэмэргүй. Нурах л болно.

ннн.. хариулт болсонгүй ккк.

тэр үед өөр ямар сонголт байсан?
Бичсэн: хундага 19:00, 2011-05-14 | Холбоос | |


бичлэгийн гол агуулга нь өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр магадгүй маш том үр дагаварт хүргэж байдаг. Хүнд бурханаас заяасан эд зүйлийг/өмчлөх эрх, эрх чөлөө/ булааж авахаар ерөнхийдөө бол зүй тогтол нь алдагдаж байдаг л гэх гэсэн юм. Тэрийг застал наян юм болж байна л даа.
Бичсэн: dadido 18:57, 2011-05-14 | Холбоос | |


alddaggui hun, bas uls ene horvoo deer ugui. aldaagaa zasch chadaj bna uu ugui yu tuunees ireedui n shaltgaalah. orosiin haraat,communist deglemees mongol salsan. ardchillinhan huuchinsaguudiin huchtei eserguutseltei bsan ch shine mongoliin dajgui suuri tavisan bh shuu. odoo toosgoo l zov oroh heregtei ирмэх
p.s.
hundagiin anzaarsan ene logiciin aldaag bi bas anzaarsan. bid chin buruu yarij zov oilgodog humuus dee
Бичсэн: Gishuut 22:29, 2011-05-13 | Холбоос | |


зүй тогтол-дараалал-барилгын суурь. Суурь муутай барьсан бол дээр нь хичнээн гоё вакум цонх, плита наагаад нэмэргүй. Нурах л болно.
Бичсэн: dadido 21:56, 2011-05-13 | Холбоос | |


ямар зүй тогтол?
Бичсэн: хундага 18:10, 2011-05-13 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: gishuut (зочин) 03:54, 2011-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax