Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

     Энэ номыг "Гулаг"-тай зэрэг уншсан.  Би ер нь заримдаа олон ном зэрэг барьчаад байдаг.   Орон дотор нэгийг, 00 суухдаа нэгийг/заримдаа 00 суух амар байдаг.  Хэн нэгэн дуудахгүй, зарахгүй/.  Өдөр ном унших сонирхол төдийлөн байдаггүй, дандаа л орой уншдаг.  Энэ номны надад гайхал төрүүлсэн нэг зүйл нь дипломат ёсны тухай.  Ер нь энэ ёс их сонирхолтой.  Дипломат дархан эрхийг улс орнууд хүндэтгэж байгаа зэрэг нь гайхалтай.  Герман Орос хоёр дайтахад элчингүүд, дипломатууд нь буудуулсан байхдаа гэж боддог байсан.  Зарим номон дээр Берлин дэх Зөвлөлтийн элчингийхнийг баривчилсан энэ тэр.  Гэтэл шал эсрэгээрээ.  Дайн зарлаж байгаа тухайгаа элчин сайдыг дуудаж байгаад хэлдэг юм байна.  Тэгээд элчин яамыг нь хамгаалалтанд аваад дипломат дархан эрхтэй бүх хүмүүсийг гуравдагч орны нутаг дэвсгэр лүү гаргадаг.  Тэнд хоёр тал дипломатуудаа солилцдог.  Яаж солилцох тухайгаа харилцан холбогдож тохиролцоно.  Зарим үед гуравдагч орон зуучилна. Орос Герман хоёр дипломатуудаа Туркд солилцож байж.  Гуравдагч оронд болдог хүлээн авалт дээр дайтагч гүрний төлөөлөгчид хоорондоо толгой дохин мэндчилнэ.  Энэ ёс зөрчигдсөн нэг жишээ нь 1979 оны Ираны хувьсгалаар болсон.  АНУ-ын элчин сайдын яамыг Иранчууд эзэлсэн.  Элч төлөөлөгчийн халдашгүй эрхэд манай монголчууд эртний уламжлалтай юм шиг.  Нууц товчоо уншиж байхад дайтаж байгаа хоёр талууд бие биедээ байнга элч явуулж хэлэх үгээ дамжуулж амь насанд нь халддаггүй байж.  Дипломат ёс сахиагүй улс гүрэнтэй нэхэл хатуу байв бас.  Ер нь тэгээд түүхээс харахад хүчирхэг том гүрнүүд тэр ёсыг сайн сахиж байж.  Жижиг ялихгүй орнууд л бүдүүлэг загнадаг юм шиг.         

жич:  абвгдеёжз ангийхны бөмбөгдөлт арай намдаа юу даа


бичсэн: dadido | төрөл: 2011-05-14 өдөр 18:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Тоглоомын дүрмээс гадуур тогловол эргээд чамд дүрэм үйлчлэхгүй
Бичсэн: dadido 13:07, 2011-05-15 | Холбоос | |


дипломат ёсыг зөрчсөнөөс болж Чингис хаан дундад азийн том гүрэн болох Хорезмыг дэлхийн газрын зурагт дахин хэзээ ч тэмдэглэгдэхгүй болтол нь түйвээснийг хамгийн тод жишээ гэж ойлгож болох юм шиг ээ.
Харин Германчууд ЗХУ-д дайн зарласнаа албан ёсоор мэдэгдэхээсээ өмнө ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орж, Брестийн цайз зэрэг газруудыг эзэлчхээд байсан нь үнэн юм. Тэгэхлээр Германчууд ч гэсэн дипломат ёсыг зөрчсөн. Эргээд тэр нь сүйрэл болж хувирсан гэж би боддог.
Бичсэн: amaahai76 01:26, 2011-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax