Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

сургалт

     Энэ зун хоёр ч хэлний сургалтанд суулаа.  Talk talk english, РЦНК орос ба англи хэл.  Хэлтэй хүмүүсийн дэргэд ичмээр боловч юу ч гэсэн дунд сургуулиасаа энэ хоёрыг хэлийг үзсэн. Хоёулаа ахисан дунд юм уу хаашааийн.  Англи хэлний курс нь арай л үнэтэй юм.  Гэхдээ хичээлийн зохион байгуулалт, системчлэл бол үнэхээр л гайхалтай юм билээ.   Өдөр болгон хүссэн хүсээгүй шинэ үг цээжлэх хэрэгтэй болдог нь гайхалтай.  Уламжлал арга барилаас дэвшилттэй санагдсан. 
 Орос хэлнийх бол яахав туж орос хэл дээр ярьж байсан болохоор сайн байсан.  Зохион байгуулалт нь бол үнэхээр talk talk english ийг гүйцэхгүй юм билээ.  Гэхдээ урд нь анзаардаггүй зүйлээ мэдсэн.  Тэр бол падеж ба асуулт хоёрын уялдаа.  Урд нь дунд сургуульд 5-р ангиасаа л эхэлж орос хэл үзсэн гэхдээ үүнийг үнэндээ хэн ч заагаагүй.  Сүүлд бодоод байхад манай арван жилийн сургуулийн хэлний сургалт нь үнэндээ удаан нуршуу ордог санагдсан.  Үр дүн нь төдий л харагдахгүй.  Мөн дээд сургуулиудынх ч ялгаагүй бараг.  Сурах бичиг нь хоёр сарын сургалтанд зориулсан сурах бичиг арай л биш санагдсааан.  Баахан текстүүд.  Үнэндээ продвинутый төвшинд бүх дүрмийг нь л заамаар.  Дээрээс нь ярианы орос хэлний хичээл тун тааруу орсон.  Өөрөө асууж лавлаж байж хэдэн ярианы үг мэдэж авав.  Нэг бизнес санаа гэхэд орос хэлний DVD хичээл гаргавал хэрэгтэй эсвэл ашигтай юм билээ ер нь.    Анх явахаасаа өмнө Орос хэл дээр Сегодня Монголия, Новости Монголия хоёрыг бараг л ойлгоод байдаг. Энэ нь тухайн үедээ ядаргаатай байсан ч гэсэн орос сайтаас байнга мэдээлэл ухуулдаг байсан даргын маань ач юм даа бас.                                                            

жич:  Энэ зун уг нь сонгондоо оръё гэсэн боловч хэсэг нөхдийн баба зангаас болоод хойшлов.  За тэгээд аливаа эрдмийг сурах нь хүний өөрийн мэрийлт боловч зохион байгуулалт, системчлэл гэдэг шал угаах, төмс услахад хүртэл хэрэгтэй байдаг шүү дээ.    

бичсэн: dadido | төрөл: 2011-08-10 өдөр 17:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



452870 РЦНК
Бичсэн: dadido 11:23, 2012-01-21 | Холбоос | |


асуулт
Сайн уу мундаг юмаа Надад РЦНК буюу орос хэлний сургалтын төвийн талаар мэдээлэл өгөөч хаана байрладаг, яаж холбоо барих вэ гээд бас орос хэлний гайгүй сургалтын төв хаана ямар төв байна мэдээлэл өгөөч плийз
Бичсэн: Зочин (зочин) 01:14, 2012-01-21 | Холбоос | |


өө яасан сүрхийм. дунд сургуульд орос хэлийг "радуга"-гаар заадаг хэвээрээ юу?

(сурталчилгааны хөлсөнд хэдийг авсан? кк) cool
Бичсэн: хундага 10:08, 2011-08-15 | Холбоос | |


хээ.. сайн бэлдэж байж л орох хэрэгтэйдээ тэр сонгонд..
Бичсэн: dao 10:19, 2011-08-11 | Холбоос | |


хуульчийн сонгон шалгаруулахад орох байсын уг нь.
njl гэдэг чинь хэн билээ танихгүй байх чинь
Бичсэн: dadido 21:09, 2011-08-10 | Холбоос | |


hi
yu bna hvvhde ysn svrteio svrtei yum bichdeg byum be
Бичсэн: njl 19:01, 2011-08-10 | Холбоос | |


Mundag bnөө, zunii tursh 2 - n 2 helnii surgaltad suugaad amjdag тормолзох Harin yunii songond yavah bsan n, yagaad bolison yum bol ???? баярлах
Бичсэн: Tvvdv 18:33, 2011-08-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax