Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

тэд

     Хэдэн жил тухтайхан уулзаагүй багын найзындаа очив.  Би лав залгасан хүн маань дуугарч өгөхгүй дүлээд, ирэхгүй, уулзахгүй байвал яасан их юм бодох болоо.  Тэнэг юм уу томорцон байжээ тэр үед.  Өөрсдийн хашаа байшинтай болсон гэж дуулсан ч очилгүй нилээд уджээ.  Сая очив.  Дотроо найзаараа бахархав.  Миний найз эрт гэрлэсэн 18 хүрээд л эхнэр авсан.  20 той аав болсон.  Цэргийн цаг наргүй албанд зүтгэж цалин бусдаас бага авдаг ч ар гэрээ хүний дайтай  авч явдаг.  Авсан байшин нь бусдын байшингын дэргэд жижигхэн, чанар муу ч миний хувьд "маш том" харагдав.  G рэппэрийн дуунд "тэд амьдралаа өөрсдөө бүтээсэн" гэдэгтэй адил тэр амьдралаа өөрөө бүтээж байна.     
     Тэр бол баян айлын хүүхэд.  Тоос сорогчны бариулаар буу хийж байлдацгааж байсан горшокны найз.  Миний найз уг нь зургын их авъяастай, солгой гартай л даа.  Адууг бол сайхан зурна шүү дээ.  Багаасаа зуны амралтаараа хөдөө байсаар байгаад адуунд дуртай болсон.  Сүүлийн хэдэн жилд тогтвортой ажил хийсэнгүй, тиймэрхүү байлаа.  Зиндааныхны сонин хэвшил түүнд нөлөөлсөн.  Гэхдээ миний найз хүнлэг зантай.  Өвлийн хүйтэн шөнө тэргэнцэр дээр байсан өвгөнийг тансаг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн.  Хөлдөхөө шахсан гөлөгийг машиныхаа үнэтэй бүрээсээр ороогоод гэртээ авчирж ээждээ загнуулж байдаг тийм л залуу.  Сайн хань заяагаасай


Ингэхэд би хэн бэ.  Өөртөө таалагдахгүй болов.  Тэнэг гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн.  Сүүлийн үед нэг их сонин гөлрөмтгий болчиж.  Гэхдээ их таатай.






бичсэн: dadido | төрөл: 2011-09-06 өдөр 00:48
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



өөр бусад найзуудынхаараа бас очвол зүгээр юм шиг санагдлаа.
Бичсэн: amaahai76 23:41, 2011-09-26 | Холбоос | |


дурламаар л байна. Даан ч амьдрал дурлуулахгүй юм байна
Бичсэн: dadido 22:21, 2011-09-07 | Холбоос | |


дурлацымү? гөлрөөд

үлгэр жишээ авах сайн найзтай, азтаймаа
Бичсэн: хундага 12:44, 2011-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax