Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Ямар хүмүүс нь дурладаг байна аа би атаархаж байна
Яагаад намайг тойроод байдгыг би ойлгохгүй байна
Надад дурласангүй гэж бичээгүй шүү уншигч минь
Намайг яагаад дурлуулдаггүй зүрхэндээ л агсамдаж байна
Гэм буруу надад байна уу дурладаггүй зүрхэнд байна уу
Гэрэвшиж хэн нэгнээс нь би зугтаагаад байдаг юм болов уу
Оргилуун насныхаа талд нь орлоо юу л болоод байна даа
Орь ганцаар өөртэйгээ ярьсан тэр л залуу хэвээрээ
Ганцаардаж байна гэж тунихгүй ээ би амьдралд
Ганц олдох дээд хэмжээ нь ч энэ юм бил үү бүү мэд
Олон биш ч хэдэн бүсгүйтэй учир ургуулж
Ор хөнжлийн явдлаар хэсэг хөөцөлдсөн ч
Дурлал тэгээд хайрыг хэзээ ч бий болгодоггүй юм байна
Дурласан биш тачаадсан сэтгэл тэр үедээ л юм байна лээ
Тачаангуй залуугаас хол яваараа бүсгүй минь хэрвээ чи хүсээгүй бол
Тийм залуу хэзээ ч хань болохгүй
Амьдрал гэж нэг иймэрхүү
Ахиад хүн болж төрөхгүй ээ лав







бичсэн: dadido | төрөл: 2011-12-10 өдөр 20:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



хүссэн хүсээгүй тэгүүлнээ хө, харин тэр болтол бэлтгэлээн сайн базаа нтр кккк
Бичсэн: Zurai 19:32, 2012-01-17 | Холбоос | |


хэхэ тэгүүлэх юмсан ирмэх
Бичсэн: dadido (зочин) 12:36, 2012-01-14 | Холбоос | |


Хнн. Авгай авах гэж юунд нь яарах вэ дээ. Тэртэй тэргүй цаг нь болоод нэгэн бүсгүйг хатнаар өргөмжлөхийн цагт хашраагаад өгнө өө чамайг ккк...
Бичсэн: amaahai76 01:49, 2012-01-12 | Холбоос | |


тэгэхдээ хааяа шүлэглэхэд сайхан шд.
Бичсэн: dadido 20:33, 2011-12-16 | Холбоос | |


дурлалд бүү яар гээд сайхан кино хүртэл байдыышд яараад юухэвээ дадидо минь
Бичсэн: arius 17:57, 2011-12-16 | Холбоос | |


Хайр гэдэг чинь одоо зүгээр л нэгнээ эргүүлдэг сонгодог үг болцын биш өө. Хайртай юу хайртай гээд л хохохо. За за тоглосын заяаны хань зам дээр гээд замаар хамаагүй явав аа. Машин тэрэг айтар шөө smug
Бичсэн: Чойрын Хүү 10:39, 2011-12-16 | Холбоос | |


хэхэ тэгьее, тачаадсан залуугаас хол байя

Харин чамтай унтаж хэвтэхээс илүүтэйгээр чиний яриаг сонсох дуртай тэр нэгнийг халамжилж чадвал хайр өөрөө л бадраад ирнэ дээ smug
Бичсэн: Zurai 14:18, 2011-12-12 | Холбоос | |


алга ташилт


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax