Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

дэндүү туйлшрал

     Ишиг эвэрээ ургахаараа эхийгээ мөргөнөө гэж.  Сүүлийн жилүүдэд бичигдэж байгаа ном зохиол, нийтлэлүүдийг харахаар коммунизмыг газар доогуур ортол нь муулсан байх юм.  Ерөөсөө л ад зэтгэрийн эрин үед байсан юм уу гэж учир мэдэхгүй хүүхэд ойлгомоор.  Хуучин тогтолцоонд коммунизмын туйлшрал байсан бол өнөөдөр ардчиллын туйлшрал.  Туйлширлаараа бол аль аль нь ялгаа алга. Муулаад байсан коммунист тогтолцоо нь Гитлерыг нам дарсандаа үнэндээ.  Үүний эсрэг өрнөдийн түүхчид 1939 оны орос-германы гэрээг их гаргаж ирж бүдгэрүүлэх хандлагатай мэт.  За энэ ч арай л томдсон санагдаад явчихлаа.   Ардчиллынх нь сонин санагдаад байгаа юм.  Хуучин тогтолцоонд алдаатай юм зөндөө байсан байх өө.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хүний эрх, эрх чөлөө өмчийн үзэл санаа байхгүй гээд.  Одоо бол алдаа зөндөө л байна.  Улаанбаатарын утааны тухай яригдахад тэгээд л нам шүү дээ.  Социализмын үед лав л Улаанбаатар утаатай байгаагүй нь тодорхой.  Социализмын үеийн дарга нарыг сайн муу хэлээд, тэр үеийн нам засгийн удирдагчдыг шүүгээд өнөөдөр ямар ч утгагүй.  Саяхан Брежнев, коммунизмын тухай нэгэн нийтлэлийг уншаад ихээр цочирдов.  Тэр хүнийг хэтэрхий магтаж байсан л гэнэ.  Зөнөг л гэнэ.  Юутай ч тэр өвгөний үлдээсэн дэд бүтэц дээр өнөөдрийн бид амьдарч байна.  Юу ч гэсэн 3, 4 р хороолол тэр хүний шийдвэргүйгээр баригдахгүй л байсан биз.  Энэбиш агсны хөшөөтэй тэр хүний хөшөө зэрэгцээд байж байхад гэмгүй л дээ бараг.  Социализмын үед баригдсан дэд бүтцийн завсар зайнд баригдсан хэдэн шилэн цамхагаа зарим нэг маань хөгжил гэж хараад байгаа бол ёстой гуцваа л байна.  Ардчилалд шилжээд шинээр хот байгуулсан уу.  Үгүй.  За ингээд бичихээр зарим нэг нь манай нам л монгол орныг ийм болгосон гэж солиороод явчихна.  Өнгөрсний гавъяаг өөр дээрээ нялзаах гээд байгаа нь сонин.  Одоо үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тэмдэглэнэ.  100 жилийн өмнө ямархуу орон байсныг Н.Энхбаярыг Францад айлчлахад францчууд хүрээний гудамжинд хүмүүсийн нүдэн дээр бааж байгаа  монголчуудын бичлэгийг үзүүлж байсан.  Нэг юм бодогдох байх. 
Өнгөрсөн үе рүүгээ хэт дайрч, улс төр хийж амжилт олох гэж байгаа хүмүүсийг харахаар маогийн улаан хамгаалагчид, хувьсгалт залуучуудын эвлэлийн ухуулагч нараас бараг ялгаагүй харагдах юм.  Ихэр юм шиг санагдцаан.  Ямар ч улс үндэстэн түүхэндээ алдаатай замнал туулж л байдаг.  Одоо ч туулсаар. Магадгүй зах зээлийн хэт чөлөөт эрээ цээргүй байдал нийгмийг юунд хүргэж байгааг харахад ч бэрхтэй.  Порно киноны од хүүхэн Опрагийн шоугаар гараад л.  Монголын ТВ орчуулж тавиад л.  Порно од болвол баян болно гээд байгаа юм уу хаашаа ийн.  Олон мянган садар самууны сайтаа хааж чадахгүй байж үнэнийг дэлгэсэн викиликсээр оролдоод байгааг нь хараач. 
     Аль нэг хэт туйлширсан үзэл суртлыг миний эх оронд бүү сурталд.  Туршмаар байгаа бол туршигдсаны дараа нь нутагшуул.  Үндэсний менталитетээрээ битгий оролд.  Япон, Герман хүн шиг баймаар байгаа бол тэндээ очиж амьдармаар. Зарим эрдэмтэд гэхиймуу хүмүүс юм л болвол "пост социалист орнуудад ингэсэн" гэхийн.  Магадгүй хуучин тогтолцоонд ч адилхан "социалист орнууд ингэж байна" гэдэг байсан биз.  Юм л хуулахын дон.  Гадагшаа явж галуу тахианы мах идчээд тэрийгээ хорвоод байхгүй амттай гэж байгаатай л адил.  Сүүлдээ байсаар байтлаа хойно их, дээд төгссөн бол буруу болоод явчих жишээний.  Зарим хүн энэ мэтчилэн хэт туйлширах юм даа. Хууль гэдэг төрийн бодлогын илрэл, бас эрх, эрх чөлөөний манаач.  Гэтэл энэхүү манаачаа гадаад хүнээр хийлгүүлээд байхаар нэг л сонион.  Тэр нь дараа нь нутагтаа оччихоод "монголд ийм үйлдэл хийвэл эрх зүйн хийдэлтэй, энэн дээр нь ажилла" гэх байх л доо бараг.  Заза баахан юм бичсэн байна.  


бичсэн: dadido | төрөл: 2011-12-06 өдөр 16:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



амаахай, том мэдрэлтээрэй.
http://warrior.blogmn.net/80548/oilgoogui-baigaa-irgeded.html
Бичсэн: AmonRa 19:00, 2012-01-14 | Холбоос | |


баярлах янзтай гоё шүү
Бичсэн: Төмс Арилгагч 18:02, 2012-01-14 | Холбоос | |


сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Аливаа юм харьцангуй дээ. Гэхдээ өнгөрсөн рүүгээ хэтэрхий их пулемётлоод хэрэггүй ээ
Бичсэн: dadido (зочин) 12:35, 2012-01-14 | Холбоос | |


Энэ Амон ра чинь харин эсэргүү нөхөр үү үгүй юу? Хятадуудыг япончууд яаж хашраасныг мэддэггүй малуу? Харин манай өвөг дээдэс ёстой л нөгөө реппер Жий пацааны хэлдгээр овоо гарууд байсан тулдаа чи бидний өвөө, эмээ, аав, ээжийг япончууд хашраахаас өмнө амжиж дарсан бус уу? 1990 оноос өмнө би архи, пивоноос өөр зүйлд оочерлож байгаа монголчуудыг хараагүй, 6-р сарын нэгэнд хүүхдийн паркийн тоглоомонд оочерлож байгаа хүмүүсээс өөрийг хараагүй. Гэтэл бидний үе яалаа даа? Картын бараанд оочерлож хамаг цог золбоотой насаа дэлгүүрийн дараалалд өнгөрөөсөн. Автобусны буудал дээр сар бүр өгдөг нормын архиа шаглаж өнгөрөөсөн. Хуучин цагт би ангийнхаа хүүхдүүдтэй ижил тэгш байсан. Харин одоо миний хүүхдүүд баян эцэгтэй хүүхдийн төрсөн өдөрт тоож уригдахгүй, ядуухан амьдралтай хүний хүүхдийг тоож урихгүй тийм л хэмжээнд хрүчхээд байна. Би үүнийг хөгжил дэвшил хэмээн нэрийдэх үү? эсвэл одоо яг юу гэж хэлэх вэ?
Бичсэн: amaahai76 02:06, 2012-01-12 | Холбоос | |


сэтгэгдэл бичсэнд та бүхэнд баярлалаа. Сэтгэгдэл бичигдэхээр баярлаад болцон
Бичсэн: dadido 21:50, 2011-12-06 | Холбоос | |


наргиа ч яахав.
өнгөрсөн түүхийг шүүж болохгүй. сайнтай муутай, сургамж авч байх хэрэгтэй.
Бичсэн: AmonRa 21:06, 2011-12-06 | Холбоос | |


Аймшигтай коммунистүүд аймшигтай байсан. Аймашигтайгаар Халх голын хавиар зугаалж байсан япончуудыг 1939 онд оросуудтай нийлж, бүлэглэн устгаж байсан түүхтэй. Бас болоогүй, 1945 онд Квантуны арми гэдэг гэмгүй нэр зүүсэн сайн дурын соёлын нийгэмлэгийг танкаар индүүдэж, ганцxан долоо хоногийн дотор 80-аас дээш мянган гэм зэмгүй япончуудыг устгаж байсан. Коммунистүүдийн хар гайг тоочоод тоочоод, илчлээд илчлээд барашгүй.

Сургууль цэцэрлэг, эмнэлэг, боловсрол үнэгүй барьж өгсөн гэж бодохоор, дотор харлаад байдын. Хүн амыг өсгөж, тахал тэмбүүнээс аварсан нь зүрх шимширмээр. Үнэгүй мэргэжил олгож, үнэгүй боловсрол эзэмшүүлж, сансар нисгэж байсныг нь ээ.

Бас аймшигийн дарангуйлагч Сталин ар монголчуудыг тусгаар тогтносон улс байх ёстой гэсээр байгаад, тусгаар тогтнолыг Монголчуудад хэвээр нь үлдээчихсэн шд. Аймаар байгаа биз. Одоо гэхдээ бүх юм сайжраад, монголын газар шороо баруун өрнөдийн соёлтой иргэдийн өмч болчихсон.
Бичсэн: AmonRa 21:02, 2011-12-06 | Холбоос | |


туйлширсан бичлэг этр хэхэ...
за тайвандоо... нэг өдөр өөр болно доо... ингэж бодохоор хар даралгүй тайван унтахийм smug
Бичсэн: Хүслийнжигүүр 17:49, 2011-12-06 | Холбоос | |


рэцэпци гээд байдаг эрх зүйн нутагшуулалтын талаар бол монголд шал духлаа хийдэг гэж боддын.. хэлбэр талаас нь хараал германд ингэдийн байна гээл шууд хуулчихдаг.. механизмаа ерөөсөө ойлгодогүй.. энэ чинь бүхэл бүтэн инстуци болхоос зүгээр копи паст хийхийг хэлдгүймаа гэж боддын..


аа харин тэр коммунистуудын тухайд бол би бол уучлаарай л гэнэ.. тэд хичнээн миний монголыг иргэншүүлсэн боловч төлөөсөнд нь бас хэтэрхий ихийг авсым шүү..
Бичсэн: dao 17:49, 2011-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax