Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Заргач

  Зах зээлийн нийгэмд чинь юм хөөцөлдөж бүтээж чаддаг хүн гайхалтай юм.  Ядаж байхад ээж нар аймаар сайн заргач, хөөцөлдөгч хүмүүс юм.  Хөөрхий дөө хэдэн зулзагаа өлсгөөхгүй, хүнээс дутуугүй явуулах гэсэндээ ичихээ ч байчдаг юм шиг байгаа юм.  Ямар ч газар орсон хариуг нь аваад л гарч ирэхийг нь яана.  Ам хэл нь ч гэж мэргэн түргэн хурц гэж жигтэйхэн.  Хэрвээ тэд хүнээс ичиж нэрэлхсэн бол энэ амьдрал ийм байхгүй дээ бараг.  Ядаж байхад хэнтэй ч тохиролцож чаддагыг нь яаана.  Дэргэд нь хуулийн сургууль төгссөн, бас ч үгүй гайгүй ажил хийж байсан би ичихийн үнэндээ.  Хуулийн сургууль төгссөн гэдэг мөртөө олигтойхон хүнтэй маргалдаж, байдалд оруулж чадахгүй охидуудыг харахаар ч бас л ааяаяа.  Хүнтэй харьцах урлагыг яаж тэгж эзэмшдэг юм бол бүү мэд. 
  
жич:  УИХ д эмэгтэйчүүдийн квот оруулсанд нь баярлаад байгаашд дотроо.  Монголд Эрин Брокович хүүхнүүд хэрэгтэй байна шөө



бичсэн: dadido | төрөл: 2011-12-16 өдөр 19:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



агуу шүү нээрээ.
Бичсэн: dadido (зочин) 12:29, 2012-01-14 | Холбоос | |


Ээж нар чинь чи бид хэд шиг хүмүүсийг загнасаар байгаад л тийм болчдог юм биш үү? Ямар ч том даргын өрөөнд явж ороод л яг л хүүхдээ загнаж байгаа юм шиг аашлахаар ер нь өмнөөс нь сөргөж чадах монгол эр хүн байх уу?
Бичсэн: amaahai76 01:39, 2012-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax