Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Атаархах зүйл үгүй

     Сая Ким ахыг өөд болохоор нь Барбара Демикийн "Атаархах зүйл үгүй" гэдэг номыг нэтээс татаад уншваа.  Номыг өөлвөл хойд солонгос хүн биш Америк хүн бичсэн болохоор үзэл суртал орсон байх талтай ч байж болно.  Гэхдээ бодит хүмүүсийн дурсамж дээр бичсэнээрээ илүү баримтат юм уу даа.  Уншаад цочирдов.  Өлсгөлөнгөөр үхэж байгаа хүмүүсийн тухай хэсгийг уншаад үнэхээр балмагдсан.  Хорвоод хүн хоолгүй байдлаас болж үхнэ гэдэг хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй.  Номныхоо дараа хүнсний зах орж мах авах гээд явав.  Ард талын хогон дээр нь хонины шулсан хавирга, үхрийн чөмөгтэй булууны яс овоолоостой.  Бөөн калори нүдэнд харагдав. Дотор махны тасагт 10 кг дөхсөн цувдай нь 4000 төгрөг.  Ер нь манайхан цувдай идвэл доошоо орчихно гэж боддог.  Бие биендээ "Цаадахь чинь амьдрал нь ядраад зах дээрээс цувдай авцан явжийлээ" гэдэг дээ.  Бурхан минь монголд өлсч байна гэж ярьж болохгүй юм билээ шүү.  
Махны ченж хийдэг ахтай эмнэлэгт нэг өрөөнд хэвтэв.  Яриагаар нь бол хөдөө мал ховордож байгаа, удахгүй урдаас махаа зөөнө гэх юм.  Хиаманд хийдэг гахайн өөхийг бүгдийг нь урдаас зөөж байгаа болтой.  Уул уурхай гэж хэт хөөрцөглөөд мал бэлчээх нутаггүй, тариа услах голгүй болчихвол муулаад гайхаад байдаг хойд солонгосоосоо л дор болох байх даа бараг.         
Сүүлийн үед өөртөө их эргэлздэг болчоод.  Би материаллаг баялаг бий болгож байна уу гэж.  Эсхүл тийм үйлдвэр, компаний хувьцааг худалдаж авчмаар ч юм шиг.  Төлөвштлөө хол юм даа   


бичсэн: dadido | төрөл: 2011-12-27 өдөр 13:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Би бас энэ номыг уншсан. Нэг дор биш өдөр өдөр хуваарилж байгаад уншсан. Уншаад бүр цочирдсон. Заримдаа бүр өлсөх шиг санагдсан. Нэг удаа манай ажлын хажууд замын хашлага сольж байгаа залуучууд идсэн хуушуурынхаа захыг хаячихсан байгааг хараад уур хүрч билээ. Хүүхдүүд өлсөж үхэж байгаа, үхэж байгаа хүүхдийн арьс нь цаас шиг болсон хэсгийг уншаад бүр балмагдсан. Яаж энэ хүмүүст туслах вэ? Надад энэ ном их урам зориг өгсөн.
Бичсэн: Зочин 12:44, 2012-05-16 | Холбоос | |


Би бас энэ номыг уншсан. өөрийн сэтгэгдлээ биччихсэн байгаа. Гэхдээ түүнийг олонд хүргэхээ мэдэхгүй л явж байна.Би энэ номноос нэг л зүйлийг олж харахыг хүссэн. Тэр нь Яагаад 11 өдөр гашуудал зарлан бүгд уйлж байгаа шалтгааныг олохыг хүссэн. Хариугаа бага ч гэсэн олсон.

Үнэндээ би өөрийн хайртай хүнээ өлсөж үхэж байхад юу ч хийж чадахгүй байгаа тэр нийгэмд үнэндээ атаархаад, муулаад, гоочлоод олон долоон зүйл бичих нь илүүц болов уу гэж бодсон шүү.
Тиймээ дэлхийн аваргаар дэлхий дахин энэ улсын ард түмэнг харсан.
Бичсэн: Turbold 01:57, 2012-02-14 | Холбоос | |


үнэхээр айхтар ард түмээн. Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн ДАШТийг хар л даа. Солонгосууд үнэндээ гайхуулсан даа
Бичсэн: dadido (зочин) 12:32, 2012-01-14 | Холбоос | |


Заа даа муусайн америк гахайнуудад итгэх нь дэмий л болов уу. Би харин хойд солонгосчуудаар бахархдаг. Учир нь тэд бол өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй, тэрхүү итгэл үнэмшилдээ өдийг хүртэл үнэнчээр хандсаар ирсэн. Хойшид хэдий хугацаанд үнэнч байхыг би таашгүй. Гхэдээ л ямар ч байсан чи бид хоёроос хэдэн хувь илүү ард түмэн гэж би боддог. Харин цувдайны тухайд бол хааяа нэг дотор мах идмээр, бүүр тэсгэл алдмаар үе байдаг. Тэгээд зах дээрээс цувдай авбал нөгөө хэдэн гарууд нь манийгаа доош нь хийж ярих нь тодорхой. Санал нэг байна. Гэхдээ л би монгол хүн юм болохоороо хааяа ч гэсэн дотор махны шөл идэхгүй бол алдас болно биз дээ айн?
Бичсэн: amaahai76 01:35, 2012-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax