Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

хараал ид гэж

Би сүүлийн үед сэтгэл зүйн их тийм тэнцвэргүй байдалд орж байна.  Яагаад ч юм бэ нэг л сонин.  Торноос гараад өөр нэг торонд орчих юм.  Ядаж байхад орчин тойрныхон маань намайг тэр тор луу түлхэх их дуртай юм.  Учраа олохоо ер нь болилоо.  Яагаад би заавал тэр торонд байх ёстой юм бэ гэж.  Бүүр хөдөө уулын мухарт очиж амьдармаар санагдах шиг.  Тэгж болохгүй, ингэж болохгүй, бөөн хориг сааднаас заримдаа бүр залхах юмаа.  Шувуу болоод нисчих юм сан.  Хэзээ ч ахихгүй, хөгжихгүй тэр зүйл дахиад...энэ бүхнийг хаяаад өөр тийшээ ор сураггүй алга болох юмсан түй чоорт сда бүгдийг чөтгөр аваг


бичсэн: dadido | төрөл: 2012-01-17 өдөр 21:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Торонд суугаа шувуухай эрх чөлөөг мэдрэх гэж тэмүүлэх нь дэвшил мэт бодогдоно. Аливаа зүйлтэй эвлэрэх бус түүнтэй тэмцэн өөрийгөө илэрхийлэн гаргаж байгаа чинь дэвшилттэй зүйл шүү. Торноос гарах арга замыг олж чадна гэдэгт итгэж байна анд минь ирмэх
Бичсэн: Turbold 01:52, 2012-02-14 | Холбоос | |


Хүссэн хүсээгүй бид бүгд л дор хаяж цаг хугацааны боол байх гэж боддыншд. Өгөгдсөн бяцхан хайрцагтаа эрх чөлөөгөө тултал нь эдлэх л хэрэгтэй байх?
Бичсэн: Төмс Арилгагч 14:38, 2012-01-22 | Холбоос | |


гэхдээ л сэтгэл тэнцвэргүй бол муу л даа. Хүн хаттай байх ёстой.
Бичсэн: dadido 23:53, 2012-01-21 | Холбоос | |


бухимдаад яахав дээ хөө. Торонд байгаа юм шиг мэдрэгдэнэ гэдэг чинь чи өөрийгөө нийгмийн амьтан, ухамсарт хүн хэвээрээ байгаа юм байна гэдгээ л мэдэрч байгаа хэрэг шүү дээ. Хэт их эрх чөлөөг эдлээд, өөр хүсэх тэмүүлэх зүйлгүй болчихвол чи эргээд хүй нэгдлийн үе рүү очсоноос ялгаагүй болно гэсэн үг биш үү?
Бичсэн: amaahai76 20:27, 2012-01-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax