Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

регресс

Ай миний залуу нас аа гэж.  Нэг л ёозгүй.  Хүсэл мөрөөдөл зорилго итгэл юу ч үгүй болчлоо.  Байнга дотор хүнтэйгээ зөрчилдөх.  Эргээд бодоход хураасан хөрөнгө, сурсан эрдэм, хайр дурлал гээд юу ч алга.  Зүгээр л хоосон.  Хорвоогийн хамгийн новшийн ажил руу гулсаж орсондоо одоо өөрийгөө хараагаад баршгүй.  Би одоо хэн ч биш.  Гэр орондоо орохоос ч дургүй хүрэх юм.  Болдогсон бол бүх зүйлийг хаяаад хаа нэг тийшээ бүрмөсөн сураггүй алга болчих юмсан.  Зүгээр бүх зүйл новш оргиод.  Ойрын өдрүүд бүгд хаялт гээлтээр дүүрэн.  
Бага насаа эргээд бодоход олигтой юм бараг үгүй дээ.  Хүчирхийллийн бус айдсаар дүүрэн.  Ядаж байхад надаас өөр тэр айдсыг хуваалцах ойлгох хүн байсангүй.  Одоо хар дарж зүүдлэхээрэ байнга тэр байр зүүдэнд ордын.  Тэр айдас одоо ч оршсоор...            


бичсэн: dadido | төрөл: 2012-02-20 өдөр 11:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Харин чи тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцдэггүй юм байна.
бараг л мөн дөө
Бичсэн: dadido 22:05, 2012-03-01 | Холбоос | |


уг нь чамд хүсэл мөрөөдөл байдаг л юм байна ш дээ. Хөрөнгө хураая гэж боддог юм байна, эрдэмтэй болохыг хүсдэг юм байна, хайр дурлалтайгаа учирч, гэр бүлтэй болохыг мөрөөддөг юм байна. Харин чи тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцдэггүй юм байна. Тэгээд л бүх зүйл чиний хувьд ямар ч утга учиргүй, урам найдваргүй, хогийн мэт санагддаг хэрэг шүү дээ. Тэмц, бүү бууж өг. Тэгээд л нэг мэдэхэд чи аз жаргалтай болсон байх болно.
Бичсэн: amaahai76 23:11, 2012-02-29 | Холбоос | |


гутранги болж байна. Бүх зүйл үнэн
Бичсэн: dadido 21:32, 2012-02-21 | Холбоос | |


sonin yum bichih yumaa
chinii bichseniig unshsan chini bur hachin bolchloo.... chi iim gutrangi uu esvel chi uuniigee unen setgeleesee bicheegui bh te
Бичсэн: Зочин (зочин) 12:10, 2012-02-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax