Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

БОМЖ

     Оросоор ингэж нэрлэдэг юм гэнэ лээ.
     Ойрын үед манай орцонд нэг гэр оронгүй хүн байнга хэвтэх болсон.  Өглөө гарахад байна орой ирэхэд бас байна.  Зайлуул цаанаа л сульдаж ядарч байгаа шинжтэй.  Хэвтээд л.  Цагтаа хүн шиг л амьдралтай байсан байлгүй дээ.  Ийм хүмүүсийн талаар зурагтаар  "хүн хог" гэж нэвтрүүлэг гарч байсан санагдана.  Юутай ч тэд нийгэмдээ хог шиг л харагдах болж.  Өвлийн хүйтэнд манай орц захын орц болоод ч тэр үү тийм хүмүүс их хоноглоно.  Үнэр танар нь ч эвгүй.  Гэхдээ тэднийг хөөж чаддаггүй юм.  Хөлдөж үх гэснээс ялгаан юун.  Өөр тусыг тэдэнд даанч үзүүлж чадахгүй юм даа.  21000 төгрөг тараагаад 2 шахуу жил болох гэж байна.  Би дотроо энэ мөнгөнд баярладаг юм.  Юутай ч ядруухан айл 10 кг гурилаа авч өлсөж үхэхээргүй л боллоо гэж.    Даан ч энэ мөнгө тэр "хог" шиг болоод байгаа хүмүүст очиж чадахгүй байгаа нь харамсалтай.  Энэ тал дээр хөөцөлддөг төрийн болон төрийн бус аль ч байгууллага байдаг юм бүү мэд.  Тэд бол орхигдсон.  Зурагтаар, сайтаар, сонингоор, их, дээд сургуулийн индэрээр дүүрэн "Ардчилал, хүний сайн сайхан, эрх чөлөө" ярьсан, бичсэн, нийтэлсэн улс төрч, судлаач, шинжээч, оюутан, мэргэжилтэн.  Шар номоор дүүрэн хуулийн фирмүүд, төвүүд.  Эрх, эрх чөлөө гэдэг хуульд заагдсанаар л хэрэгжээд явчихдаг зүйл биш.  Зарим үед Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгждэг эрхүүд гэж бий.  Тэдний 21000 д дэмжлэг хэрэгтэй байна.  Нийгмийн хамгааллын чиглэлийн ажилтны үзүүлэлтэд хэдэн орон гэргүй хүнийг 21000д хамруулснаар нь дүгнэдэг болмоор ч юм шиг.  Даан ч манай цалин багатай, бага цалинтай ажилдаа дургүй, тэгээд өөр газар ажилд орох гэхээр бас нэг тийм хүмүүс маань энэ талаар хөдлөнө гэхэд итгэл нэгэнт төрөхгүй байна. 

Нэг хүний эрхийг хангаж чадахгүй бол бусдын эрхийг мөн адил чадахгүй
      
        


бичсэн: dadido | төрөл: 2012-03-24 өдөр 18:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



социалист ч юм шиг үгүй ч юм шиг.
Бичсэн: dadido 20:20, 2012-03-31 | Холбоос | |


би траншейны гэгдэх хүүхдүүдийг харах бүр энэ нийгэмд хорсдог байлаа. тэд алга болчихсон, миний хорсол тайлагдсан болов уу?
Тэднийг хаа нэгтээ зовж байгаа гэж төсөөлөхөөр... за за бичихээ больё. Хорвоогийн өнгө аяст захирагдах гэж төрсөнөө мэдрэхээр уур хүрмээр... гажуудалтай эвлэрэгсэдтэй зэрэгцээд алхаж байгаадаа бухимдмаар...
Бичсэн: Цагаан хараацай 11:59, 2012-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax