Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Хөлөө олох

Амьдрал аа гэж.  ҮРгэлжилсээр.  Нэг мэдсэн блогоо бичсэнгүй их уджээ.  Сонин содон зүйлгүй болохоор бичих юм ч нэг их олдсонгүй.  Урд нь бичсэн улс төрийн талаарх бичлэгээ харахаар дотроо ичээд байх юм.  Аа тийн цагаан сараар хүмүүс их гоё хувцастай шинэлцгээж байна лээ.  Бага багаар ч гэсэн үндэсний хувцас сэргэж байгаа нь гоё юм аа.  Наадмаар нэг дан дээл хромон гуталтай өмсөнө гэж бодоо л байна.  Ирж яваа цаг болохоор гадаа цаанаа л сайхан.  Ямар ч аймаар урт өвөл байв даа бурхан минь.  Юу юу ч болоод өнгөрчив.  Бөөн сорил л байлаа.  Заримдаа ч сорилын өмнө сөхрөх юм даа.  Аймхай болж дээ.  За тэгээд амьдрал үргэлжилсээр л.  Амьдралд тогтоно, хөлөө олно гэдэг тийм ч амар юм биш юм даа гэж...Амьдралд баяжих, боловсролтой болох, сексдэх, шоудах гол нь биш хөлөө олох юм байна даа.  Сэтгэлдээ хөлөө олоогүй бол бас л чанга болтой.  Хөгшчүүд "энэ маань нэг хөлөө оллоо" гэж санаа нь амарсан янзтай ярьдаг.  Учиртай л юм байна даа

бичсэн: dadido | төрөл: 2012-03-07 өдөр 20:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



одоо яана даа ирмэх
Бичсэн: dadido 21:44, 2012-03-13 | Холбоос | |


байрнаасаа нэг хөдөлчихсөн чулуу 3 жил өнхөрч байж байраа олдог юм гэж манай ээж хэлдэг. Цаагуураа нэгэнт тогтсон амьдралыг өөрчилчихсөн бол эргээд хөлөө олтол багагүй хугацаа шаардагдана л гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ.
Бичсэн: amaahai76 00:32, 2012-03-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax