Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Амьдрал аа гэж юм болгоныг харах болгондоо дотроо янз бүрийн юм бодох.  Машинд суухдаа энэний дизайныг нь гаргах гэж хэдэн хүмүүс яаж нойроо хассан бол, дараа нь бусад төслийг ялах гэж ямар юм болоо бол.
Зурагтаар буга алагдсан тухай сонсоод " хичнээн мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч нойргүй явж байгаа бол дарга нь яаж дээрээс нь шахаж шаардаж байгаа бол"
Зарим хүмүүсийг хараад "энэ хүүхэд насандаа тийм тийм араншинтай байсах байх, гэр орондоо тэгж аашилж байгаа, хөгшрөхөөрөө тэгэх хүн байна даа" гэж бодох
Дуугүй хажууд сууж байгаа хүүхнийг "энэ миний талаар юу гэж бодож байгаа бол.  Магадгүй анзаарахгүй л байх шиг байна.  Гэвч би чиний бодож байгаагаас шал ондоо, өөр хүн дээ" гэж бодох.   
Би баахан чалчиж байхад олигтой ярихгүй байгаа хүнийг "энэ хүн надаас залхаж байгаа бололтой.  Сэдвээ өөрчлөх үү орхиж явах уу"
Сүүлийн үед эсрэг хүйснийхээ үе чацуутныг их бодох боллоо.  Бодлоо хэрэгжүүлж амжихгүй эсхүл чадахгүй яваа бол бодохын ч хэрэггүй юм шиг байгаа юм.  Зүгээр л март гэж.  Марталт бас сайн ч байх.  Хүн яавал мартах вэ.  Өөр зүйл хийх.  Байнга ямар нэгэн зүйл хийх.   


бичсэн: dadido | төрөл: 2012-06-09 өдөр 22:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



зогсоо зайгүй л юм хийгээд бай. өөрөө өөртөө ажил зохиогоод л хийгээд бай. тэгж байтал гэнэт амьдрал өөрөө утга учиртай болж, чи өөрийгөө дэмий нэг муу бүртгэл биш юм байна аа гэдгийг ойлгоно оо.
Бичсэн: amaahai76 01:48, 2012-07-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax