dadido diary
Зун
Энэ зун мөн ч сайхан амарлаа даа. Хөвсгөл далайгаа зорин байж очиж үзлээ. Сайхан ч наадлаа. Сайхан ч шоудлаа. Амьдрал сайхан л байна. Зарим нэг нь хөдөлмөрлөсөнгүй гэж загнах байх л даа. Жилийн дөрвөн улирлын 3 хан сард нь л ингэж авахгүй бол хэзээ ингэх билээ дээ. Хотын утаа, стресс, замын түгжрэл, хүйтэн цаг агаар энэ бүхэн үнэндээ их ядраадаг. Магадгүй үндсэн ажлаас нь илүүтэй эд нар л их ядраадаг. Анх Хамрын хийд рүү ганцаараа явснаас хойш ганцаараа аялах дуртай болчоод байгаа. Одоо харин нэг сайн зургийн аппараттай болох хэрэгтэй. Би заримдаа өөрийгөө ажаад байхад их тийм романтик ч юм уу хийсвэр ч юм уу тийм юм. Зарим хүнд юуны чинь зургийн аппарат мантай л байгаа.
Ингээд өөрийгөөө харсан чинь ганцаараа сингл бололтой. Гэлээ гээд харин ч эрх чөлөөтэй сайхан юм даа. Эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай
Аа тийн. Улс төр нээрээ гоё болж байна аа.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих