Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

бичлэг

     Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг мэдэхнээ өдийд хүрчихжээ.  Хэдхэн жилийн өмнө шоудах донтой байсан бол одоо бүр унтарчиж.  Гэхдээ хааяа нэг хөлсөө гартал дэвхцэх ямар сайхан гэж.  Одоо бол гэртээ нэг орондоо ороод сайхан ном уншаад хэвтэх сайхан санагдах юм.  Өдөр болохоор орой уншсан номыхоо дүрүүдийг бодоо л эргэцүүлээл цаашаа яг юу гарах бол гэж таамаглаад л.   Ядаж байхад баахан ном татаад авцан тэд нарыгаа уншихыг яараад л.  Нэг л тийм догдлонгуй.  Болзоонд явж, хайрын үгтэй мсж бичиж байдаг нас маань орон доторх номтойгоо л зууралдах юм даа.  Заримдаа нэг их сайхан драма үзэхээр бас сайхан.  Өглөө автобусанд явахдаа Тунгалаг тамирыг байн байн сонсоод л.  Яагаад ч юм нэг л "амттай".  Заримдаа нэг их гоё хоббитой болмоор санагдах юм.  Гэхдээ яг юуг хобби болгох оо мэдэхгүй л байна.  Багадаа бөхөд их л хорхойсож ярилцлага зураг хөргийг нь цуглуулдаг л байлаа.  Түүнээс хойш аймаар сонирхсон юм бараг алга даа.  Төлөвлөж болдог цагтай байсан бол бүжгийн клубт явмаар л байдын.  Яагаад болохгүй байна гэвэл хий мөнгө төлөөд очиж амжихгүй байгаад байдаг. 
Завгүй байх тусам хүн цаг хугацааны үнэ цэнийг их мэдэрдэг юм байна.  Би гэхдээ бизнесмэн биш л дээ.  За амьдрал нэг иймэрхүү.  Яг юм бичих гэхээр тулгамдаад хэцүү юм аа.  Сониноос John Grisham ийн номуудыг монгол хэл дээр гаргаасай бурхан минь



бичсэн: dadido | төрөл: 2012-08-21 өдөр 20:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Чи тэр номуудыг нь орчуулчих л даа, бас л сонирхолтой ш д.

Хөөе, эхнэр аваад хүүхэдтэй бол айн. Охидууд шиг юм яриад байх юм, өнөө бодидоо явжаагаа юу?
Буудлага муудлага ч юмуу, таеквондоын ч юм уу нэг юманд яв л даа, хөдөлгөөнтэй байвал унтаа амьдрал бас л хөдөлгөөнд орын ш д
баярлах
Бичсэн: Zurai 13:02, 2012-08-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax