Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

амьдрал аа гэж

Пээ хүн хүлээнэ гэдэг чинь ёстой там юм байна.  Гэхдээ хэдэн цаг ч биш хэдэн өдрөөр.  Ёстой яарах ажилгүй тулдаа л байлаа.  Ухнатаж байж сая  байраа засч дуусгалаа.  Их ч юм сурч мэдэж авлаа.  Лав л дараа хүний царай харахааргүй л болсон гэж бодож байна.  Эр ч бай эм ч бай ойр зуурын юмаа өөрөө хийчихэд яахав дээ.  Зуун айлын би чаднануудад хулхидуулж байснаас л дээр биз.  Ядаж хайран мөнгө халаглахгүй.  Өөртөө л гоё бол боллоошд.  Диваны булан хамжилцаад өргөчих ах, дүүгүй ганцын заяандаа жоохон гоморхов.  Гэхдээ мөнгө нь байхад болдог л юм байна лээ.  Харин анд найз гэдгийг л сайхан мэдэрлээ.  Тэднээр их ч юм заалгалаа.  Жавхлангийн андын тухай дууг хэсэг баахан аялав.  Энэ хооронд фэйсбүүк блог нэт энэ тэр мартагдав.  Зурагт ч бараг үзсэнгүй.  Хүний амьдрал аа гэж.  Зүүдлээд байна уу даа гэж бодогдохоор үед олон орлоо доо.  Гурван жил хэрэндээ давгүй цалинтай давилуун л байж.  Наргиан цэнгэлд зарцуулснаа бодоход нилээдгүй үрсэн болтой.  Гэхдээ яахав залуу насанд тэгэх ёстой юм чинь.  Үзэх ёстой юм аа үзээд л явж байна.  Ядаж байхад ямар сайхан намар болж байна аа.  Голын эргээр ганцаараа алхана даа тэгж байгаад.  Ганцаардалд би дэндүү дассан болтой.  Муу юм юу байхав дээ.  Дэлхийн эдийн засаг хямрах гэжийнэ гэхээр айгаад ч байх шиг.  Энэ олон лизингийн байр, машин авсан хүмүүс яана даа гэж.  The Company гэдэг кино шиг болох вий дээ гэж.  Гадуур урдынхаасаа илүү оюутантай болсон юм шиг.  Өмнөөс нь санаа ч зовох шиг.  Тэд миний оюутан үеэс хамаагүй илүү өртгөөр сургуульд явж байгаашд.          

бичсэн: dadido | төрөл: 2011-10-17 өдөр 23:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



taalagdlaa
chinii bichlegiin hew mayag nadad taalagdaj bna bicheed bgaarai amjilt
Бичсэн: Маша 04:05, 2011-11-27 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин 13:40, 2011-10-19 | Холбоос | |


зиа..байр авчиж, найр майр хийгээд баллах байх даа..уриад суулгахгүй байх даа
Бичсэн: хундага 17:31, 2011-10-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax