Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Миний балайрал

За баахан балайрая гэж.  Саяхан нэг Inside job гэдэг киног үзсэн чинь хүн ер нь юунд итгэх ёстой юм бэ гэж бодогдоод явцан.  Өөртөө л итгэх хэрэгтэй гэх байх л даа.  Гэхдээ л бусдад итгэхээс өөр аргагүй.  Тайлбарлах нь илүүц биз.  Итгэ гэхдээ шалга гэдэг.  Үнэн ч юм шиг.  Аудит, мониторинг, аттестатчилал гээд ажил хэрэг ч гоё үгүүд мангар их ээ.  Бид бүгдийн өмнөх шалгалтыг баахан хүмүүс хийдэг.  Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал зах зээл дээр борлогдохгүй тэгээд үйлдвэрлэгч нь дампуурдаг.  Эрэлт нийлүүлэлтийг огтлолцдог гээд л захын сургуулийн ЭЗОгийн хичээлд заадаг.  Гэхдээ шалгагч нь яг үнэндээ хэрэглэгч байж чадах уу.  Хохирч байж л шалгадаг.  Хохирол гэдэг шалгалтын маш том үзүүлэлт юм уу даа аайн.  Occupy wall street ийн шалтгааныг нарийн мэдье гэвэл энэ кино.

Гадуур лизингийн халуурал аймаар байна аа аайн.  Тодорхой тогтсон орлогогүй байжийж л лизингдээд байхын.  Ядаж үндсэн өрийнхөө нилээд хэсгийг төлүүлж байж лизингдүүлмээр.   Сонин л юм.  Би лав шөнө нойр хүрэхгүй ээ.  Ломбардны л үргэлжлэл юм уудаа. 

Хөөрхий сая л өнгөрсөн хавар талбай дээр морьтойгоо буудаллаж барын базалт хийх гэж байсан нөхдийг ойлгов.  Нутгийх нь уул, усыг энд хотын хэдэн бацаан дамалж зарж баяжаад, цаад нутагт нь унасан юмгүй байхыг харахаар гол харлах шиг.  Миний байрны газрыг хэн нэгэн нөхөр дамалж зараад нэг өдөр хөөгөөд байвал хэцүү яа. 

Сая нэг хэсэг Каддафидав.  Оросуудын бэлтгэсэн өрнөдийг үзэн ядах бичлэг, өгүүлэл дэлхийгээр нэг.  Мэдээллийн тэнцвэр гэдэг их хэцүү юм дөө.  Кардашиан гэдэг хүүхний салсаныг монголын сайтуудаар нэг бичив.  Тэгснээ Москвад болсон оросын үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын талаар дорвитой нийтлэлгүй.  Япон, Хятад, Орос хэлний орчуулагчид байдаггүй болтой.  time.mn  харин шинэ үзэгдэл болж байна лээ

  жич:  Гүй ээ мөн сайхан урт намар болж байна шүү

бичсэн: dadido | төрөл: 2011-11-05 өдөр 21:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



би өөрөө унаган хотын хүүхэд. гэхдээ малчин монгол хүн битгий алга болоосой л гэж хүсэх байна. Биднийг мал аж ахуйг торгоох гадны том хүчин зүйл бол дэлхийн дайн
Бичсэн: dadido 16:57, 2011-11-20 | Холбоос | |


http://biznetwork.mn/topic/show/33329/1
ийм сэдэв нээгээд биз-ийнхэнд адлуулах шахсан шдээ энэ нэмар.
Бичсэн: Цагаан хараацай 14:32, 2011-11-18 | Холбоос | |


урт намар дууслаа гэж. Ирэх жил сонгууль таалагдахгүй бол тэмцэгчидтэй нэгдэнээ гэж бодож байгаа
Бичсэн: Цагаан хараацай 14:29, 2011-11-18 | Холбоос | |


Коммунизмыг байгуулцгаая урагшаа!! ууртай
Бичсэн: xvv 21:51, 2011-11-17 | Холбоос | |


socialism ruu delhii dayaraa hoshuurj bgaan bhdaa gej bodoh bolloo.. kaddafi Occupy wall street entr geed suuliin uyed medee uzeheer.. миа
Бичсэн: dao 13:28, 2011-11-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax