Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Цаана чинь Туйлшрал

Хөдөө өсөөгүй мөртөө би малчин соёл ахуйг битгий арилаасай гэж боддог.  Адуучин залуу, малчин монгол хүнийг битгий түүх болоосой гэж боддог монгол хүн.  Цементэн жунглыг хаана ч бий болгож болно.  Гэхдээ тэр даана ч хүйтэн.  Яамаар ч юм бэ дээ би үндэсний үзэлтэн. Гэхдээ Үндэсний үзэл дээр тоглож өөрийгөө мандуулах гэсэн улс төрчид хаа сайгүй.   Зарим нь бүр Чингис хааны Их засаг хуулийг дэргэд нь шивэлцэж байсан юм шиг ярих.  Бас өөрийгөө хаан хунтайжид өргөмжлөх.
Либертари үзэлтнүүд.  Би уг нь либертари үзлийг дэмждэг.  Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч гээд.  Өмчийн эрх баталгаатай байсан тулдаа Билл Гейтс Стив Жобс нар энэ түвшинд хүрсэн байх.    Даан ч либертари үзэлтнүүд маань хэтрээд улам л радикал болоод.  Яг коммунизм шиг.  Үндсэндээ эргэлзэхээр л болж байна.  Либертари үзэл сурталд муу зүйл байхгүй.  Харин хэрэгжүүлж байгаа хүнд л асуудалтай гэж ярих юм.  Хэзээ билээ энэ үгийг би нэг коммунист зохиолоос уншиж байсан санагдана. 
За нэг ийм хоёр туйлшрал л явагдаад байна даа.  Яамаар ч юм бэ дээ.  Аль аль нь улаан коммунист, хар нацистуудаас ялгарах юм юу ч алга.  Монгол маань дахиад нэг улс төрийн хэт туйлширсан үзэл санааны золиос битгий болоосой.
 




бичсэн: dadido | төрөл: 2011-11-26 өдөр 12:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Билл Гейтс, Стив Жобс нар мөнхийн өрсөлдөгчид байсан. Гэхдээ тэд нэг л зүйлийн төлөө нэгдсэн. Тэр нь ашиг хонжоо. Улс хөгждөгөөрөө хөгжинө өө. Гэхдээ авилгач гахайнууд байгаа цагт бид машинаар зүйрлүүлэх юм бол зүгээр л 1-р араагаа моостонд нь залгачихсан юм шиг дэндүү удаан хөгжих болно. Бидний муулаад байдаг хятадууд яагаад үсрэнгүй хөгжих болов? Хариулт тодорхой. Тэд авилгал, хээл хахуультай бусдад үлгэр дуурайл болохоор тэмцэж чадаж байна. Харин малчин монголын тухайд бол би чамтай санал нийлэхгүй байна. Хаана хөгжил дэвшил дорой байна, тэнд ямагт мөхөл дагаж байдаг. Чи Түвдийг сана. Одоо нэгэнт мөхөж үгүй болох нь тодорхой болчихсон ард түмэн, соёл иргэншил. Чи нийт хүн төрөлхтний түүхийг сана. Бүүр анх бүгд л нүүдэлчид байсан. Харин хэн нүүдэлчин амьдралын хэв маягаас түрүүлэн салж, аж үйлдвэржилтийн, өөрөөр хэлбэл материал баялгийг бүтээгч нийгмийг байгуулж чадсан нь бусдаасаа илүү өөдрөг, өнгөлөг амьдарч байна вэ гэдгийг хар л даа.
Бичсэн: amaahai76 02:24, 2012-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax