dadido diary
тусгай салаа
Энэ киног байнга үздэггүй ч хааяа үздэг. Цэрэгт алба хааж үзээгүй болохоор энэ киноны сайн муу, амьдралтай амьдралгүйг нь мэдэхгүй юм. Нэг юм их сонин санагдлаа. Манайх чинь цэргүүдээ дандаа л нэг хашаан дотор байлгадаг юм байна. Хааяа хээрийн сургууль хийдэг биз. Гэтэл яг дайн байлдаантай үед цэргийн ангийн хашаан дотор байлдааны үйл ажиллагаа явагдахгүй л болов уу. Байгаль цаг уурын янз бүрийн орчин нөхцөлд явагдана. Ууланд, усанд, цөлд,талд, гудамжинд. Бодлоор бол тэр 9 дүгээр рот кинон дээр гардаг шиг э 3, 4 сар тодорхой үүрэг даалгавар өгөөд байлгавал дээр биш үү. Их л өөр байх болов уу. Ядаж л хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ дээ. Шалгарсан нэгийг нь хилийн цэрэгт шилжүүлвэл хоорондоо буудалцахгүй л байх гэж бодож байна шүү дээ.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
захиалгат аллага
Би 2р курсдээ Б.Энхбатын "Захиалгат аллага" номыг номын санд өдөржин сууж сүүлд шинээр гарсан 8 дэвтэрийг уншиж дуусгасан. Түүнээс хойш 9 дэх дэвтрийг хүлээгээд байдаг гардаггүй ээ. Урд нь хэвлэгдсэн хуучин дэвтрүүдийг алдаг оног түүж уншиж байна. Бүх дэвтрийг нь олж авах юмсан.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих
Бүлээн амьсгааг чинь би одоо биш үүрд мэдрэхийг хүсч байна
Ганц шөнийн жаргалаар би өөрийгөө үнэлмээргүй байна уучлаарай
Ганган хэрнээ худал үгээр өөрийг чинь хуурмааргүй байна яг одоо
Зуурдын жаргалаар хол явахгүй ээ бүсгүй минь уучлаарай
Завхай эрчүүдийн тоонд намайг бүү оруулаарай гуйя
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
ажил
Залуус минь амьдрал чинь нэгэн хэвийн байна уу. Өглөө болгон босоод ажилдаа яваад орой ирээд өглөө яваад. Хүн бүхний амьдрал л нэг иймэрхүү. Ажилгүй мөнгөгүй байхад ч юу ч байсан хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. За тэгээд ажилд ороод хэдэн жил өнгөрөнгүүт "энэ ажлаар ахихгүй нь ээ яадаг ч юм билээ" гэж бодож эхэлдэг. Анх ямар их мөнгө вэ гэж бодсон цалин чинь бага ч юм шиг бодогдоод л. Яахав чи ажилдаа дуртай, чаддаг бол ингэхгүй л дээ. Нөгөө талаар хүнийг залхаадаг ажил байдгыг бас үгүйсгэхгүй. Гэхдээ мөнгө хүнийг захирдаг нь нууц биш. Яг одоо ажлаа сольё болъё гээд байгаа мөртөө гарч чадахгүй өчнөөн хүмүүс байдаг. Оюутан байхад байнгын цалинтай байвал амьдрал урагшаа л гэж бодож явсан. Одоо бараг цээжинд "оюутолгой, тавантолгойн төсөл" хүртэл багтаад байгаа юм биш үү. Биеэ тоох гэдэг нь энэ юм. Хэрэв ажлаа хийж байхад чинь өөр хүн, байгууллага ажлын байрны санал болгохгүй бол та жоохон тиймэрхүү л гэсэн үг үнэн юм билээ. Аваанз бөгс хоёрт захирагдаад амьдрахаар би хэзээ хуримтлал бий болгох вэ гэдэг асуудал босч ирэх юм аа. Хувиараа юм хийгээд олно гээд хийсэн юмгүй байвал бас хэцүү. Эцэст нь чамайг хөгжүүлдэггүй, чи өөрөө хөгжүүлэх дургүй ажилд байгаа бол эртхэн шиг зайгаа тавьсан нь дээр юм шиг ээ.бонус: хэдэн жилийн өмнө бааранд зөөгч хийдэг байхад нэг гадаад жуулчин "Ард аюушийн өргөн чөлөө" г асууж би байтугай хэдэн зөөгч нар бүгд мэдэхгүй байсан. Тэгсэн чинь 3, 4 р хорооллын зам байсан. Та нар гудамж аа мэдэх үү
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
ганц
Уурын мунхаг намайг байнга нөмрөөстэй би сэрэхгүй нь
Уруулын минь цаана хараал байнга урсаастай би чадахгүй нь
Уцаарлах цагт минь ухаан минь хаачив би олохгүй нь
Гуниг, ганцаардлаас би хэзээ гарах юм бол доо мэдэхгүй
Ганцын одонд би төржээ тэр л агшинд
Ижилсэх хувь заяагаагүй юм байлгүй тэр бурхад
Эхлэл одоо төгсөл гурав адил байх ёстой юм байлгүй
Алхахаас өмнө мөлхөж орсон өрөө минь энэ байж
Анхны зураг яг хэвээрээ хэн ч будаг нялсангүй
Хөнгөхөн хүнд аль ч гунигыг би хоолоор л тайлдаг байсаан
Хөшүүн сэтгэлдээ дуу аялан дотор зангирдаг байсаан
Бурханаас биш хүнээс би гуйя
Бусдаас биш чамаас л би гуйя
Ганцын тоог энэ хорвоод битгий үлдээгээрэй
Ганц гуйх юм маань энэ
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
санаж явъя энэ өдрийг
Би одоо маш их сонин байдалтай байна. Хорвоод хүн болчихоод үзээгүй хараагүй нэг л зүйл байсан юм. Тэр үзээгүй, хараагүй зүйл зүгээр л нэг амьдралын урсгал дунд үздэг, таардаг зүйл биш. Магадгүй надтай адил амьдралаар амьдарч яваа хүн болгонд заяагаад байдаггүй тэр өдөр бол энэ өдөр. Хүүхэд байхаасаа хүсэн хүлээсэн тэр зүйлийг би өнөөдөр харлаа. Гадаа нартай, сэтгэл гэгээтэй их сайхан байна. Тусалсан сайн санаат хүмүүст баярлаад барахгүй нь. 2010.09.29.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
цэцэрлэгч ногоон ирээдүй
Би яг мэргэжлийн чиглэлээр нь юу гэж дууддагыг мэдэхгүй. Ботаникч гэж дууддаг байж болох юм. Энэ мэргэжлийг би ер нь их үнэлээд байгаашд. Гадуур баахан олон дамжаа сургалт, сургууль байдаг боловч энэ чиглэлээр тоотой хэд л байдаг байх. Байдагыг нь хүмүүс мэдэхгүй. Мод, бут сөөг лав булсан хойно төмс шиг бултайдаг эд биш гэж би ойлгодог. Мэргэжлийн мэдлэг, чадвар нилээд шаарддаг бололтой. Монголд ирээдүйд энэ чиглэлийн мэргэжилтэн нилээд үнэд орох биз энэ их цөлжиж байгаа үед. Би гайхаад л байдаг юм. Зам дээр түлээ зараад байгааг. Тэр мод чинь бүдүүртлээ өчнөөн жил болдог гэсэншд. Бид чинь хүчилтөрөгч, ногоон ирээдүйгээ шатааж байгаа юм биш үү. Нэгэнт л хашаа болон түлээний модны хэрэглээг хориглоогүйгээс хойш ногоон аян энэ тэр хэрэг байгаа юм уу. Чингисийн өргөн чөлөөг өргөтгөх гээд хэдэн сайхан улиасыг тайрчихсан байна лээ. Хайран л санагдсан.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
би хотын хүүхэд
Би хэдэн үеэрээ хотод байсан хүний үр удам. Хөдөө очоод "хотынх" гэхээр хотынх гэж юу байдаг юм гээд ойлгодоггүй юм. Мал ахуй энэ тэрийг би юу ч мэдэхгүй. Морь муухан унадаг. Унах ч нэг их сонирхолгүй. Сая хүн даага бэлэглэхэд зүсийг нь мэдээгүй. Даагандаа арай л дадидо гэдэг нэр өгөх шахсан. Хөдөө өвөл, хавар, намар, зун яаж болдогыг би бараг л мэдэхгүй. Очсон хэдхэн хоногоо юм үзсэнд тооцмооргүй байна. Би хотын улирлыг л мэднэ. Өмсөе гэсэн ч монгол дээл байдаггүй. Байлаа ч хаана өмсөх юм гээд хийлгэдэггүй. Гэхдээ л би монгол хүн л дээ. Орон нутгаас шилжигчдийн тоо өсөөд давчуухан зайд шахцалдаж хот, хөдөөгөөрөө муудалцах нь элбэг. Соёлын ялгаа гарах нь ойлгомжтой. Энэ ялгааг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг л би гайхдаг юм даа
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих
бүсгүйчүүд...
Зун нэг хэсэг охид бүсгүйчүүд зүрх зогсоочих гээд хэцүү л байлаа. Намар болсон чинь арай тайвширч л байна. Гоо сайхан л гэж тэр байх даа. Монгол охид бүсгүйчүүд маань юутай ч ямар ч үндэстний өмнө нүүр бардам юм даа. Зун Тэрэлжийн амралтанд автобус дүүрэн охидууд жуулчид дээр буудаг энэ тэр гэсэн яриа байдаг л юм. Гэхдээ тэд нараар бүгдийг нь төлөөлүүлэх нь утгагүй асуудал. Үнэнээр бичвэл эрчүүд эхнэрээ хардаж, "эмс садарлавал улс үндэстэн мөхнө" гээд байдаг мөртөө өөр хүүхэн рүү гүйгээд л. Садарлаагүй биш юу юм бөө мэд. Би энэ талаар олон эртэй ярихад далд утгаараа "эр хүн тэгэх эрхтэй" ухааны юм хэлдэг. Өөрийгөө харахгүй байж өрөөлийн явдал суудлыг гайхаад л. Монгол эр хүн бил үү нэг дуу нэг хэсэг их хит парад болсоон. Зарим нь дотор огшоодог гэх юм билээ. Би бол ичдэг ээ үнэндээ. Би бие бялдараар ч тэр, бүх юмаараа ичдэг. Өөрийгөө бодсон өчүүхэн амьтан. Нэг сайхан монгол бүсгүйг эхнэрээ болгоод монголын үрийг нэгээр нэмээд тэдний төлөө бүхнээ зориулах зориг надад алга. Тэр жуулчид дээр очоод байгаа охидууд, танилцах товчоогоор солонгос, япон гараад байгаа бүсгүйчүүд чинь хайрлуулах хүнгүй болчоод ч тэгж явж байгаа юм бил үү хэн мэдлээ. Бие бялдрын хувьд байк дөрвөлжин биш юм аа гэхэд цэвэрхэн хөгжилтэй монгол залуучууд ховор юм. Надаас авхуулаад гүзээ харвин. Өчигдөр ангийнхантайгаа сагсдсан чинь баахан гүзээтнүүд л түнтэгнээд дуусав даа. Нарийн судлавал цэрэгт алба хаасан нэг ч хүн алга миний найзуудаас. Гүзээгээ дагаад бөөрөнхий зан нь их болсон ч юм шиг
бичсэн: dadido | төрөл: My opinion
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (27) | Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих
Дорнын говь руу зорьсон тэмдэглэл
Өнгөрсөн Даваа гаригт юу болсон юм бүү мэд гэнэт Дорноговын Хамрын хийдийг үзмээр санагдаад хувцас хунараа хам хум аваад УБ-Сайншандын галт тэргийг хөдлөхөөс 10 минутын өмнө билетыг нь олж аян замд гарав. Замын хүмүүстэй элдвийг хөөрөн, хамрын хийд орох хэд гурван хүнтэй цуг явахаар болж, нэг хөөрхөн бүсгүйд нүд унагаж энэ тэрийг ярингаа 02 цагт Сайншандад буув. Урьд нь 5 настайдаа очиж байсан боловч ой ухаанд юу үлдэхэв дээ. "Амар" нэртэй буудалд ороод нүд анив уу үгүй юу өглөө босоод замдаа гарав. Яг явж байтал микро маань шаварт сууваа хөөрхий. Нэг залуутай нөгөөдөхөө гаргах гэж түлхээд түлхээд байдаггүй. Говийн шаварт хөлөөрөө сайхан туучлаа даа. Удалгүй араас нэг жийп ирж байна. Тосоод уулзтал оросууд. Мэддэг хэдэн үгээ хэлтэл "Конечно давай" гэлээ. Тэдний буянаар өглөө эрт "Мээм" овоон дээрээс наран мандахыг харж том хонхыг хэдэнтээ цохив.Шамбалын орон. Энэ талаар би сайн мэдэхгүй ч жолооч хөтөч ах маань сайхан тайлбарлаж өглөө. Бөөнөөрөө "Гавал" овоо дээр нь "Үлэмжийн чанар" ыг дуулав. Гоё л юм билээ. Дараа нь нямба хийдэг байсан хадыг сонирхож "эхийн умай" гаар орж, өвөр баясгалант хийдийн номын дууг сонсоод үдийн хоолондоо ороод тас няс. Сэрцгээсний дараа Баянзүрх хайрхан "Хүслийн хайрхан" руу явав. Орой хүртэл шат тавьсан их л тохилог газар байв. Орой дээр нь гарахад их салхитай агаад орчин тойрныг дээрээс нь тольдон харна. Хамгийн сүүлд төв рүү орж Хутагтын музейгээр зочлон тэр өдрийн аялал дууслаа.
Орой нь найз руугаа ярьтал Өргөн сумын тамгын газарт ажилладаг гэлээ. Урд шөнө нь вагонд тэр бүсгүйгээр яриулан мэдэж авсан л даа. Вагондож очихоо мэдэхгүй байтал найз маань "Наана чинь манай тамгын машин явж байгаа чамайг хэлье" гэлээ. Тэгээд хонины хонхорт суун очлоо доо. Найз маань ганцаараа нэг өрөө байшинд амьдардаг бололтой "эхнэр дутаж байгаа харагдана лээ". Дэлгүүр гарч жаал зугаа юм аваад хоол хийгээд хоёулаа баахан юм ярьж байтал жолооч хархүү орж ирэн шил юм мултлан гурвуулаа баахан суулаа. Шөнө нь хоёулаа оюутан үеэ андуудыгаа толгой дараалан ярьж байгаад архины халуунд тас. Маргааш нь найзтайгаа патиараа татуулав. / Өргөн суманд 1944 онд 70 мянган мал / адуу бололтой. тэр дунд сарлаг хүртэл байсан гэдэг. Хэдэн км үргэлжилсэн мал байсан юм байх/.хангайгаас уруудаж ирээд хил дээр тулахад нь нутгийн ард, хилчид тогтоон барьж хүний хоол болгоогүй юм гэнэ лээ/ Тэгээд орой нь би хот руу гарлаа даа.
Дорнын говь руу аялсан маршрут ийм байлаа. Равжаа хутагт одоо ч хүртэл нутгийнхныгаа тэжээж л байна даа. Сүүлийн үед Эрдэнэт, Дархан, Дорнод, Ховдоос хүмүүс ийшээ зорих нь ихэссэн гэнэ. Үнэхээр ч бас их хөдөлмөр, хөрөнгө гаргаж сайхан тохижуулсан байна лээ. Жолооч хөтөч нар нь үүх түүхээ ам ангайтал ярьж байгаа нь бас л сайхан юм. Энэ бүгдийг бий болгох, сэргээхэд тахилчийн удам УГЗ Алтангэрэл гэдэг хүн их хувь нэмэр оруулжээ. Ер нь завтайсан бол нэг яваад үзэхэд сайхан л газар байна лээ. Хямдхан ч гэж жигтэйхэн. Хоёр жил шахам уулзаагүй найзтайгаа уулзахад сайхан байлаа. Одоо бусаддаа хэлж, зургаа үзүүлж хорыг нь малтах ажилтай.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
хайран цоож
Шал балай юм аа. Зүгээр байсан хаалганыхаа цоожийг оролдож байгаад эвдэлчихдэг юм байна. Аптеркны оронд хэрэглээд муруйлгачихсан түлхүүрээ чихээд эргүүлэх гээд будаа болгочихлоо...одоо яалтай билээ. Хэрэндээ л " түлхүүр тааруулдаг их гар" болох гээд будаа. За тэгээд урт гартан гээд бодчив доо. Би ер нь урт гартнуудыг бас гайхаад байдаг юм аа. Яаж тэгж "хусдаг байна аа гэж". Англи хэл дээр бүр "Steal this book" гэсэн ном байдаг юм гэнэ лээ. Урлаг талаас нь бичсэн юм гэсэн. Дээр нэг автуусанд явж байсан чинь нэг гар юм хусах гээд хоёр удаа надад азаартдагын. Цагдаа байсан бол бариад буумаар байлаа. Заримдаа автуусанд суухаасаа өмнө албаар "би 3310 тай мияа гар шөө" гэж гар утсаа гаргадаг юм. Тэгвэл яах ч юм билээ бас. Энэ зун нэг шинэ утас аваад Хараа гол гарч яваад усанд унагаад будаа болгосон. Ер нь би жоохон бүтэлгүй юм аа.бонус: дээр гачууртад ахыгаа ятгасаар байгаад элсэн дээр "танкаар байлдав". "Гадааны хувцас" аа өмсөж байгаад тоосгон дээр элсэн цамхаг хийж хошуу хийгээд элсэн бөмбөгөөр буудаад л. Цамхаг нь чулуун шигтгээтэй хуягтай. Тэгээд буудаад хошуу нь унахгүй бол шууд танкаараа очиж мөргөөд л. Эхнэр нь хараад "ичээч" гээд байсан. Би лав ичээгүй. Надад кайфтай байсан юм чинь.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих
Сайн байцгаана уу
Нэг л мэдэхэд блогоо бичилгүй сарын нүүр үзжээ. Энэ хугацаанд блог бичих завгүй байсан гэв л худлаа л даа. Facebook ээр нилээд айлчилсан. Блогоо бичихгүй удсан чинь шөнө блогын хэдэн андуудаа зүүдэлж хонодог юм байна. Ер нь зун блогынхонтойгоо тухтай уулзаагүй юм байна лээ. Энэ зун заримд нь нерв ихтэй байхад заримд нь зугаалгын, амралтын гээд янз бүр байсан байх. Миний хувьд 6, 7 сард жоохон тиймэрхүү байлаа. Хөлбөмбөгийн ДАШТ л ганц сэргээш минь байлаашд. Харин 8 сард харьцангуй тайван өнгөрлөө. Одоо бол амарч байна. Энэ амралтаас их юм шийдэгдэнэ биз дээ. Одоо харин яаж амардаг юм билээ гээд л маанагтаад байж байна даа.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
сайн байцгаана уу
өднөөрө йахасн рөөд йабна. адгаа үйхэтн юм гиш гэн л иоснн. уюг ч сгээн герлбогдууаа йасн йабна уу эх эх. лбогоо ибчлиүйг дуала. габа йбахад ранам лобохдо рудүгй йбдага сбйан. дооо хадиад уулзалдах хадлазлуу мю уу
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
тэмдэглэл
Сая хэд хоног Дархан, Эрдэнэт хотуудаар явж үзэв. Өмнө төсөөлж байснаас хавьгүй томорч байгаа хотууд байна лээ. Уучлаарай би анх удаа энэ хотуудад очиж үзэж байгаа юм. Урд нь Чойбалсан, Мандалговьд очиж байсан. Ер нь л том юм билээ. Ер нь энэ 7 сард хөдөлгөөнтэй байлаа. Төмс энэ тэр гэж нэг явав, наадам айраг гэж нэг явав, тэгээд энэ. Дархан Эрдэнэт аль аль нь цэвэрхэн юм билээ. Метрополис хотын хүний хувьд чимээ аниргүй сонин байв. Нээрээ Эрдэнэт үйлдвэртэй танилцсан. Цехүүдээр нь орж үзэв. Хотын захаасаа л ширэг зүлэг хучаад булаг рашаан гээд сайхан л юм билээ. Гол гэм нь салхин дээрээ гэр хорооллоо бариулчих юм. Улаанбаатар одоо өвөл яаж байгаа билээ дээ. Намар хойшоо явбал алтан тариа шаргалтан халиураад л лайтай байх даа
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
турах гэж байгаа бол
Одоо ч таргалалт монголын нэг том асуудал боллоо доо. АНУ д байдаг тарган хүмүүс шиг энд тэнд бий болсон харагдана. Сая зах ороод орсон чинь хүмүүс ер нь л мяраалаг болчиж. Дээр арван жилийнхэнтэйгээ уулзсан чинь бас л тарганууд. Харьж явахад хэд хэдэн ноцтой тарган хүмүүс харагдав. Би өвөл жин их нэмсэн. Хасах гэж тэмцэж л байна. Гэхдээ таргалалт гэрийнхэнтэй их холбоотой. Үүнийг уншвал гомдох байхдаа яанаа. Гэрийнхэн чинь хоолонцор бол турахад их л бэрхшээлтэй юм шиг. Орой өлсөөд ороод ирэхэд чинь амттай хоол угтаж байхад хүн яах юм бэ. Хусна л биз дээ. Гэрийнхэн ч гэсэн "за сүртэй юм иднэ л биз дээ", "битгий маягла" гээд л идүүлнэ дээ. Тэгээд хүн таргалдаг байна. Сая гэрийнхэн зуслан гарсан чинь надад жингээ барих том "боломж" олдов. Хоол маань гэвэл ямар ч амтлагч вигор энэ тэргүй сул давстай, байцаатай, махтай эсхүл шар буурцагтай, будаатай усан шөл. Ямар ч амтгүй. Тэгсэн чинь жоохон ч атугай нимгэрч л байна. Бас хөргөгчөө хов хоосон байлгах. Өлслөө идье гээд гал тогоо орлоо ч хов хоосон хөргөгчийг хүн яалтай билээ. Ийм байдлаар тэмцэж л байна. Гэвч зуслан очихоор л чихүүлчих гээд байх юм. Тураах клубт яваад цай кофе уугаад ч гэрийнхэн чинь "хусах дуртай" л бол турна гэдэг хэцүү.бонус: сүүлийн долоо хоногт хоёр шорт авлаа. Тэгсэн салтааных нь эсгүүр шал тэнэг байх юм. Хятадууд хэзээ шоколад хийж, өмд шортны салтааг зөв эсгэж сурах юм бол доо. Заавал оёдолчин орох ёстой болдог юм. Дээрээс нь манай монголчууд хараад байхад өмднийх нь түрий их урт байх юм. Тэгээд ихэнх залуучуудын өмдний түрий гутлийнхаа өсгийг давсан, шуумгаа дээш нь шуусан, эсхүл тэр газар чирэгдсээр сэмэрсэн байх юм.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
Бичлэг