dadido diary
00 цагт.... хаах ч дээ
өчигдөр орой шоудахаар гарлаа. Гэтэл онгорхой юм нэг ч байдаггүй. Хайгаад хайгаад олдоггүй. Ёстой уур хүрсэн. Ганц зав гаргаад гарсан чинь...ганц би ч биш баахан залуус л хайгаад л тогшоод л бие биенээсээ сураглаад. 00 цагийг ямар мал нь санаачилдаг юм бол доо гэж баахан хараалаа. 00 цагт хаалаа гээд архидалт буурсан уу. Үгүй. Улам л далд тийшээ аюултай болсон. Гадуур машин дотроо, гэртээ архиддаг гадаа архиддаг болсон нь нууц биш. Бааранд архидаад зодолдоход ядаж л хамгаалагч нар байх юм даа. Тэр нь тэгээд цагдаа дуудаад л гүйцээ. Харин ч барихад торгоход амар. Өөрөөр хэлбэл хяналттай архидалт. Гэртээ болон гадуур архидахад хэн тэр үйлдлийг нь зогсоох вэ. Хэн ч үгүй. Тэр зохиолчийнх нь санаагаар бол бүгд 00 цагт унтсан байх ёстой юм байх. Тэгээд нээх зочид буудлуудыг шалгаад л нүцгэн шалданаар нь гаргаад л. Тэр хүний нэр төр хамаагүй. Хүн буудалд хар тамхи зарахгүй, зэвсэг хэрэгсэл төхөөрөөд,хүн амьтан барьцаалж, худалдаад, гэмт хэрэг үйлдээд байхгүй бол ер нь яахав дээ. Дээр нэг хүнийг эхнэртэйгээ УБ ын урдуур яваад таксинд суусан чинь бариад л...00 цагийн ач тус нэг их харагдахгүй л байна шүү дээ. Аялал жуулчлал гэж их ярьдаг мөртлөө хаалга үдийг нь бариад байхаар...за за нөхдүүд одоо явах биз дээ
бичсэн: dadido | төрөл: My opinion
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
сайн уу блогчидоо
баярлалаа та нартаа. би үнэндээ хандив өгөөгүйдээ ичиж байна. гэхдээ заавал өгнөө. блог миний амьдралын нэг хэсэг болжээ. удаан хүлээж блогоо нүүлгэлгүй хүлээгээд л байсан юм. юу ч гэсэн блогчиддоо мэнд дамжуулья
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
хөөрхий дөө
Өчигдөр О-р ирээд явлаа. Орой уулзъя гээд байхаар нь юу юм бол гээд гэрт хүрээд ир гэлээ. Ирлээ. Яриаг нь сонссон чинь "Орон гэргүй паспортгүй хүмүүсийг паспорттой болгоод тэгээд газар өмчлүүлээд эргээд тэр газрыг хямдаар худалдан авч цаашаа үнэ ахиулан зарна. Эхлээд надад зарна гэсэн гэрээ хийчихье. Тэгээд л 2 саяын газрыг 500мянгаар авъя гэсэн гэрээ хийгээд нотариатаар батлуулчихна" гэж ярив. Иш чааваас даа. Залуу хүн, тэгээд бас сургууль төгссөн гээд хуцаад байдаг. Өөр юм толгойд орж ирдэггүй л юм байх даа...сургууль төгсөх жил дүнгээ засуулна гэж хахууль өгөх гэж оролдоод муухай л доромжлуулсан....
бичсэн: dadido | төрөл: My opinion
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих
битгий уншаарай уур чинь хүрэх биз
За энэ бичлэгийг өөртөө зориулж бичлээ. Сэтгэгдэл битгий бичээрэй гуйя. Сая фрискагийн бичсэн зүйлийг уншаад аягүй их юм бодлоо. За наддаа л аягүй их юм. Заримд нь тэнэг ч санагдах байх. Би блог бичээд өөртөө л лав удаж. Бичсэн сэдэв, сэтгэгдэлээ бодохоор өөрөөсөө ичих шиг болох юм. Нэг их сургасан, шүүмжилсэн, зөвлөсөн баагий. Бодоод л бясалгаад л. Гэтэл өөрөө яг хэн юм бэ юу бүтээсэн юм. Хариулт нуль. Гэхдээ би үзэл бодлоо л бичжээ. . Магадгүй энэ бичлэг, сэтгэгдэлүүд ирээдүйд надад гай ч болж болох юм. За араа даагаад л бичиж байгаа биз. Компьютерийн ард сууж байгаа нөхрийг хэн мэддэг юм гэж тэнэгтэж байгаа юм биш л дээ. Зүгээр л өөртөө зориулж. Нэг ёсны таашаал юм дөө. Би хамгийн олон сэтгэгдэлтэй, найзтай, зочинтой, уншигдсан блог бичигч байхыг зориогүй. Тийм дээ ч би хэн нэгнийг найзаар урьж байгаагүй. Урьсан нэгэнд нь урмыг хүндлэлийг нь бодоод акцепт хийдэг байсан. Энэ бүх хугацаанд блогоор минь зочилсон та бүхэнд би баярлахгүй. Зарим нэг нь энэ өвчтэй юм байна. Яг хавар болоод галзуу солиотой юм биччиж гэх байх. Үгүй ээ би намирах гэж бичээгүй. Бусдын блог руу үүнээс хойш шагайхаа ч болъё сэтгэгдэл бичихээ ч болъё. Би зочин гэдэг нэрээр орж заваартайхгүй ээ. уг нь монголд эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх ганц орон зай үлдсэн нь блог гэж бодсон юмсан...
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
дэлгүүрт сонссон яриа
Мягмар гарагт хороолол орж жинсэн өмд авах гээд хүний машаанд дайгдан тийшээ очлоо. Монтана, вранглер, вольф гээд бүгд лүү нь орж үзлээ. Нэг өмд таалагдаад авах гээд үнийг нь асуутал 40 мянга гэнгүүт нь амьдрал нүдэнд харагдаад авдаг хэд маань бодогдоод түрүүн харсан 20 мянгын өмдөө авах гээд нэг дэлгүүрт орлоо. Орсон чинь нас чацуу хэдэн охидууд буу халжийнаа. Би ч яахав өмд сонирхож байгаа амьтан үзээд л явав. Яриаг нь сонссон чинь "манай ангийн тэр том ах нартай явдаг. Тэгээд л утасдаад мөнгө гуйхаар нөгөөдүүл нь ирээд ав гээд очихоор нь өгдөг гэсэн. Мөнгөө авчихаад бид хэдийг хоолонд оруулдагшд. Би ч эхэндээ муухай гэж боддог байлаа. Сүүлдээ ойлгодог болсон. Аав, ээжээсээ хол оюутан хүн чинь хэцүүшдээ" гэж байхын. За гэтэл нөгөөдөх нь "Намайг нэг дүү банди оролдоод болдоггүй. Би чамаа эгш ш дээ гэхээр, би эгч бүсгүйд дуртай гэхийн" гээд л тас тас хөхрөв. Дэлгүүрт би өмд нь урагдчихсан гутал нь тоос болчихсон малгайгаа хазгай тавьчихсан тахал амьтан орсон л доо. Аягүй бол намайг унагаах гэж албаар тэгж ярив уу. Хэрэв тэгсэн бол би ч бас бүдүүлэг байж дээ. Гэхдээ ингээд л охид бүсгүйчүүд маань хүний наймааны золиос болдог байх даа хөөрхий
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
би турсан л юм байх даа
Ойрын өдрүүдэд амраад хүн амьтантай уулзаад сайхан л байна. Өглөө сайхан унтаад л. Найз нартайгаа уулзаад л. Буу халаа л. Таарсан хүн болгон 6 настай хүүхдээс 60 хүрсэн хүмүүс дандаа л турсныг минь гайхах юм. Би ч өөрөө гайхаад л. Нэг их хоол диет бариагүй шүүдээ. Энэ чигээрээ тураад байвал сайхан л байна. Ядаж гүйж харайхад амар шүү дээ. Турахаар бие хөнгөрөөд хаашаа ч хамаагүй дэгдчихмээр. Одоо усан бассейнд явбал бүр их турах байх даа. Сониноос нөгөө аугаа их зурагтчин телевизорчин чинь зурагт асаахаа больдог юм байна. Гэрийнхэн гайхаад л. Таван жилийн өмнөх зургаа харсан чинь ямар сайхан туранхай байсан юм бэ. Таван жилд 10кг нэмсэн байжээ хөөрхий. Анх боди байк байхыг хүсдэг өргөн цээжтэй болчихвол болоо гэж бодоод л зүтгээд л. Баахан бодигийн сэтгүүл цуглуулж уншиж, дасгалыг нь дуурайгаад л. Өглөө өдөргүй суниагаад л. Тэгээд бас үсээ хусуулаад л хар нүдний шил зүүгээд л. Бодохоор инээд хүрээд байх юм. Одоо тийм биш болжээ. Нөгөө өргөдөг төмрүүд маань балкон дээр л зэвэрсэн хэвтэж байна. Төмөрт тушаадаг юм билүү гээд л. Ах авна гэдэг юм авахгүй л юм. Тэр төмрүүдийг хүнээс худалдаж аваад хорооллоос такси барин байж авчирч байсныг яана аа. Одоо бас юу гэртээ таксигаар зөөх бол доо...
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
внимание мама, сестра, подруга и все женщины поздравляю вас восьмого марта
желаю вам счастье, здоровье, любовь. вы моя жизнь и радость
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
Орон бүхний монголчууд нэгдэхтүн
Саяхан дэлхийн еврейн конгрессын вэбээр орлоо. Еврейчүүд бие биетэйгээ байнга холбоотой байдаг хүмүүс бололтой. Дэлхий хаана хэн гэдэг еврей байгааг тэд бүгдийг нь мэддэг бүртгэдэг бололтой. Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг. Гэтэл еврей хүн ч бас адил юм. За ер нь монголчууд ч гэсэн. Хаа газар амьдарч байгаа хятадууд хятад иргэдийн холбоо байгуулсан байх юм. Австрид нэг хятад айлчлахад тэр хүнийг элчин сайд, хятад иргэдийн тэргүүн хоёр нь угтаж авч байх жишээтэй. Хятадын өнөөгийн хөгжлийн эх үндэс нь гадаадад байгаа хятад иргэд. Тэд бүх л технологи ололтыг хятад руугаа зөөнө. Дээхэн үед гадаадад сурч байгаа Вьетнам оюутнуудыг хүн бүр дугуй, түмпэн савтай ирэхийг улсаас нь тушаадаг байсан гэх. Өнөөдөр монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт хүрчээ. Тэд маань хоорондоо ч бас муугүй холбоотой, байгаа газартаа холбоо нийгэмлэг байгуулсан байх юм билээ. Төрийн байгууллага энэ холбоо нийгэмлэгтэй хэр холбоотой ажилладаг нь тодорхой бус. Яахав би хараагүй мэдээгүй байх ТББ ууд, иргэд харин их холбоотой юм шиг байна лээ. Өнөөдөр яам, агентлаг, аймгийн засаг даргын тамгын газар болгонд ГАДААД ХАРИЛЦААны хэлтэс, газартай. Дээр нь гадаад харилцааны яамтай. Гадаад харилцаа их л чухал салбар. Харин бид гадаад харилцааны нэг том боломж болох ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ иргэдийн холбоог АШИГЛАЖ чадахгүй байгаа мэт. Төрийн байгууллагын судалгаа, шинжилгээ, мэдээлэл ТББ уудынхаас хоцорч хуучирч байгаа нь үүнтэй холбоотой юм шиг. Ингэхлээр үүнийг хэрхэн зохион байгуулж ажил хэрэг болгож болох вэ. Энэ талаар олон жил ярьж байгаа боловч нэг л болохгүй байна. Өөрсдөө бодоод олдоггүй юм бол хятад, еврейчүүдийн зохион байгуулалтыг судлая л даа. Хятад судлалынхан энэ тал дээр судалгаагаа хандуулвал их л сонин юм гарах байх даа.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сар шинийн мэнд дэвшүүлье монгол түмэндээ
Ирж буй шороон үхэр жилд монголчууд маань өөдрөг хийморьтой байхын ерөөлийг дөрвөн зүг, найман зовхис ертөнцийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа дэвшүүлье
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
дандаа л ханиад
дандаа л ханиад хүрлээ дээ өнөөдрийг хүртэл. Одоо ч ханиад. Ер нь ханиадгүй өвөл гэж лав л байхгүй байсан. Сүүлдээ өөрөөсөө ичих юм. Хар залуугаараа ханиагаад л. Саяхан бүр хатгаа хүрчлээ. Урд нь 7км гүйгээд зүв зүгээр л байсан байж, ганц даарчихсан чинь паг. Сүүлдээ эм үйлчлэхээ болиод дусал, тариандаа тулдаг байгаа. Цагаан сарыг далимдаад сайн амрахаас. Ядаж байхад гадаа аймаар хүйтэн.
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Хүсэл бүхэн үетэй
Хэдэн сарын өмнө англиар ажилтай болох, цаашид хэрхэн амьдрах талаар бичиж билээ. Өнөөдөр би юу ч гэсэн нэг ажил хийж байна. Хүн ажилдаа дасах гэж бас уддаг юм байна. Эсхүл магадгүй энэ миний сул тал байж болох юм. Юу ч гэсэн миний ойрын хүсэл бол ажилдаа хурдан зүгшрэх, яваандаа ажилдаа лидер болох. Энэ бол миний зорилго. Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр их л тааруу. Ядаж л өөрийгөө дийлж чадахгүй байх жишээтэй. Цаг хугацаа өнгөрөөд л байдаг...Оюутан байхдаа их л том зорилготой байсан санагдаж байна. Одоо бүр жижгэрсээр. Магадгүй хорин жилийн дараа том хүүгээ хөлөө олохыг үзвэл боллоо, эсхүл тэтгэвэр овоо тогтоогдвол боллоо гэх байх даа. Сая блогоо бичиж байтал миний аз жаргал зорилго маань дандаа материаллаг баялгыг хүссэн, зорьсон байх юм. Гэтэл би нэг зүйлийг таг орхисон, мартсан байж. Энэ бол хайр дурлал. Би хайр дурлалыг таг мартчихаж. Залуу насны эрч хүч хаачсан юм бүү мэд. Юу ч гэсэн би хайр дурлалыг таг мартчихаж. Одоо яах бол
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Хүсэл бүхэн үетэй
Хэдэн сарын өмнө англиар ажилтай болох, цаашид хэрхэн амьдрах талаар бичиж билээ. Өнөөдөр би юу ч гэсэн нэг ажил хийж байна. Хүн ажилдаа дасах гэж бас уддаг юм байна. Эсхүл магадгүй энэ миний сул тал байж болох юм. Юу ч гэсэн миний ойрын хүсэл бол ажилдаа хурдан зүгшрэх, яваандаа ажилдаа лидер болох. Энэ бол миний зорилго. Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр их л тааруу. Ядаж л өөрийгөө дийлж чадахгүй байх жишээтэй. Цаг хугацаа өнгөрөөд л байдаг...Оюутан байхдаа их л том зорилготой байсан санагдаж байна. Одоо бүр жижгэрсээр. Магадгүй хорин жилийн дараа том хүүгээ хөлөө олохыг үзвэл боллоо, эсхүл тэтгэвэр овоо тогтоогдвол боллоо гэх байх даа. Сая блогоо бичиж байтал миний аз жаргал зорилго маань дандаа материаллаг баялгыг хүссэн, зорьсон байх юм. Гэтэл би нэг зүйлийг таг орхисон, мартсан байж. Энэ бол хайр дурлал. Би хайр дурлалыг таг мартчихаж. Хүн сайхан хайр бол бурхнаас заяасан бэлэг.
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
малчид авсан зээлээ төлөх ёстой юу
Ойрын үед сонин сэтгүүл эргүүлж, нэтээр хэсэхээр "малчид өрөнд орж байна. ноолуурын үнэ буурч авсан зээлээ төлж чадахгүй болсон" гэх мэдээлэл хаа сайгүй. Сүүлдээ малчид нь одоо нөгөө ХААН банкаа муулаад л нэг хонь үхрийг маш багаар үнэлдэг энэ тэр гээ л. Малчид хөдөө хөхөрч гадаа гандаж байж энэ хэдэн малыг чинь малладаг ч гэх шиг. Хүний юм маллаад байгаа юм уу бүү мэд. Тэднийг ХААН банктай гэрээ байгуулахыг хэн ч албадаагүй. Өөрсдөө бид нар үүрээд гарна, төлнө гэж л гэрээгээ мутарласан байх. Хэрэв тийм бол хүчин төгөлдөр бус болгуулах үндэслэлээ олоод шүүхэд өгөөч дээ. Хаа газар та хүнээс мөнгө, эд таваар зээлсэн бол заавал төлөх ёстой. Хаана ч ийм л байдаг. Гэтэл ямар ч тооцоогүй, онгироо, сагсуу, хөөрүү, атаархуу зангынхаа уршгыг одоо төр лүү түлхэж байна. Сонгуулийн 1 сая 1,5 саяд итгээд л их хэмжээгээр зээлчихсэн, МАХН, АН хоёр чинь өгнө л гээд байсан шүү дээ гээд л. Зарим нэг сэтгүүлч нар нь ч гэсэн тийш нь чиглүүлж бичээд л. Өнөөдөр зах зээл дээрх бараа гүйхгүй удаан байна. Ихэнх наймаачид цаанаа гоёоор бичвэл зээлтэй, гоочилбол өртэй ширтэй. Харин тэдний амнаас ийм үг харин дуулдаагүй, сонин хэвлэл дээр нийтлэгдээгүй, орлого нь буурлаа гээд 5000 төгрөг төсөвлөөгүй. Хэрэв малчдын өрийг төр даах юм бол бүх хүн өрөө төрөөр даалгуулж, эсхүл барьцаалагдсан эд зүйлээ дахин үнэлүүлэх нь л дээ.Оюутан байхдаа зуны амралтаараа хөдөө хоёр ч удаа судалгааны ажлаар явсан. Орон нутгийн малчдын орлогыг нь тодорхойлох гэхлээр "ямар ч орлогогүй улс шүү дээ бид" гэдэгсэн. Тэгээд яаж болдог юм бэ гэхээр "яахав дээ болгоогоод л байна" гэнэ. Гэрийнхээ гадаа нэг иж, нэг хужаа мотоциклтэй, саяхан авсан гэж яриан дунд нь гарсан саарал фургон, шинэхэн тавган антен тавьчихсан айлыг орлогогүй гээд бичихлээр судалгаа шал худлаа гарах гээд байдаг. Тэгээд л орлогыг нь тооцоолоод үзэхээр мангар баян айл байдаг. Хотын мань мэт нь зүгээр л гуйлгачин шахуу...за нэг ийм л байдаг юм даа.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
хөдөө аж ахуй бидний гарц байж магадгүй
Санхүүгийн ч юм уу эдийн засгийн ч юм уу нэг хямрал болоод байна. Үүнийг хэрхэн даван туулах улс орон бүр янз бүрийн арга зам эрэлхийлсээр магадгүй энэ хямралын жорыг олчихсон нэг нь шууд нобелийн шагналтан болох нь тодорхой. Манайд энэ хямрал нөлөөлж байгаа нь тодорхой. Гэхдээ хямралаас илүү нэг аймшигтай асуудал гарч ирсэн нь ӨЛСГӨЛӨН. Ойрын үед сонин гарчиглаж гадаад мэдээг нь сонирхоход ӨЛСГӨЛӨНгийн аюул заналын тухай дурьдсан байх юм. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилвэл шууд нийгэм, улс төрийн хямралд хүргэнэ гэсэн үг. Технологид хэтэрхий шүтсэн, фермерийн аж ахуйд түшиглэсэн хөдөө аж ахуй нэг талаар хамгийн эмзэг юм шиг. Тахианы ферм байлаа гэхэд дулаан, цахилгаан гээд зардал ихтэй. Хэрвээ үзсэн бол Боловсрол сувгаар үзсэн 70 аад оны хямралаар фермерүүд дэгдээхийнүүд шууд л хаяж байсан. Монгол малчин онд орохгүй малаа ингэдэг болохоос тэжээж чадахгүй гээд нядалдаггүй байх. Энэ бол энгийн жишээ. Нүүдлийн мал аж ахуйг бид тоонд шүтэхгүй чанарт шүтэж цаашид авч явбал магадгүй стратегийн орд газар гэдэг шиг стратегийн хамгийн чухал сектор болох юм. Өнөөдөр дэлхий ертөнцөд иддэг ам нь ихдээд идэх юм нь багадаад байна. Тариалангийн талбай, хүнсний үйлдвэрлэл нь тэр болгон даагаад авч явж чадахгүй байна. Энэ үед хүн амын хүнсний хэрэгцээг баталгаатай найдвартай хангасан улс орон л илүү тогтвортой магадгүй хүчирхэг болох байх даа. Ер нь эдийн засгийн хямрал хурцадсан үед ХҮНСний хангамж л илүү чухал зүйлд тооцогддог шүү дээ.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
санхүүгийн хямрал ба эдийн засгийн хямрал
ойрын үед энэ хоёр нэр томъёог хүн бүхэн хэрэглэж байна. Гэтэл ялгаатай юм шиг санагдаад байхын. Энэ талаар мэддэг бүхнээ бичнэ үү...
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
ХУУЛийн боловсрол
Ойрын үед гээд байх юм байхгүй нилээд удаан мэргэжлийн юм харсангүй. Хүмүүстэй ч энэ талаар нэг их ярилцсангүй, бичсэнгүй. Миний мэдэхээр бүх хүмүүсийн намтар дээр хоёрдох мэргэжил нь хуульч гээд нэг юм байдаг. Хүн болгон л өдрөөр оройгоор эчнээгээр хуулийн сургуульд яваад л. Яаж ийж байгаад төгсчихнө. Мэргэжлийн ганц хоёр юм ярихаар паг пөг. Ийм хүмүүс хаа сайгүй. Нийгэмд эрх зүйн зохицуулалт, хууль зүйн тайлбар шаардагдсан цаг үед зуу шахсан хууль зүйн докторуудаас ганц хоёр нь л юм ярина. Тэдний алдаатай оноотой тайлбарлаж ярьж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм л байдаг юм байх гэхээс өөр юмгүй. Өнгөрсөн жил Нийтийн эрх зүй судлаачдад хамааралтай томоохон үйл явдал болж өнгөрлөө. Үнэндээ бол тэдгээр үйл явдал бол тэднээс шалгалт авсан үйл явдал байсан юм даа. Тэр үйл явдал нь он дамжиж байх шив дээ чааваас.Хууль зүйн нэр томъёог шинээр болгоод ч байх шиг. Зарим нэг нь Хүний эрхийг "ХӨНДӨХ" гээд л яриад байх юм. Үнэндээ "хөндөх" нь ямар агуулгатай "зөрчих" "хязгаарлах" хоёроос агуулгын ямар ялгаатай юм бүү мэдээ. Би лав тийм юм сонсоогүй, уншаагүй. Саяхан нэг мэргэжлийн хавьцааны сэтгүүл нээлээ. Харсан чинь "ЭРХ ЗҮЙН ХАНГАЛТ" гээд биччихсэн байх юм. ЭРХ ЗҮЙН ХАНГАЛТ гэж би лав дуулаагүй. Өөрсдөө нэр томъёо зохиосон уу эсхүл буруу орчуулсан юм уу. Зах зээл өөрөө шүүрэн шанага, сэтэк. Сайн мууг нь шалгаад өгнө гээд зах зээлийн шүүрэн шанаганд найдаад л. Ядаж энэ агуу мэргэжлийг эчнээгээр эзэмшүүлдэгээ болимоор юм. Үгүй бол энэ мэргэжлийн нэр хүнд шалаар нэг болох нь.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
...амьдрал аа
Хүний амьдрал аа гэж. Заримдаа шал утгагүй юм шиг. Яах гэж ч амьдраад байгаа юм. Гуч гарчихаад сурахын төлөө тэмцэж, ирээдүйгээ их л итгэлтэйгээр харж байсан нэг ангийн ах найз анд маань энэ ертөнцийг орхиод одлоо гэдгийг сонсоод дотор нэг их сонин болчихлоо...урьд нь хальт дуулчихаад итгэж өгөхгүй аль хүний нэр давхарддагын гэж бодоод дотроо битүүхэн итгэл өвөртлөөд л...гэтэл...зургын цомгоо харахаар л өнгөрсөнд эргэж очмоор... та амар тайван нойрсдоо...дүү нар чинь сайн явнаа.баяртай
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
архи
монголчууд дэндүү их архинд орж дээ. бүр живчихэж. Архичин хүнээс ямар бүтээмж гардаг юм бүү мэд. харахад гардаг юм шиг л байна. Хаа нэг газар ороход энд тэндгүй л архи. Уухгүй гэвэл эдийг эзнийг нь голоод байна уу гэх шиг. нэг иймэрхүү төрхтэй л бид амьдарч байна даа. хүн уух уухгүйгээ өөрөө л мэднэ биз дээ. шахаад л. хор гэдгийг хоёр гардан бариад л...одоо ч аав шигээ хүнтэй архидах ч хэвийн болж дээ. Нөгөө ахмад дуракууд нь ч юу боддог юм бол бүү мэд. ер нь энэ архидалт аймаар байна аа. уушгиндаа утаатай, ходоодондоо архитай залуусаас ямар л олигтой хүн төрөх аж...яамаар ч юм бэ дээ. ийм үед Үндэсний аюулгүй байдал энэ тэрийг ярих хэрэггүй юм шигээ...яахуу хүмүүсээ ааааааааааааааааааан
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
хараанд ямар витамин, хүнсний бүтээгдэхүүн, дасгал сайн сайн бэ
юу мэддэгээ бичээрэй. сониноос блог бичилгүй их удаж дээ. одоо л нэг бичиж байна. ойрын үед завгүй л гүйгээд байлаа. гадуур шинэ жилийн амьсгал орчихож дээ бараг. ЮУ ч гэсэн хордчихгүйхэн шиг л баярлаарай даа хүмүүс минь
бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Бичлэг