Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

медаль

За энэ үг ямар гаралтайг би эс мэднэ.  Гэхдээ монголд хамгийн их байгаа юмны нэг нь энэ медаль.  Энэ төрлийн бизнес ч их ашигтай байх. Сүүлдээ бүр медалиар нь ангилж  хурал цуглаан хийдэг боллоо.  Янз бүрийн баяр наадам болохоор медальгүй хүмүүс ховор.  Хүүхдийн нэвтрүүлгээр нэг л их медальтай "мундаг" жаалууд.  Ёстой нөгөө шог зурганд байдаг шиг хар багаас нь медаланд хордуулж байх шиг.  Одоо бас тэгээд медаль нь халиад бүр адуу мал руу шилжсэн.  Моринд төрийн цол олгоод ч байх шиг. Зарим төрийн байгууллагуудад ажилласан жилээрээ медаль авдаг ч байх шиг.    Энд тэндгүй бас бөөн цом өргөмжлөл дурсгалын бичиг.  Баяр болохоор бөөн шагнал.  Зарим сургуулиуд руу орохоор баахан л цом өргөмжлөл дурсгалын бичиг. Харвардад ч тийм их цом байхгүй дээ.  Барьсан ч алзахгүй.  Шагнагдаад мундаг байгааг нь харахаар улс орон даяараа их л мундаг юм шиг.  Ерөнхий дүнгээрээ "тэг".  Тийм л мундаг гавъяат эдийн засагч нартай, хуульчтай байсан юм бол дээр байх нь яагаав өнөөдөр.  Аа тийм медалаа дагаад бөөн "угаалга".  Гадаадад шүүх хуралдаанд оролцохдоо өндөр үнэтэй гадны өмгөөллийн компанийг хөлсөлж байхаар энэ олон гавъяат хуульчид, хууль зүйн тэргүүний ажилтнуудаа явуулсан бол тэгж их мөнгө гарахгүйшд.  Тэр латин америкаас Дэ Сотог урьж байхаар хэдэн гавъяат эдийн засагчдаараа лекц уншуулахгүй юу. Нобель авах ч юм билүү нэг нь хэн мэдлээ дээ

бичсэн: dadido | төрөл: 2010-03-13 өдөр 18:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

ёстой хөөрхөн

Өнгөрсөн тав дахад гэр хорооллын гудамжаар алхаж байлаа л даа.  Тэгсэн холоос ах нь болтой нэг жаал дүүгээ тэргэн дээрээ суулгаад түрж байна аа.  Дотроо “Дүүгээ унагаачих вий “ л гэж бодож байлаа.  Тэгээд ойртсон чинь ёстой нөгөө зургын аппарат байсан бол дараад л баймаар хүүхдийн жаргалтай агшин харагдлаа.  Ямар ч хөөрхөн юм.  Хүн өөрийн эрхгүй хараад инээмсэглэдэг юм байна.  Дүүгээ тэргэн дээрээ суулгаад түрж байгаа ахынх нь баяр хөөр, нар өөд жаргалтайгаар мишээж байгаа тэр жаахан охин.   Үнэхээр хөөрхөн, бас жаргалтай.  Өдөржингөө сэтгэл санаа гоё байлаа.  Хавар болоод уяарч хайлах нь их болсон юм болов уу гэж.  Хайлт харсан боловч амьдралын гайхалтай агшин байлаа.  


бичсэн: dadido | төрөл: 2010-03-13 өдөр 18:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

хувиа хичээх үзэл

Охидууд олдоно доо гэж зарим хүмүүс хэлдэг.  Хүн хүнд өөр байдаг л байх.  Хэн нэгнээс би хайр дурлалыг хүсээд л.  Тэгсэн чинь дэргэдэх хүн маань хайр надаас хүсч байвал яах вэ.  Яахав дээ дурлаж, дурлуулж, хайрлаж, хайрлуулдаг хорвоо юм чинь.  Заримдаа хэн нэгэнд сайн болоод ивээл жилтэй бол баярлаад ч байх шиг.  Одоо гэхдээ нэг л тийм мэдрэмж нэг л төрж өгөхгүй юм.  Заримдаа би өөрийгөө эмэгтэй хүнд ямар муухай харагддаг бол гэж боддог юм.  Уулзая гэж байхад нь унтаад таг хурхирч байх жишээтэй.  Болзчихоод тэр үедзээ жолооны дадлага хийгээд ч байх шиг.  Дараа нь нээрээ мартсан байна ч гэ шиг.  Уг нь уулзаад учраа хэлсэн бол хүнийг нэг их зовоохгүйсэн.  Хүн гэдэг ийм л байдаг юм байна.  Өөрийг нь тэгсэн бол боож үхэж байгаа биз.  Залуусаа болж өгвөл ямар нэг аргаар учраа хэлчинэ биз.  Заримдаа хөлдүү байгаа зүрх сэтгэлээ жигших юм.  Бүтээгүй ч гэсэн дурлаж, шаналж, гомдож байгаа нь жаргалтай харагдах юм.  Худлаа дүр эсгэж хэн нэгэнд хайртай дуртай гэж хүнийг хуураад яахав дээ.  Өөрийгөө ч хуураад.  Ингэж явж байтал өөрийгөө анзаарсан чинь өөртөө хамгийн хайртай хувиа хичээсэн хүн болж хувирдаг юм байна.  Өөрөөр хэлбэл бусдын төлөө сэтгэл өвдөхгүй.  Их хөндий ч юм шиг.  Өвдвөл өөртөө анхаарал тавьж байгаа гэж жигтэйхэн. Өөр хүн бол амарч байгаа үедээ хайртай дуртай хүнтэйгээ цагийг өнгөрөөмөөр.  Ганцаараа кино, үзэсгэлэн, дэлгүүр, зайсан, голын эрэг, гулгалт.  Зарим нэгэнд нь шизотой санагдаж ч болох юм.  Үгүй ээ тэгээд өөр яалтай ч билээ. 
Нөгөө талаар өдий насандаа ийм юм бичиж байна гэдэг үнэндээ ониг.  Бодит байдал ийм л байна даа...


бичсэн: dadido | төрөл: 2010-03-02 өдөр 22:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

арай дэндүү

Ойрын үед дүүрэн ханиад.  Би бас ханиад.  Над шиг зөнөг юм эмнэлэг орвол тоохгүй янзтай.  Сонсвол эмнэлгийн ачаалал нэмэгдэх янзтай.  Эртхэн шиг аптектай болдог байж дээ гэж бодож сууна маайр баяжихгүй юу хэхэ.  Тэгсэн бас нэг хүүхдийн төрөх эмнэлэг нь бас ажиллах боломжгүй болж байгаа юм уу хаашаа юм.   Уг нь нийт хүн амын маань дийлэнх нь залуучууд гэлтэй.  Хүсэл тачаал, сэрэл мэдрэхүйтэй, нөхөн үржихүйн ид насан дээрээ яваа хүмүүс нилээн ихтэй орон л гэж бодох юм.  Тэгсэн хэдхэн төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, ор, аппараттай гэнээ.  Эсхүл дээдэс маань энэ их залуусаа  дандаа гомо, лесби гэж боддог юм болов уу бүү мэд.  Ирээдүйд ашигтай бизнес бол...Хүүхэдтэй болохоосоо өмнө нэг судас тариа хийж, дусал залгаж сурах нь аандаа хэрэгтэй юм шиг байна шүү..  Цагаан сарын өмнө төрийн албан хаагч болгоны цалин дээрээс хэдэн төгрөг шаагаад, дээрээс нь гадаад дотоодын байгууллагаас бас гуйж аваад, төсвөөс нэмж хусаад баахан л тусламжийн цуваа цуварсан байх.  Одоо бас дахиад хэдэн төгрөг гаргаж малынх нь сэгийг устгах юм байх. Эздээр нь устгуулахгүй юу. Аягүй бол энэ ч миний мал биш гээд баахан бухна биз хэхэ.  Уг нь малгүй болсон иргэдэд нь мал худалдаад авч өгвөл аандаа хэрэгтэй баймаар.
За тэгсэн ноолуураа гаднаас авч байна гэнээ бас. Нөгөө олон ямаатай, ямаандаа мөнгө өгдөг, ямаанаасаа болж цөлжөөд байгаа орон маань шүү бас.  Онигоотой нээрээ. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-02-27 өдөр 12:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

афган гэж

за жоохон буудмаар санагдчихлаа.
Афганистанд одоо юу ч болоод байгаа юм бэ дээ.  Байлдаа л байлдаа л.  Нэг талаар "технологи gps, хиймэл дагуул, пуужин гуай та хөгжөөд хөгжөөд хүнийг гүйцэх болоогүй шүү гээд тавлан бүжих мэт талибууд.  Би өөрөө цэрэгт яваагүй автоматны бариулаас атгаж үзээгүй хүн.  Гэхдээ уншиж байгаа нийтлэл, гарч байгаа мэдээнүүдийг харахаар ингэж л бодогдох юм.  Энэ бичлэгийг зарим нэг нь баабарыг дууриачихаж гэж бодохоо өөрсдөө л мэд.
Хүн болгон нь ч юу юм бэ нилээн хэд нь "9 рот" гэсэн орос киног үзсэн байх.  Үнэндээ бол оросууд ялагдаад буцдаг.  Дараа нь ЗСБНХУ капут. 
Сураг дуулж сонин уншиж мэдээ сонсох нь ээ одоо афганы зарим мужийг талибууд эзэлсэн юм байх.  Үнэндээ Өрнөдийхөн барахгүй байгаа нь тодорхой.  Обама ерөнхийлөгчийн төлөвлөгөө бүтэх эсэх нь хэцүү болжээ.  Энэ орны газар нутаг ч үнэхээр хэцүү уулархаг юм байх.  Үнэндээ Ирак бол дайны ажиллагаа явуулахад Афганы дэргэд юу ч биш байсан нь тодорхой.  Ямар тэнгэр нэвтлэм уул хадтай биш.  Цэргийн түүхчид одоо "Чингис афганд дайтсан тухай" гэдэг талаар судалгаа хийвэл бас л сонирхолтой.  Танк, нисдэг тэрэг аль нь ч байгаад нэмэргүй байгаа бололтой.  Асар их үнээр бүтээгдсэн техникийг нь хямдхан пуужингаар л унагааж байна.   АНУ одоо гарах уу яах уу.  Гэхдээ АНУ гарахгүй.  Өөрөөр хэлбэл дэлхийн өмнө хүлээсэн үүрэг.  ЗХУ ын хувьд бол өөр асуудал байсан юм шиг.  Тийм ч учраас манай улс болон дэлхийн олон улс цэргээ оруулсан болов уу.  АНУ ын анх орсон нөхцөл байдал, одоогийн нөхцөл хоёр их ялгаатай юм шиг.  Уг нь талибуудыг дараад авсан бол энд АНУ өөрийн гэсэн юмтай орос, хятадын өвөрт нь суусан жинхэнэ аймшигт байрлал эзлэх байжээ гэж.  Одоо энэ хэвээр үргэлжлэх юм бол АНУ, ОХУ, БНХАУ цэргээ оруулж болох юм. Магадгүй ИРАН ч бас цэргээ оруулах байх.  Энэ асуудал хурцадвал ийм л болно.  Ираны хувьд үнэндээ хоёр хөрш орон нь ийм аймаар байвал үнэндээ бас таагүй.  Ядаж л баахан цагаачид цувна.  Иранчуудын хувьд хичнээн Исламын шашинтай ч тэр бол шинжлэх ухааныг дээдэлсэн, иргэншсэн , хөгжсөн тайван амьдралтай ард түмэн гэж би ойлгодог.  Тэд хэзээ ч эх орноо Ирак, Афган хоёр шиг болгохыг хүсэхгүй.  Эмиратууд лав л өндөр цамхагыг нь нэг тэнэг араб мөргөхийг бас л хүсэхгүй байгаа.
Нөгөө талаар үзвэл ОХУ, БНХАУ, ИРАН энд АНУ г ялагдаж гарахыг хүлээж байгаа байж болох юм.  Гэхдээ эцсийн эцэст АНУ Афганы дайны үед  ЗХУ ын эсрэг можахедуудыг санхүүжүүлээгүй бол ийм байдалд ороо ч уу үгүй ч уу хэхэхэ.  Гарсан орон зайг нь Энэтхэг, Япон, Казахстан, Иран, Саудын Араб,Бразил,Турк нэгдэж нөхөж ч болох юм. За да яаж ч бодсон АНУ гарахгүй л болов уу.  Харин дээрх орнууд нэгдэж л орох болов уу.  Аль алиных нь аюулгүй байдалд заналхийлж байгаа юм чинь.
Тэгэхээр ийм дүгнэлтэнд л хүрч байна даа.  Юу ч гэсэн ойрын үед томоохон террорист халдлага гарч магадгүй гэж.

За байлдааны ажиллагаа тал дээр бол тэнд пуужин хуурагчтай нисдэг тэрэг, цэц сайтай пуужин, артилер, тавлаг амьдралд өсөөгүй цэрэг эр л хэрэгтэй болов уу.  . Цэргийн хувьд манай монгол цэргүүд сайн байлдах болов уу гэж боддог.  Урд нь тэднийг сөнөөж явсан удамтай юм чинь.  Тэгээд тэр хазаруудтай нь холбогдоод авбал ч.  Ер нь одоо чөлөөндөө байгаа оросын армийн ахмадууд их зүйл хэлэх байх даа өрнөдийнхөнд уг нь.  Сая мэдээ уншиж байхад НАТО гийнхан буцсаны дараа талибууд буцаад ууландаа бүгдэг гэнэ л дээ.  Энэ чинь харин ч их боломж юм биш үү тактик боловсруулахад.  Одоо улайртал үзээд ухрах хэрэгтэй.  Бүр алингаа алдаад буцахгүй юу.  Тэгээд аваргууд галзуураад их ойртоно биз дээ.  Тэр үед нь нохой хэрлээр хэрж харгана зорчлоор тулалдахгүй юу.  Эртээд тэр легницын тулалдаан гэж гарч байгаа биз дээ.  Ер нь өрнөдийнхөн эрт үеэс хүчээр бөмбөгдөж байлдаад сурчихсан.  Монголчууд хүчээр биш ухаанаар шийддэг байсан. 




бичсэн: dadido | төрөл: 2010-02-18 өдөр 21:38
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

сар шинийн мэнд

За ингээд ертөнцийн дөрвөн зүг найман зовхист суугаа монгол хүн танд сар шинийн мэнд дэвшүүлж байна.  Ирж буй төмөр бар жилдээ бар шиг л байхыг хүсье.  Сая бөх сайхан боллоо.  Үеийн залуу маань түрүүлсэнд дотроо баярлаад л байна.  Шинэ үе иржээ

бичсэн: dadido | төрөл: 2010-02-13 өдөр 22:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

ном уншив

Өчигдөр блогмн сайтаас мэндэлсэн номыг уншлаа.  Таалагдлаа.  Бичээд байгаарай л гэмээр байна.  Таньдаг болохоороо нэг их ингэж байгаа юм биш шүү.  Зарим нэг зүйл нь миний амьдралтай адилхан санагдсан юм.   За тэгээд миний амьдралтай адилхан гэхээр намайгаа судлаад давхичих ваа.  Ийм л байна

бичсэн: dadido | төрөл: 2010-02-06 өдөр 13:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

салан бар

Жил ус орох болохоор ингэдэг юм болов уу.  Эртээд гүйж яваад түрийвчээ гээчихлээ.  Тэгсэн өчигдөр таксинд сууж яваад очиж очиж флашаа хаячихлаа.  Зуун доллар хаячихгүй.  Хэрэв зуун доллар хаясан бол ч боогоод үхцээн өдийд.  Одоо дараа нь яах бол.  Яаж харин эртээд түрийвчээ хаядаг өдрийн өглөө карт, иргэний үнэмлэх хоёроо үлдээсэн юм бурхан минь.  Түрүүн бөөн уур болсон одоо ч засс гээд л сууж байна.  Сая гэрт орж ирэхэд гэр орон ч хүртэл дургүй хүргээд аймаар бачимдлаа.  Зарим нэг хүнд гомдоод ч байх шиг.  Тэгээд угаалтуурт байсан юмыг угаачихсан чинь тайвширчихлаа гэж.  Эсхүл хэтэрхий их юм бодоод байгаа юм болов уу.  Уншсан юм аа ч нэг бодоод л, урдахаа ч нэг юм бодоод л, тэгснээ романс ч бодоод л за мэдэхгүй бодсон л хүн байхымдөө.  Өнгөрсөн жил гар утсаа гээж хэн нэгэнд сюрприз барьсан гэж байгаа.   Ер нь л сюрприз бариад байна шүү. Бар жил нь хурдан дуусаасай.  Уг нь баавгай жилтэй байсан бол яахав дээ.  Салан баавгайн жил гээд тоохгүй л дээ .  Ямар салан, салагласан бар гэж сонссон биш.  
За одоо ингээд бичээд байвал ер нь барын буруу болж эхлэх нь байна шүү .  Ёооё нээрээ блог байхгүй байсан бол ингээд юм бичиж чадахгүй, нервээ гаргаж чадахгүй балрах нь байнашд.  За юу ч гэсэн баррарарр жил ч орлоо шүү


бичсэн: dadido | төрөл: 2010-02-01 өдөр 17:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

ийм нэгэн бичлэг

 Дээр нэг хятад хоолны газарт хоол идээд сууж байсан чинь хэдэн монгол залуучууд инээж ханиаж халгиж цалгиад их л сайхан байлаа.  За тэгээд нэг мэдсэн чинь түс тас түмпэн шанага алнаа пиздааг энэ яасан том болцын аайн чи хүнээ андуураад байна даа... цагдаа агаа.  Хажууханд арван хэдэн хужаа хооллож байлаа...  Нэг ах ярьж байна аа "Би эртээд эмчид цөсөө үзүүлсэн чинь чи одоо л наадхаа анхаарахгүй бол тэгээд дуусах нь байна шүү дээ гэлээ.  Би ч бүлтэгнээд л суулаа.  Тэгсэн чинь нэг хэдэн уут тан өгч байна аа.  За чи энийг л ууж бай даа.  Архи  хэрэглэхгүй  байвал сайн.  Хэд хоногийн дараа ирээрэй өдөрт нэгээр уугаарай.  Тостой хоол бага идээрэй бас.  Шингэн юм сайн уу гэлээ.  Тэгээд ажил дээрээ ирээд нэг хүүхдээр аягаа угаалгаад ус буцалгаад тангаа хийгээд уулаа.  За өнөөдрөөс эхлээд гам гэдгийг чинь барина.  Битгий хүн уруу татаад байгаарай та нар" гэлээ.  Эрүүл мэндээ боддог бас айхтар л хүн юм даа.  Орой 19 цаг 30 минут...нөгөө ах маань лонх тэврээд пардаан.
Хаан хуушуур.  Ёооё өчигдөр уг нь би цоглог байсан юм.  Даан ч тасарцан байна лээ.  Сонин юм даа би уг нь даадым даа.  Өглөө пизда Ганаагийнд сэрцэн байна лээ.  Чи манийхаа утсыг харсан уу.
Зун хөдөө явсан чинь бас аймаар болсон байна лээ шүү.  Монгол маань нээрээ аймаар болж байна шүү яана даа хөөрхий.  Хөөе сониноос товчоон дээр хоёр 30 машин мод хураагдчаад байна аа хөгшний чинь. таньдаг хүн байна уу
За одоо Улаанбаатарт шууд 20 баллын газар хөдлөлт болно.  Улаанбаатар нурна сүйрнэ. 
ШУА.  Тодорхой биш.  Гэхдээ хөдөлж ч магад
Би нэг ном гаргасан миний номыг авсан хүнд хөх номоо шууд өгнө.  Та нар миний Скай их дэлгүүрийн номын дэлгүүр, Ачлал, Билэг их дэлгүүрийн Мир номын худалдаа, Интерномын дэлгүүрт...
Байгаль орчны сайд "Байгаль орчны салбар ер нь бол их өргөн хүрээтэй л дээ"
Хаврын тэргүүн сарын сарын шинийн нэгэн. ТВ ярилцлага: Нар их сайхан гарч байна.  Энэ жил их сайхан жил болно.
Би допинг хэрэглэснээ мэдээгүй ээ.  Тэртээ тэргүй тэр бөхийн холбоо чинь ийм эм допингтой гэж хэлдэггүй юм чинь. Миний буруу биш тэдний буруу.  Яахав цол хураахгүй чимэг хураахыг  бол зөвшөөрч байна аа.  Нэг хэдэн үг л хасагдана биз.  /Ээ бурхан минь тэгсэн чинь наадмын цол дууддаг даваануудад цол мол дуудаж сунжрахгүй амарч юм уу ирээдүйд/
Сүүлчийн асуултанд хариулъя тиймээ бид хөгжих хэрэгтэй.  тийм ээ бид чадна.  Бид 800 зуун жилийн өмнө дэлхийн талыг...
Нэгэн дэлгүүр.  Дүү хүү нээрээ торгон дээр төрж торгон дээр өссөн шинж байна шүү.  Эгч бас мэджийнэ шүү аайн
Зарлал.  Жилийн 4 улиралд өдөр шөнөгүй элсэлт авч  байна ......дээд сургууль
Нэгэн уяач.  Аа тэгээд мориноос допингний шинжилгээ аваад яахын.  Иддэг ногоо нь допингтой ч юм билүү
Сумын наадам.  Аа портертой наадам дээр очоод байхдаа яадын онигоо шившиг пүү паа
Нэгэн дуучин.  Ард түмнээ бодохоор уйлах гээд байхын.  Гэр барьж амьдарна. 
Эрүүл мэндийн яам:  цоо шинэ хөтөлбөр утаан дундах эрүүл монгол хүн хөтөлбөрийг зарлаж байна.  Одоо хэрэгжүүлнэ
Ерөнхийлөгч асан нэгэн: Ер нь бодоод байсан чинь Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй хот болгоё оо. 
хоёр дахь ерөнхийлөгч: титэм үг: чиний гутлыг хэн ч үдэхгүй чи өөрөө л үднэ.
ХЗДХЯ:  гэмт хэрэгтэй манайх ганцаараа тэмцэхгүй.  Бүх яамд л тэмцэнэ.  Амиатаад намайг ганцаарангаар минь тэмцүүлэх гээд байна


бичсэн: dadido | төрөл: 2010-01-29 өдөр 21:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

мэдээ=дарамт

Саяхан машин дотор сууж явахдаа радио сонсож суулаа.  Дандаа дуу сонсохоор гээд хэдүүлээ мэдээ сонсохоор болов.  Мэдээ маань эхлээд нярайн халдвараар эхлээд банкны хямралаар дуусав.  Дунд нь баахан хямрал.  Сүүлдээ бүр уур хүрлээ хэдэн их хурлын гишүүдийг ярьлаа.  Монгол төр бодлогогүй болсонд халаглацгаав.  Ирээдүйд яах юм бол доо гэсэн дүгнэлттэй л хоцорлоо тэр машинд суусан хэсэг хүн.  Нийгэм тэр аяараа болохгүй байгаа юм уу гэж үнэндээ гайхлаа.  Миний амьдрал өнөөдөр болоод л байна.  Өнөөдөр юу ч гэсэн бид гайти шиг болчихоогүй л байна.  Хүн болгон тэр асуудлыг мэдэж байна.  Хувь хувийнхаа амьдралыг шийдэх замаар өөд нь гарахыг л хичээж байна.  Заавал яахаараа ингээд мэдээ гэхээр бараан бүхнийг гаргах ёстой гэж.  Хүмүүст дарамт болж байна шүү дээ.  Эцэст нь би болж байвал бусад нь яахав гэсэн дүгнэлтэнд л хүргэж байнашд.  Мөнгө орж ирвэл шоронд ортлоо цавчаад бай тэртээ тэргүй... ийм л бодолд түлхэж байна.  Зуд гээд л халаглаад байхын оронд тэр аймгийн тийм малчид өнтэй өвөлжиж байна гэсэн юм гаргавал бас л сайхан санагдах байх.  Сайхан юм гаргаж байна гээд нэг л их караокедсон, сааль сүү самарсан клип нэвтрүүлэг хэрэггүй байх л даа бас.  За за ингээд ер нь хэвлэл мэдээллийн бодлогыг тодорхойлох нь байна болъё. 


бичсэн: dadido | төрөл: 2010-01-23 өдөр 01:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Ойрын үед жингээ хасах гээд үзэж тарч байна аа.  Жилийн өмнө машинаас мангар хурдан бууж суудаг байлаа.  Одоо тэгсэн чинь орооцолдож байж л буух юм.  Өдөр нь бага юм идээд яваад байсан чинь бас үр дүн нь мэдрэгддэг юм байна.  Одоо тэгээд турах гээд л үзээд байна даа.  Өвчнөөс сэргийлж байна энэ тэр гээд идээд л байсан чинь бас л хэцүүдсэн байна лээ шүү.  Саяхан нэг найзтайгаа уулзсан чинь гүзээ нь минийх шиг болчиж.  Би бүр гайхаад хэдхэн сарын өмнө юун гүзээ энэ тэр байлаа.  Бүр гайхаад.  Ядаж байхад ингээд байсан чинь цагаан сар болохоор дахиад л...Сониноос блоггеруудын сагсны тэмцээн юу болсон бэ.


бичсэн: dadido | төрөл: 2010-01-17 өдөр 20:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

ингээд төгсдөг байжээ гэж

ёох ингээд жолоогоо төгслөө дөө.  Дүрмэн дээрээ хоёр унаж  байгаад нэг өдөр дүрэм, дром, хотоо өгөөд тэнцлээ дээ.  Дүрмэн дээрээ уначихаар дромоо өгөхгүй байсан.  Нуруун дээрээс нэг юм аваад л хаячлаа. Уг нь өнгөрсөн оны төлөвлөгөөнд байсан юм.  Даан ч он дамжчихлаа.  Тэгэхдээ гурав унаад давтанд суухгүй сайхан л байна. Одоо энэ оны төлөвлөгөөнд орно доо.  Хэхэ нэг их төлөвлөгөө ярьсан залуу.  Гэхдээ дотроо их л баяртай байна.  Ер нь ч хоёр унах хэрэгтэй байсан юм шиг.  Урд нь ер нь юу бодож шалгалтанд орсон юм бүү мэд.  Зарим нь тэр чигээрээ хаалгадаж байгаа хүмүүс ч байх юм.  Унахдаа насны залууд эрт явдаг байж дээ гэж өөрийгөө зүхлээ дээ.   Хүн ер нь юм амар болох тусам залхуу болдог юм шиг.  Хуучны дүрмийн номыг харахаар зураг хөрөгггүй юм байхад хүн сураад л болоод байдаг юм шиг.  Одоо ч эндүүрч харсан хүнд "КОМИКС" байна лээ.  За энэ ч яахав юу ч гэсэн нөгөө "жолоочгүй машин" л нэмэгдэх байх даа...

бичсэн: dadido | төрөл: 2010-01-14 өдөр 20:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

төрсөн өдрийн мэнд хүргэе дадидо

Нэг мэдсэн блог хөтлөөд хоёр жил өнгөрчихөж.  Энэ хооронд шүүмжилсэн, баярласан, гуньсан, бухимдсан, бүлт бүлт авсан гээд есөн жорын бичлэг сэтгэгдэл бичжээ.  Урд нь интернэт гээч юмыг хэдхэн л зүйлээр төсөөлж байлаа.  Анх блог нээхдээ нэг их баярласан догдолсон амьтан байж билээ /яг одоо аймаар баяртай байна/.  Тэгээд л блог дээр сэтгэгдэл нэмэгдэхээр аймаар баярлаад л.  Нэг л мэдсэн блог миний амьдралын нэг хэсэг болжээ.  Өөрийнхөө үзэл бодлоо, амьдралаа бичиж үлдээж байна гэдэг үнэхээр бахархмаар.  Тиймээ би түүхээ бичиж байна.  Бага байхад өдрийн тэмдэглэл хөтөл гээд хүмүүс дэвтэр өгсөн чинь ганцхан өдөр бичээд л залхуу хүрээд хаясан.  Дээр нэг блогмн маань хэсэг хаагдахад нэт орохоор орох юмгүй болсон юм шиг сонин санагдаж билээ.  Тэр үед л миний нэг ертөнц маань энэ юм даа гэж ёстой мартахааргүй мэдэрсэн дээ.  Хүн үргэлж хүн рүүгээ тэмүүлж байдаг.  Доторх хүмүүсийг нь танихгүй ч гэсэн хоосон диско клуб руу  хэн ч орохыг хүсдэггүй.  Блог бол хүмүүсийн ойртон нягтрах нэг хэлбэр юм уу даа.  Гэхдээ хамгийн гол нь эхлээд нөгөө "идеал" аараа холбогддогоороо агуу юм даа /идеал мидеал гээд их сүрээ наадах чинь/.  Зөвхөн бие биенийхээ дотоод сэтгэлээр ойртон нягтарч байгаа гэж л хэлэх гээд байна л даа.  Эртээд гэж арван сард блогынхоны сагсны тэмцээнийг биеэр очиж үзэв.  Үнэндээ бол дотроо гайхсан шүү.  Хүмүүс сургууль, ажил, цэрэг, курс, дамжаа гээд заавал хөндлөнгийн зүйлээр холбогдож зохион байгуулалтанд орж байж сая анги хамт олны зугаалга, шинэ жил, тэмцээн энэ тэр болдог.  Гэтэл блогынхон...мундаг санагдсан шүү.  Нөгөө иргэний нийгэм чиньэнэ юм байна л гэж бодсон.  Хэвлэн нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг гаргаж ирж байгаа хүний эрх чөлөөний том индэр.  За ингээд дадидогийн тэмдэглэл блогтоо яруу алдарт, түүхт, дурсгалт 2 жилийн ойн мэнд хүргэе.  Мөн энэ блогыг өлгийдөж авсан блогмнийхэндээ гүн талархал илэрхийлье

бичсэн: dadido | төрөл: 2010-01-08 өдөр 19:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

баяртай 2009 он

  Яг одоо урсан өнгөрч буй оныхоо тухай бодож сууна.  Миний хувьд энэ он "сорилын" он байлаа.  Сэтгэлзүй, бие бялдар, эрүүл мэнд гээд бүх юмны сорил болсон он байлаа.  Гомдох, уурлах, уйлах, баярлах, горьдох, инээд зэрэгцээд л.  Ерөнхийдөө тэр чигээрээ л шалгалт өгсөн байх юм бодоод байсан чинь.  Ирэх онд юу тохиолдохыг үл мэдэх ч зөвхөн сайхан бүхнийг л хүсч байна.  Сайныг бодвол ирдэг гэдэг биз дээ .  Яг энэ  мөчид хамаатны  маань ах "Эгэл баатар" болоод зурагтаар гарч байгаад дотроо маш их баяртай байна аа.  Манайхан бөөн баяр.  Дэргэд маань ийм хүн байгааг харахгүй л явж дээ.  Манай блогмн д ч гэсэн эгэл баатарууд зөндөө байгаа та нар шүү
За за ирэх жил тавьж байгаа зорилт маань гэвэл

-жолоо сайн барьж сурах,
-хэлний мэдлэгээ дээшлүүлэх,
-гадаадын хэвлэлээс орчуулж нийтлэх,
-биеийн жингээ 15 кг аар хасах,
-усанд сэлж сурах
-дурлах. 
Уг нь хуульчийн сонгон шалгаруулалтанд оръё гэж бодсон боловч....Сүүлийнх нь жоохон фантаз юм шиг.  Гэхдээ энэ бол хүсэл л дээ. Ингээд нийт блог хөтлөгч нартаа ирэх ондоо санасан бүхэн тань биелж байхыг хүсье.  Эрч хүч, залуу нас, хайр дурлал мандтугай.

бичсэн: dadido | төрөл: 2009-12-31 өдөр 21:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

нээрээ нэг мэдсэн шинэ он гарах дөхөж байгаа юм байна шүү дээ.  Янз бүрийн юм бодоо л ханиад маниадандаа дарлуулаад явж байсан чинь.  Одоо хүртэл юм аа цуглуулаагүй байдаг.  Өнөөдөр гадуур явсан чинь хүмүүс чинь бэлдээд байнашд.  Би ч өглөө ороо хураавал их юм болж гарчаа л явж байсан чинь аайн.  Арай л дэндүү юм болж байгаа юм байнашд.  Өнөөдөр шампанск бэлгэнд аваад л нээрээ юу билээ гээд боддог юм байна даа.  Сонин юм аа нээрээ.  Робот амьдралтай болцын байнашд би чинь.

бичсэн: dadido | төрөл: 2009-12-29 өдөр 23:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

арван жилийнхан

     Өчигдөр орой арван жилийн нийлдэг хэдэн найзууд заал авав.  Ихэнх нь арван жилдээ сагс нэг их тоглож байгаагүй боловч сагсандаа биш уулзахдаа гол нь байв.  Бие биенийгээ санажээ.  Бүгд л хоорондоо жил гаруй уулзаагүй юм байх.  Тэгээд яахав тэрүүхэн тэндээ л сагсан бөмбөг тоглов.  Үхтлээ хөхөрлөө.  Гүйж ядрахаасаа илүү бие биенээ шоолж баахан хөхрөөд ядрав.  Дараа нь ноцолдов.  Ихэнхийг нь хаядаг байсан чинь оройжингоо л заал арчлаа.  Тэгээд дараа нь уушийн газарт сууж баахан арван жилийн дурсамж, дүрсгүйтэл, архидалт, анх удаа бүгдээрээ "том хүний кино" үзсэнийгээ, зодоон, дурлал, багш нарыгаа баахан ярьж байгаад салав.  Бүгдийх нь сэтгэл их хөдөлсөн байлаа гэж.  Анх бүгдээрээ сургуулиа төгсчихөөд "Хэдүүлээ хэзээ ч холбоотой байна шүү" гэж ярьцгааж байлаа.  Ажил, дээд сургууль гээд зам мөрөө хөөгөөд нэг хэсэгтээ л утасны цаанаас мэндтэй болоод байсан.  Бие биендээ баахан тунирхаж бөөн юм болов.  Тэр үед ядуу байсан юм уу мэддэггүй байсан юм уу арван жилд авхуулсан зурагнууд их л ховор байх юм.  Дүү нарыг харахад хаа сайгүй дижитал аппараттай байнга л зураг авхуулаастай. Төгсөх жил харин баахан зураг авхуулсан.  Төгсөх жил ч тасархай байсан л даа.  Одоо бодоход үнэн тасархай үе нь яг тэр үе байж гэж.  Дурлаад л, үсээ хусуулж хар шил зүүгээд л, арван хоёр давхарын коридорт архидаад л, тоон дээрээ хэсэг цоороод л, "Татар" ыг шүтээд л, чөлөө цагаараа гуанз, ресторанд аяга угаагаад л, байнга л биллиард, теннист байна.  Нэг удаа сансрын биллиардыг манай арвынхан бөөнөөрөө дүүргэж билээ.  Сургууль төгсөх мөчид гэртээ харьдаг хүн байхгүй болсон.  Одоо энд тэнд байшингийн буланд банди нар цуглараад л "нэг л их ажил хэрэгч" байхыг харахаар түүх санаанд оржийдийн.   Ийм юм туулаагүй хөвгүүн гэж ховор л байх даа хэхэ

бичсэн: dadido | төрөл: 2009-12-19 өдөр 16:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

хийвэл ямар бол

Залуусаа, блоггеруудаа, найзуудаа надад нэг ийм санаа байна.
За за асуудалдаа оръё.    Бид дандаа л шинэ зүйлийг хүсдэг шүү дээ.  Бусдаас шинэлэг байхыг, онцгой байхыг бүгд л хүсдэг.  Би хувцасны мода  бичих гээгүй байна.  Би шинэ хэвлэл юм уу сайтын талаар бичих гэж байна.  Монголд өнөөдөр зөндөө л тв, сайт, сонин, сэтгүүлүүд байна.   Гэхдээ ихэнх нь бие биентэйгээ агуулгаараа ойролцоо.  Бүгд л адилхан мэдээтэй байдаг.  Шинэлэг тасарсан  гэх юм үнэндээ ховор.  Сонингуудаас үнэндээ ганц гайгүй нь Өнөөдөр юм уу даа.  Бусад сэтгүүлүүд адилхан л юм шиг санагддаг. Нэг л юм дутагдаад байх шиг.  Би ер нь орой зурагт үзвэл гадаад мэдээг нь л үздэг.  Сонин уншвал эхлээд гадаад ертөнцийг нь уншдаг.  Хэдэн жилийн "Mongol Times" гэсэн сонин гардаг байсныг зарим хүмүүс мэдэх байх.  Дандаа гадаад мэдээний талаар.  Тэрийг би арван жилийн сурагч байхдаа шимтэнгүй уншдаг байлаа.  Дандаа Times, Newsweek, Жэнг Минь жибао, аргументы и факты, izvestia, asahi shimbun, us news, forbes, asia today энэ тэр гээд тасархай сэтгүүлүүдийн мэдээллийг орчуулж тавьдаг байлаа.   Тэгээд юунаас болсон юм бүү мэд алга болсон.  Лав л зах зээлгүй болоогүй. Сураглах нь ээ сүүл рүүгээ улс төржөөд хууль засдаг сайдын яамнаас хаасан юм шиг байгаа юм.  Тэгээд түүнээс хойш юу ч гараагүй дээ.  Одоо манай ихэнх сонин, тв гийн гадаад мэдээ бие биенээсээ ялгагдах юмгүй.  ТМ тв гэхэд редактор нь герман хэлнээс өөр хэлгүй байдаг юм уу дандаа л DW мэдээг гаргана.  Сайтуудын гадаад мэдээ ч гэсэн нэг тиймэрхүү.  Би бол үүнийг их л ирээдүйтэй бизнес гэхэд ч хашаа юм зүйл  гэж үзэж байна даа.  Нөгөө талаар хүмүүст шинэ мэдээлэл өгнө гэдэг чинь гоё шүү дээ.  Яг одоо ийм юмаар цангачихсан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ.   Хэвлэл мэдээллийн салбар луу орох гэж байгаа залуустаа ийм л санаа бичье гэж бодлоо.  Би лав ийм хэвлэл гарахыг аймаар хүсч байна яах уу

бичсэн: dadido | төрөл: 2009-12-05 өдөр 17:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

ерөөл өргөе

зээээ  ингээд урт удаан настай карантээн гэгч юм долоон уулын цаагуур далд орж орчлонгийн түмэн амьтан баясан цэнгэхийн өлзий ерөөл дэмбэрэл хутагтай энэхүү сайхан ерөөлийг улсын нийслэл улаанбаатарын уутан дундах нэгэн байшингаас өөд өөд нь өргөн дэвшүүлж байна аа.



бичсэн: dadido | төрөл: 2009-12-04 өдөр 23:09
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

бичиж байна

     Өнөөдөр би Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс энэхүү бичлэгийг бичиж байна.  Энэ улс саяхан 85 гэсэн тоотой тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэлээ.  Түүхийг нь сөхвөл монголчууд тусгаар тогтнолоо сэргээх гэж тэмцэж тэмцэж жараад он гаргаж байж сая НҮБ ийн гишүүн болжээ.  Гэхдээ анх 1911 онд зарлаж байсныг бодвол ердөө л Гадаад монгол нь л тусгаар тогтножээ.   Өвөрмонгол, Тагна Урианхай гээд ах дүү нар нь хилийн гадна үлдсэн байна.  Гэхдээ энэ тусгаар тогтнол нь олон монгол хүний цус нулимсаар бүтжээ.  Одоо энэ улс тусгаар улс.  Асар уудамтай нутагтай авч хүн амын ихэнх нь хот суурин бараадаж амьдардаг.  Олон дээд сургуультай, гэхдээ баруунд хүлээн зөвшөөрөгдөх сургууль их л цөөхөн.  Гэхдээ хүн амын дунд мансуурал, өвчлөл ихтэй.  Гайхмаар нь өөрсдөө өвчлөлдөө санаа зовдоггүй нь сонин.   Өнгөрсөн жил энэ улсад улс төрийн хямрал гарсан.  Олон янзын шалтгаан тайлбар гарч байсан боловч монголчууд байгаа орчиндоо бухимдалтай байгаа нь тогтоогдсон.  Хэдэн жилийн өмнө энэ улсад санхүүгийн том луйвар болж байсан бол сүүлийн хоёр жил банкны салбар нь ганхаж байна.  Энэ хямрал нь дэлхийн дахинд болж буй хямралтай холбоотой зүйл бараг л ажиглагдсангүй.  Нийгмийн оюуны санааны хувьд хоосон орон зай нэгэнт бий болсон.  Иргэд нь өглөө буддист хуврагаас зам мөрөө асуугаад өдөр нь Баянхошууны эцэст байдаг үзмэрчид ирээдүйгээ тольдуулаад орой нь Шар хад гэх газарт  бөө нэртэй хүнд сүсэглэх нь элбэг.  Хүн амын дунд хот, хөдөөгийнх гэгдэх соёлын ялгаа асар их.  Шашин эсхүл шүтлэг нь мэдэгдэхгүй бясалгалын янз бүрийн урсгалын суртал ихтэй.  Урлаг үзвэр нь хот, хөдөөгийн гэсэн ялгаатай.   Зохиолын дууны концерт дээр нь та тэмээний ноосон цамцтай, булган малгай толгой дээрээ тавьсан, амандаа бохь зажилсан, нэг гартаа ундаа , нөгөө гартаа ууттай хуушуур барьсан эрэгтэй эмэгтэй хүмүүсээр дүүрнэ.  Дуурийн театрт нь  харин шал өөр дүр төрх, хэв маяг  харагдана.
Өнгөрсөн жил энэ улсын голлох намууд нь 800 орчим доллар иргэддээ тараах шийдвэрийг тунхагласан.  Гэвч энэ мөнгө нь тэдний хөрсөнд шингэхээсээ илүүтэй урд зүгт хиллэдэг орон луу урсах нь нотлох албагүй үнэн.  Мал сүргээр олон боловч дэлхийн зах зээлд хүрсэн мах махан бүтээгдэхүүн бараг үгүй.  Газар нутгийн дийлэнх нь шар шороо.  Байгалийн шинжлэх ухааны олон шинжилгээний байгууллагатай боловч үр дүн нь харагддаггүй.  Өнгөрсөн жил энэ улсад үндсэн хуулийн эрх зүйн хямрал болсон хэдий ч шийдвэрлэгдэж чадаагүй үлдсэн.  Хууль зүйн судалгааны олон хүрээлэн байгууллагтай боловч үр дүн нь бас л нимгэн.  Авилга бол энэ улсын тавилга болчихсон/ энэ үгийг хэрэглэхдээ бичигчийн нэрийг дурьдана уу/.  Энэ тавилгагүйгээр энэ улсад хөдлөх юм үгүй.  Гэхдээ энэ улсад гэрэл гэгээтэй нэг зүйл байгаа нь хүн амын ихэнх нь залуучууд.  Магадгүй өнгөрсөн долоо хоногт тэмдэглэсэн тусгаар тогтнолын гол баталгаа нь энэ юм.


бичсэн: dadido | төрөл: 2009-12-01 өдөр 20:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

эсрэг хүйсний найз

Саяхан нэг бичлэг уншаад шууд бичмээр санагдлаа.  Эсрэг хүйсний хүмүүс бие биентэйгээ найзалж чаддаггүй шууд л дурлалцдаг.  Энгийн найз байж чаддаггүй гэдгийн байна лээ.  Бараг боломжгүй зүйл гэж үздийн байна лээ.  Гэхдээ амьдралд тийм найз байна аа цаана чинь биш энд.
Манай ээжийн эрэгтэй найзууд гэж байдын одоо 60 дөхөж байгаа хүмүүс байдаг юм.  Би дотроо бусдын л адил "2 р суваг дөхүүлсхийгээд" сонин юм даа гэж боддог байлаа.  Гэтэл тэр найзууд нь жинхэнэ л найзууд байсын байна лээ.  Хорь гуч жил тэгж үерхсэн гэхээр бас л гайхалтай.  Ээжээс би дөхүүлсхийгээд асуусан чинь "бидний хооронд эр эмийн харилцаа байгаагүй ээ.  Би чамаас юуг нь нуухав.  Жинхэнэ найзууд л байсан.  Одоо сууж байгаа эхнэрээ дагуулж ирж танилцуулчихаад одоо суух уу яах уу ямар санагдав удам судрыг нь чи мэдэх үү гэж хүртэл асууж л байсын.  Хэрэв надад хайртай дуртай гэсэн бол аль хэдийн л суух байсан биз.  Хорвоод ийм найзууд ховор л байдын.  Эмэгтэйчүүд янз бүрийн юм ярихаараа холбож ярьж л байсан" гэж ярив.  Тэгээд тэр найзууд нь манайд ирээд "Чиний ээжтэй бид нар сайхан найзууд явлаа хүү минь.  Миний хүү буруугаар битгий ойлгоорой" гэж хэлж билээ.  Цаад эхнэр хүүхэд нь ч ээжийг мэддэг бололтой.  Ийм нэгэн нөхөрлөл энэ хорвоо дээр бас байдгын байна аа хүмүүс ээ.   Энэ бичлэгийг яг одоо бичиж байхдаа тэр нөхөрлөлөөр нь би бас дотроо бахархаж  сууна.  Эр эм хүмүүс яагаад нөхөрлөж болохгүй гэж.  Заавал эр эмийн харилцаатай байх ёстой юм уу.  Тэсвэр тэвчээргүй нөхдүүд л тэгдэг байх.  Ер нь эрэгтэй хүнтэй тэгж нөхөрлөж чаддаг эмэгтэйчүүд хараад байхад их эршүүд түс тас түмпэн шанага гэсэн зан төрхтэй нь тийм юм байна лээ. 



бичсэн: dadido | төрөл: 2009-11-20 өдөр 19:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив