Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

пазда

Өчигдөр ч ёстой амьдрал пазда санагдлаа.  Хүн зүтгэж зүтгэж болгоод өгж байхад өөдөөс "чи муу байлаа" гэдэг хариу сонсоно гэдэг ёстой пазда л байлаа.Их ч гутарлаа.  Бусдаас илүү үр дүн гаргаж тэрэн дээр нь нөхдүүд одоо гайгүй яваа бус уу үнэндээ.  Би өөрөө өөрийгөө дөвийлгөх дургүй.  Тэрнээс биш ч.  Би тэгээд яах ёстой байсын.  Хүн урмаар амьдардаг.  Өөр юугаар ч биш.  Мөнгө мөнгө л гэнэ.  Мөнгө чинь хүнд урам өгдөг л байхгүй юу.  Заримдаа кинон дээр гардаг шиг кийбордоор нь цохиж унагаад доромжлоод гараад явчмаар ч санагдах юм.  Тэглээ гээд талхны мөнгө л араас чангаах юм даа.  Яршиг ингэхээр гадагшаа гараад явчмаар ч санагдах юм.  Өнөөдөр наастр гэж авах юмгүй байлаа. Гэхдээ би хийсэн юмаараа дотроо бас бахархаад кайфтай байгаамаа.  Уг нь жолоондоо явах ёстой байсын.  За гутарч явж байгаад...яах ч юм билээ гээд больчлоо.

бичсэн: dadido | төрөл: 2009-11-19 өдөр 23:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

халамж

Урдаа ямар ч тодотголтой юм бүү мэд төрөөс баахан л мөнгө өгөх юм.  Цаад санаа нь ард түмнээ бодсон хэрэг.   Их ч буян юм даа зайлуул. муу хэлээд юугхэв.   Төрийн минь хишиг түмний минь буян.  Одоо бүр сая төгрөг өгөх юм дуулдана лээ.  Амьд явбал сая төгрөг төрөөсөө хармайлах нь байнашд.  Хөөн гэж мөн ч их юм үзэх юм даа хөөрхий.  Амьдрал ч болоод байна дөө болоод байна.  Зарим нэг их мэдэгч нь инфляц минфляц ч гэнэ үү нэг юм яриад тэр нь хэцүүднэ гэх юм.   Хэцүүдэх эсэхийг нь болгоосон юм байгаа биз дээ цаадуул чинь.  За хө сая төгрөгөөр чинь тэгээд юу хийе дээ байз.  За юу ч гэсэн дээжээр нь Гандандаа ном айлтгана даа. За тэгээд цагаан сар ч дөхөж байна.  Тэрэндээ л зарцуулна дөө.  Цагтаа төрөөрөө цагаан сараа даалгана гэж даан ч зүүдэлсэнгүй явлаа.   Төрийнхөө буянг насаараа л идэж байна дөө уйлмаар ч юм шиг...Өчигдөр том хүү визэнд орно гэж ярих юм.  Хэдэн сая төгрөг гэж ярьж байх юм.  Өөрийнх нь хураасан нь дутаад байх шиг.  Ээждээ энийгээ хэлнэ билээ.  Хөгшин бид хоёр сая төгрөгөө хүүдээ өгөөд виз мизийг нь гаргуулчихвал хэтдээ хэрэгтэй юм болов уу.  Үгүй ээ тэгээд энэ мөнгийг чинь нэгээс аваад нөгөөд өгөх юм дөө.  Мөнгө гэдэг юмны хууль юм байгаа биз дээ.  За тэгээд Ямар Хоршоонд өгөөд хийсгэчихсэн биш.  Сайхан сайхан хүүхдүүд ирээд л байдаг байсан.  Сураг дуулдах нь ээ тэнд ч гарсан ийшээ ч явсан гэх юм.  Нутгаас хүн ирэхээр нь тэднийх тэндээ байгаа юу гэхээр малаа зараад хот руу орсон л гэх юм.  Энэ хүүхдүүдэд сая төгрөг энэ тэр хэрэггүй бололтой.  Юу хүсээд байдаг юм бол доо зайлуул. 


бичсэн: dadido | төрөл: 2009-11-15 өдөр 16:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

хууль ба философи

за энэ бичлэгийг илүү олон хүн уншаасай гэсэндээ http://publish.news.mn/show/id=1060 гэсэн хаягаас авлаа.  зохиогчийн эрх зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байна.


Б.Батчулуун            
Хууль ба философи
МОНГОЛД ЭРХ ЗҮЙН ФИЛОСОФИ БИЙ ЮУ!?)

Монголчууд эрх зүйн философигүй явж ирсэн шалтгааны тухайд

эрх зүйн философигүй явж ирсэн шалтгааны тухайдХууль мөрдөж, хуулийн дагуу амьдарч ирсэн ард түмний хувьд заавал байдаг нэг үзэгдэл бол тэр ард түмэн эрхийн философи, эрхийн сэтгэлгээтэй байдаг. Тэгвэл Монголд эрхийн философи, эрхийн сэтгэлгээ байхгүй байгаа нь дараах хэдэн шалтгаантай мэт санагддаг. Нэгд, Хууль гэдэг бол юуны түрүүнд хот, суурин газар амьдарч байгаа хүмүүсийн ажил амьдралыг зохицуулах шаардлагаар үүссэн үзэгдэл. "Их засаг" юмуу хожмын манж-хятад гаралтай хууль гээч зүйл нь асар өргөн уудам нутгийн хаа нэгтээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй тэр хүний хувьд нэг их хамаагүй, тийм хууль байдаг гэж сонсоо ч үгүй байдаг. Тэр малчин өдөр тутмын аж амьдралаа хуулиар зохицуулаад байдаггүй. Тэгээд ч хууль нь ардын аман зохиол биш болохоор түүний зүйл-заалт бичигдэж байж хууль болно. Гэтэл нүүдлийн аж төрөх ёсоор амьдарч ирсэн манай ард түмний ихэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй байв (Түүхийн ном зохиолд өгүүлснээр 90 гаруй хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байсан гэдэг). Харин байгаль л түүний хувьд жинхэнэ хууль. Байгаль амь амьжиргааных нь эх үндсийг тодорхойлно. Тийм учраас байгалийн хууль бол түүний оршихуйн үндэс. Үнэндээ тэр бол Natural Man байжээ. Хоёрт, Тодорхой хүрээнд хууль гээч зүйлтэй танилцсан цөөн тооны хүмүүсийн хувьд хууль бол төрөөс гаралтай учраас халдах аргагүй, үг дуугүй дагаж захирагдах ёстой, хэлэлцэх аргагүй зүйл. Төрд фетишист маягаар ханддаг ази хүмүүсийн хувьд төр, төрөөс гаралтай бүх юм халдахын аргагүй ариун нандин-шүтээн болсон зүйл байдаг. Гуравт, Коммунистуудын үе эхэлснээс хойш хууль тогтоомжийн талаар бүр ч хэлэлцэх аргагүй болсон. Хэрэв социалист хуулинд эргэлзсэн ямар нэг юм дуугарвал төрийн эсрэг гэмт хэрэгтэн болно.

Ийм уламжлал, орчин нөхцөлд дасан зохицсон хуульчидтай хууль-эрх зүйн талаар бодол эргэцүүллээ солилцож маргах гэхээр нэг бол намайг эсвэл миний мэргэжлийг дорд үзлээ гэх маягийн юм ярьдаг болчихдог юм билээ. Маргах гэж оролддог хэсэг нь болохоор цагдаа нар шиг хуулийн зүйл-анги яриад байдаг. Философийг ердийн ухамсрын түвшинд маргаан, мэтгэлцээн, эргэлзээ гэж ойлгох нь бий. Үнэн, философи нь ямагт тогтсон баримтлалын эсрэг хамгийн логиктой үндэслэл гаргахыг эрмэлздэг. Энэ утгаараа философи нь ямар нэг баримтлалыг хэлэлцэх гэж биш ягштал биелүүлэх гэж гаргадаг хуульчдын парадигмтэй зөрчилддөг тал бий.

Эрхийн философийн сайн тал бол хуулийг шүтэх, хоосон дагах биш, тэр хууль яагаад гарав, гарснаараа нийгэмд яг ямар үр дагавар авчрахав, түүний сайн муу тал, харагддаг болон үл харагддаг үр дагавар, төрөөс гаргасан хууль бүр "сайн" зүйл биш болохыг харуулдаг. Хуульд "тэрсэлсэн" ийм үзэгдэл тушаал зааврыг сохроор мөрдөж ирсэн түүх-уламжлал, орчинд орж ирэн төлөвшин тогтоход туйлын хүнд байдаг бололтой. Гэтэл соёлжиж иргэншсэн нийгэмд төрөөс гаргасан хууль тогтоомж бүрийг хүний эрх, эрх чөлөөний призмээр авч үзэн анализ хийдэг. Жишээ нь, АНУ-ын Вашингтонд байдаг Катогийн Хүрээлэн хэмээх либертари Институт бараг сар тутам Цагаан Ордноос гаргаж буй хууль тогтоомжийн талаар либертари анализ хийсэн ном гаргасаар иржээ. Энэ номнуудад хувь хүний эрх чөлөө, зах зээлийн зарчим, аяндаа тогтох эмх журмыг төрөөс гаргасан хуулиар хэрхэн баглаж боож байдгийг харуулдаг.

Энэ бүхнээс харахад, хууль зүйт нийгэмд (би энэ нийгмийг хувь хүний төрөлх эрх, эрх чөлөө хангагдсан, жам ёсны хууль ноёрхсон нийгэм гэж ойлгодог) хамгийн их саад болж буй хүмүүс бол хуульчид өөрсдөө болж байна. Тэд хууль гэдгийн жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй учраас хуулийг өөрсдийн мэргэн ухааны бүтээл гэж үзнэ. Тийм ч учраас тэдний гаргасан хууль амьгүй, функцианаль чанаргүй, нийгмийг бусниулагч зүйл болон хувирдаг.

Хуулийн талаар хуульчдаас бидэнд өгсөн ойлголт

Хуулийн талаар хуульч эрхмүүдийн ярьж буй зүйл, шүүхийн практикийг хараад байхад ерөнхийдөө дараах дүр зураг буудаг (Энэ тухай "Ардын эрх" сонинд нийтлүүлж байсан "Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн" гэсэн өгүүлэлдээ бичиж байсан билээ). Бидний уншаад байсан "хууль нэгэн утгатай уншигдах ёстой", "хууль бүх хүнд адилхан үйлчлэх ёстой" энэ тэр гэдэг бол зүгээр л цаасан дээр бичигдсэн тунхаг төдий зүйл юм билээ.

Одоо Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтыг юу л бол юу гээд тайлбарлачхаж болдог. Хүн ямар нэг асуудал шийдүүлэх гээд шүүх дээр очих юм бол ёстой "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг шиг юм болно. Шүүгч муухай зантай байх юм бол 10 жилийн ял сонсоно, аз таараад сайхан зантай байвал цагаадна. "Энэ бол хийсэн үйлдэлд чинь өгөх гурван жил, дээр нь миний өгөх гурван жил энэ байна" гэж чадах хүмүүс учраас шүүгч гуайг өглөө ирэхдээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцаагүй, сайхан зантай байгаасай гэж залбирч байх хэрэгтэй.

Монголын хууль, шүүхийн практикт ойлгомжгүй юм зөндөө л дөө. Шүүх дээр 30 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэг шийдүүллээ гэхэд шийдвэр гүйцэтгэлийнхэн гурван саяыг нь зүгээр "хусчихдаг". Яаж байгаа юм бэ гэхээр тийм хууль журамтай юмаа гэсэн ухааны юм хэлнэ. Жирийн иргэн болохоор дээрэм хийж болдоггүй, харин хуулийнхан бол болдог юм байна л даа гэж бодогдохоор. Гурван саяыгаа алдсан хүний хувьд хэнд алдах нь хамаагүй шүү дээ. Хутга барьсан муухан хувцастай хүн байна уу, аль эсвэл хууль -тогтоол барьсан цагаан цамц-зангиатай хүн байна уу, хэн нэгэнд л гурван саяыг алдчихаж байгаа юм чинь.

Монголд хууль сахиулагчид хэний төлөө хэрхэн ажилладгийг хоёр жилийн өмнө яруу тодоор харж билээ. Халуун, замын түгжрээ гэж жигтэйхэн нэг өдөр мөлхүүлж мөлхүүлж саарал ордны баруун талын уулзвараар арайхийж гарах гэж байтал замын цагдаа ирээд бас баахан түгжчихдэг юм байнаа. Тэгж тэгж нэг дарга яваад өнгөрсөн бололтой. Харин нөгөө цагдаа чинь баахан машин овооруулж хаячхаад яваад өгдөг байгаа. Хууль сахиулагчид хийх зүйлээ хийж, даргынхаа тав тухыг хангасан, тэгээд болоо. Монголын хууль, хууль сахиулагчид үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр. Замын хөдөлгөөний дүрэм "Саарал ордны дарга нарт үл хамаардаг юм билээ" ("Хуулийн энэ заалт И.Б.Титод үл хамаарна" гэдэг шиг). Барак Обама Харвардад эрх зүй судалж байхдаа хууль гэдэг бол эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, эрх мэдэлгүй хүмүүсийг тайвшруулсан шийдвэр гаргахад хэрэгтэй зүйл гэж бодогдох үе байдаг хэмээн Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл номондоо бичсэн байсан. Ингэж санагдахаар үе үнэхээр байдаг юм билээ. Ийм нөхцөлд хуулийг "гууль", "3 хоногийн настай эд", "хааш нь ч харуулаад өмсчихөж болдог дээл" гэлгүй яахав. Хууль гэж ийм завхарсан зүйл болсон улс-оронд хүмүүс хуульч болсноороо ичих ёстой атал харин ч бахархаж байдаг юм билээ, бид ч аргагүй л өөр соёл, уламжлалтай ард түмэн дээ.

Философи эргэцүүлэл

Философийн үүднээс хуулинд эргэлзэнэ гэж юугаа яриад байгаа юм бэ гэж үү? Жишээ татъя. Философийн хувьд яагаад ч хүлээж авахааргүй нэгэн хууль. Нэг хоёр жилийн өмнө "Татварын өршөөлийн хууль" гэгч гарав. Энэ хуулийн утга санаа юу өгүүлсэн бэ гэвэл, татварын хуулийг мөрдсөний хэрэг огт байхгүй, мөрдөж байгаагаараа чи л хохирно, татварын хуулийг мөрдөөгүй хүмүүс хождог гэдгийг харуулсан юм (Энд татвар угаасаа хүний хувийн өмчид халддаг тухай ярих гээгүй шүү. Тэр бол тусдаа сэдэв. Харин жастис-зүй ёсны онолын үүднээс энэ нь хууль биш болохыг харуулъя). Үнэн хэрэгтээ татвар төлөөгүй хүмүүсийг чөлөөлснөөрөө татвараа төлж байсан хүмүүст шударга бус хандсан маш утгагүй хууль болсон юм. Одоо ч мөн үүнтэй утга нэгэн зүйл ярьдаг хүмүүс тааралддаг. Тэднийхээр, албан тушаалтнууд урьд өмнө хээл хахууль авч байсан, өөр бусад албан тушаалын гэмт хэрэг хийж байсан нь хамаагүй, бүгдийг нь нэг мөр цагаатгаад үүнээс хойш л ... гэж дуулддаг. Хуулийн ямар үндэслэл гаргах юм бүү мэд, харин философийн хувьд ийм үндэслэлийг яагаад ч зөвшөөрөх аргагүй.

Миний хувьд яаж тайлбарлах учраа олохгүй байхад хуульч эрхмүүдийн амархаан тайлбарлачхаж байгаа зүйл хуулинд их байх юм. Яг ижил үйлдэл хийсэн хоёр хүнд өчигдөр нэг, өнөөдөр тэс өөр ял өгчихнө. Яахаараа ингэдэг юм бол, хууль гэдэг ямар утгагүй юм бэ гэж бодогдохоор. Хийсэн сэдэл, зорилго, үр дагавар нь яг адил байхад шүү. Мөн гадаадын улс-орнуудад чөлөөтэй зүйлийг Монголд хийх юм бол шоронд орох тохиолдол ч байна. Тэгээд энэ бүхний талаар асуулт тавьж хариулт авах гэхээр тэр хуулийг цуцалсан, эсвэл өнөөдөр тэр үйлдлийг нь хорьсон хууль гаргахаар тэгдэг юм гэнэ. Энэ бол хариулт биш гэдгийг тэд ойлгодоггүй юм шиг байна лээ. Хууль ингэж хүнээр тоглоод байх аваас түүнийг биелүүлэхгүй байх эрх хүмүүнд бий гэж хэлбэл цаад утгыг нь ойлгох хүмүүс хуульчдын дотор байгаа болов уу.

Үнэнийг хэлэхэд, хууль байхгүй учраас хүмүүс муу муухай зүйл хийгээд байгаа юм биш шүү дээ. Ёс суртахуунтай нийгэмд хүн өөрийн буруу, зөвийг хуультай хуульгүй мэддэг. Ихэнх хүн ёс суртахууны шаардлага гэдгийг ойлгодоггүй, тийм учраас ёс суртахуун яах вэ, гол нь хуулийн хувьд зөв юм шиг харагдах ёстой гэж боддог соёл-уламжлал, орчинтой болохоор муу муухай зүйл хийгээд байгаа юм. Миний буруу л даа, гэхдээ юу ч болсон шүүхдээд үзье, шүүгчийг хахуульдаад үзье гэх болж. Хуулийг мөрдөгчид хэн нэгний эрхэнд халдаж болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ тэдний мэддэг бас нэг зүйл бол хууль мэдээгүй бол юу ч хийж болно. Уг нь ингэх нь буруу л даа, гэхдээ хуулинд буруу гэдгийг нь заагаагүй (заахаа мартчихсан ч) байх ч юм бил үү, тэгвэл бид зөвдөөд явчихна гэж боддог хүмүүс. Либертари автор Д.Боаз өөрийн номонд яг ийм хүмүүсийн эсрэг утгаар хуулинд биш ёс суртахуунд итгэх тухай өгүүлсэн байдаг. Миний эцэг нэр төрөөрөө баталгаа хийж зээл авдаг хүн байсан гэж. Тэгвэл хууль дүрмэнд л итгэдэг, бүх зүйлийг гэрээ хэлцлээр баталгаажуулдаг "дугтуйтай хүмүүсийн" (Чеховын Беликов шиг) хувьд нэр төр гэдэг огтхон ч баталгаа биш. Достоевский "Бурхан гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг нь зөвшөөрсөнтэй адил" гэж хэлсэн бол хуулийг шүтэгч "хууль гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг нь зөвшөөрсөнтэй адил" гэж байна.

Хууль бол хүний үйл ажиллагааны зөвхөн гадаад илрэлийг шүүнэ. Тархи толгой дотроо ямар ч аймшигт зүйлийг төлөвлөж байсан яаж ч чадахгүй (Хүнийг ямар тийм юм бодлоо гээд шийтгэж болох биш). Харин энд шашин, урлаг, ёс суртахуун нөлөөгөө үзүүлж чадна. Хуульчид хэтэрхий ил зүйл дээр ажилладаг учраас баримтыг л шүтнэ. Хүний дотоод ертөнц, философийн асуудал тэдний хувьд даанч ойлгохын аргагүй зүйлс. Хуульчид Достоевскийн Ах дүү Карамазовынхан-ыг уншвал ёстой будилж гүйцнэ. Фактаар авч үзэх юм бол том ах Митя нь гарцаагүй эцгийгээ хөнөөсөн алуурчин, хаашаа ч зайлах аргагүй. Энд яригддаг ёс суртахууны үй олон хүчин зүйл дотор тэдний толгой эргэж гүйцэх байх. Тэдний үзлийн үүднээс Достоевскийн Раскольников (Гэм зэм), Камюгийн Мийрсольт (Хачин хүн) нар алуурчин гэдэг нь хэтэрхий тодорхой (баримт түшвэл үүн шиг тодорхой зүйл хаа байх билээ). Гэсэн ч хуульчид хүний эдгээр үйлдлийн экзистенциалист утгыг олж харж даанч чаддаггүй. Хууль зүйн хувьд тэгэх ч шаардлага байдаггүй. Үүнд л хууль зүй, философи хоёрын ялгаа байх шиг байна. Хууль баримтыг харгалзахгүй бол хууль биш болно, философи нь экзистенцийг харгалзахгүй бол философи биш болно. Философи, хууль зүй хоёр өөрийн салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэлгээний хэв маягийг ингэж л төлөвшүүлж байгаа юм. Раскольников, Мийрсольт, Митя нарыг хуулиар шийтгэдэггүй юм. Хамгийн аймшигтай шийтгэл нь Бурхан, эс бөгөөс өөрөө өөрсдийгөө шийтгэх шийтгэл. Ийм хүмүүст хэдэн жил шоронд хоригдох, тэр ч бүү хэл, цаазаар авахуулах хүртэл аймшигт шийтгэл биш, тэд үүнийг тоох ч үгүй. Ер нь Өрнөдийн эрх зүйн философи дахь хамгийн хүчтэй кэйс, маргаан үүсгэдэг асуудлууд дандаа хуульжсан сэтгэлгээнээс хальсан тохиолдолд гардаг. Хуулийн хүрээнд бол ил тодорхой факт-баримтан дээрээ тулгуурлаад зүйл-ангийг нь уншиж орхино.

Энд би эрхийн философи болон хууль өөрөө зүй ёсны онолд тохирч байна уу, үгүй юу (хууль нь өөрөө Theory of Justice-д тохирч байна уу, үгүй юу) гэдэг талаар багахан ч гэсэн уншсан хүн бүрийн мэддэг нэгэн кэйсийг өгүүлье. Охиндоо ухаангүй хайртай нэгэн байж. Гэтэл охин нь маш хүндээр өвджээ. Охиныг аврах эм түүний санхүүгийн бололцооноос хэтэрсэн үнэтэй юмсанж. Тэр эм нь эмийн санд байна ч гэж саная. Бүр эмийн сангийн шилэн хоргоны цаана нүднийх нь өмнө охиных нь аврал болсон нөгөө эм байгаад байдаг. Яг одоо л тэр эмийг уулгахгүй бол хайрт охин нь гарцаагүй үхнэ. Гэтэл мөнгө байдаггүй. Тэгээд тэр хүн шилэн хоргыг хагалан хулгай хийхдээ хууль-ёсыг зөрчиж байна гэдгээ мэдэх боловч хүн-ёсыг зөрчөөгүй гэдгээ бас мэднэ. Эрхийн философитой оронд иймэрхүү тохиолдлыг хэлэлцэж хуулиндаа ёс суртахууныг харгалзсан өөрчлөлтүүдийг хийдэг. Харин Монголын шүүх дээр хэрэгтэн иймэрхүү юм яривал шүүгч уурлаад ёстой л "яасан их философиддог нөхөр вэ, шанд нь энэ таван жилийг нэмээд ав" гэх байлгүй.

Нийгэмд л амьдарч байгаа юм бол хууль ёс гарцаагүй, хүн Natural Man-ээс Cultural Man-руу (байгалийн хүнээс нийгмийн хүн болсны) орсны гол шинж нь хууль ёс, Афины шинжлэх ухаан-танин мэдэхүй, Иерусалимын шашин-шүтлэг, Ромын хууль ёс-шүүх засаг бол соёл иргэншлийн гурван гол уг сурвалж, "Сайн иргэний үндсэн шинж бол муу хуулийг ч гэсэн биелүүлдэг, учир нь муу иргэнд сайн хуулийг зөрчих далим олгодоггүй" гээд хууль ёс гарцаагүй болох тухай олон ухаалаг бөгөөд зөв үндэслэл байдаг. Гэхдээ манай хуульчид хуулийн мөн чанарыг гуйвуулж, түүнийг эрх баригчдыг хамгаалах, жирийн иргэдийг хэлмэгдүүлэх хэрэгсэл болгож байгаад хүмүүс үнэхээр дургүйцэж байна. Тэгсэн мөртлөө тэд "ардчиллыг хууль ёс л аварна", "хууль ёсны үед л ардчилал тогтоно", "эрх чөлөө хуулийн дор л хэрэгждэг" гэж үгээр их тоглох юм. Харагдах утгаараа тийм л дээ. Өнгөц сонсоход эдгээр үг шиг үнэн зүйл хаана байх билээ (энд тэдний ярьдгаас ч илүү сайн үндэслэл гаргаж болно)... Гэхдээ хуулийн мөн чанарыг ингэж өнгөц ойлгож, хамгаалах юм бол фашизм, коммунизмыг ч хууль ёс аварч тогтоож байсан, эдгээр нийгмийн үед хууль ёсоор л эрх чөлөөг нухчин дарж байсан гээд маргаад байж бас болно. Хууль ёс гэдгийг ингэж шууд механик утгаар ойлгож хэрэгжүүлэх юм бол тэр нь бюрократизмыг хамгаалж бэхжүүлэхээс өөр зүйл биш, тийм учраас ардчилал гэдэг чинь хүмүүсийн ёс суртахуун, нийгмийн шударга бус байдлыг ойлгосон хүмүүсийн ухамсар дээр тогтож байдаг зүйл, зүй бус хуулийг эсэргүүцсэнээр эрх чөлөө тогтоно гэсэн үндэслэлийг ч гаргаж болно.

Тэгэхээр хууль зүй ёсны байна уу үгүй юу гэдэгт гол нь байгаа юм. Бидний ойлгодгоор хууль гэдэг бол хэдэн ухаантай хүн цуглан ярьж байгаад гаргачихдаг эд. Харин либертари үзлээр хуулийг хэдэн ухаантай хүмүүс зохиочихдоггүй, тэр нь хэл яриа, бараа таваарын үнэ, зах зээлийн нэгэн адил аяндаа тогтдог (хэн нэгэн зохиогоод бусдадаа тулган хүлээлгээгүй) зүйл юм. Харин амьдралын "бичсэн" энэ хуулийг хэн нэгэн хүн томьёолон цаасан дээр буулгах бол өөр хэрэг гэдэг нь ойлгомжтой биз ээ.


бичсэн: dadido | төрөл: 2009-11-09 өдөр 16:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

би юу хийчэх вэ

Саяхан найзын маань найз бүсгүй над руу ярьлаа.  Охин гэхээр ч хаашаа юм. Найз залуу нь өөр хүүхнийг  жирэмсэн болгожээ  хөөрхий.  Нөгөөдөх нь гаргана гэж байгаа юм байх.  Тэгээд саллаа гэж хэлж байна.   "хэрэггүй ээ жаахан хүлээчих, хэдэн сар тусдаа хүлээчих, харьцахгүй бай.  Тэр болтол юу ч болоо билээ.  Хүлээ л " гэж л хэллээ.  Ядаж байхад өөрөө бас  урд нь "салъя малъя" гээд манай хүнийг үргээчихдэг.  Тэр хооронд нөгөөдөх нь өөр хүнтэй... .  За тэгээд ямар "сал сал" гэлтэй биш.  Үнэхээр миний найз тэр бүсгүйг урд нь их хуурч байжээ хөөрхий.  Эртээд найз залуу нь ирээд надаас бас яах уу гэж асуусын.  Би бүүр " Чи тэгвэл хоёулангаас салаад хэсэг хугацаанд замаа хараад яв.  Тэгж байтал учир нь олдоно биз гэсийн.  Тэгсэн найз охиндоо эхэлж хэлжээ хөөрхий.  .  Би явж явж өөрөө ч зөв юм хийж байгаа юм уу бүү мэд.  Тэр хоёр бол хар багаасаа үерхсэн гоё хосууд.  Миний найз дэндүү их жонхуу зуурчээ.  Даан ч ийм байдалтай байдаг.  Энэ чигээрээ байвал дорхноо л салах юм шиг л санагдлаа.   Тэр хоёрт жаахан хугацаа хэрэгтэй юм болов уу л гэж бодлоо тэгээд л тэгж зөвлөв.  Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг.  Би юу ч хийчив мэдэхгүй ээ.  Нөгөө кинон дээр богд тамгаа дараад "би...би...би юу хийчих нь энэ вэ" гэдэг шиг л зүрхээ дараад сууж байна одоо.  Одоо тэгээд яах юм бол доо.   Би ер нь цаагуураа салгах юм хийчив үү яав

бичсэн: dadido | төрөл: 2009-11-09 өдөр 12:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

найздаа

Уучлаарай найзаа хоёр жилийн өмнө чамайг үдэж гаргах гээд туулын эрэг дээр шил юм задалчихаад түүдэг галын дэргэд элдвийг ярилцан байсан цагаас хойшоос олон юм өөрчлөгдөж их ч олон юм үзлээ муу найз чинь.  Амьдрал гэдэг заримдаа бодсоноос илүү амархан ч юм шиг эсхүл хүнд ч юм шиг.  Юу ч гэсэн бодож байснаас шал өөрөөр эргэдэг бололтой.  Чамд ч гэсэн ингэж л бодогдож байгаа байх.  Чамайг монголд ирсэнийг чинь мэдсээр байж уулзаж чадахгүй завгүй л явж байна найз чинь.  Бид хэд ч гэсэн эндээ бараг уулзалдахгүй байсан дөө.  Жилдээ 5 уулзвал рекорд байлаа.  Гэхдээ утсаар мэндээ мэдээд явж байсаан.  Зарим нэг руу нь би өөрөө залгаж мэндийг нь мэднэ үү гэхээс сэтгэлээрээ над руу залгана гэж бараг л байхгүй болсон.  300 метрийн наана цаана байж ороод ирэхгүй л байсан даа зарим нь.  Би гомдсоон.  Гэлээ гээд би тэдэнд муу санахгүй ээ.  Зүгээр л гомдсон.  Зарим нь үр хүүхэдтэй болоход одоо хүртэл очоогүй л байдаг.  Ийм л болохоор бусдад гомдоод ч яах юм билээ.  Чи ч гэсэн надад гомдож л байгаа байх даа.  Уг нь хамгийн түрүүн шилтэй шилгүй юм бариад очих хүний нэг нь би байх ёстой байдаг.  Тэгж байгаад хэдүүлээ нэг сайхан уулзалдана аа гэж л хэлэхээс өөр юм алга даа.   Тиймээ хэдүүлээ нэг сайхаан уулзалдана даа гэж.  Чи энэ бичлэгийг уншаач үгүй юу гэхдээ чам руу илгээнэ ээ.

бичсэн: dadido | төрөл: 2009-11-07 өдөр 11:48
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

урлагт даанч

Би ер нь урлагын талаар маруухан.  Энэ нь магадгүй их л бүдүүлэг юм шиг.  Одоо ямар дуу хит болж байна вэ гэвэл мэдэхгүй, дуучин эгшиглэнг саяхнаас таньж байгаа, агиймааг дүрийг нь тогтоож байгаа.  Дууг нь бол мэдэхгүй.   Жоконда хөргийн гайхамшиг юундаа байдгыг ёстой мэдэхгүй.  За тэгээд цаашаа Пикассо, Ван гог, Рембрандт, Да Винчи, Рафаэлийн уран зургууд юугаараа тэгж их үнэлэгддэгийг даанч мэдэхгүй.  Уран зургийн гайхамшиг гэж юу юм бүү мэд.  Гэхдээ мэдэхгүй байлаа гээд би доромжлох дургүй уран бүтээлийг.  Уран зохиол юугаараа сайн муу түүний гайхамшиг юу байдгыг ч үл мэднэ.  Зуун жилийн ганцаардлыг уншаад юу ч ойлгоогүй.  Күнзийн сургаал юугаараа алдартай юм, яруу найраг гэж юугаараа гоё бүү мэд.  Хөгжмийн тал дээр Бетховены симфони юм уу сонат юм уу бүү мэд аль нэг юмыг нь сонсдог байсан.  Шопены бүтээлүүд яагаад сонсгодог болсон, сонгодог бүтээлийн мөн чанарыг би лав ойлгоогүй л явна.  Энэ хүн боловсролтой хүн мөнө үү

бичсэн: dadido | төрөл: 2009-11-03 өдөр 22:08
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

эчнээг болимоор юм

Ойрын үед томоохон алдар цуутай бөхчүүдээс эхлээд жирийн нэг хүмүүсийн  тухай ярилцлага уншихаар, тэдэнтэй ярилцахаар "мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрх зүйн ангид эчнээгээр суралцаж байна" гэж  их гоё тээмпээр, голос, нүүр царайны төлөв төвшин, ёстой л сурахыг эрмэлзсэн хүн ийм л байдаг байхдаа гэмээр эрхэм дүрийг гарган хариулах юм.  Зарим нэг нь цагаандаа гараад үндэсний телевизийн спортын сувгаар "Багш нараа бодоорой" гэж авдаг юм даа.  Хүн сурахад юу нь буруу байхав.  Зөв зөв сураад бай.  За тэгээд ганц хоёр юм асуухаар "гол юм руу нь орохгүй захаар нь тойрч давхиад" хариулт өгөх янз алга.  Төгсөөд хэрхэхийг нь асуутал "магистр хамгаалах зорилготой.  Багш нартайгаа ярьцан" гэлээ.  Хүн ер нь магистр хамгаалж яагаад болохгүй гэж.  Харин яаж суралцаж байгаа юм бол.  Яс юман дээрээ хамаг бие даалтаа хүнээр хийлгүүлээд тэрнийгээ багш нартаа аваачиж өгдөг.  Нөгөөдүүл нь авсан болдог.  Магистрын анги ч мөн ялгаагүй.   Бие даалтаа хийчихэж чадахгүй юм бол яах гэж ч явдаг юм.  Даалгавар авчаад яаж хийх вэ гэхээс илүү хэнээр хэдээр хийлгэх вэ гэдэг бодол "сурахыг шамдсан толгойд" нь харван орж ирдэг нь үнэн.Бие даалт нь голцуу цаас, хор үрсэн бичүүлж байгаа, бичсэн хоёртоо ямар ч ач холбогдолгүй хуулан бичлэг.  Хэдэн жилийн өмнө нэг нөхөр нэг хүний дипломын ажлыг бичиж байхыг харав аа.  Бичүүлж байгаа нөхөр нь хоол унднаас нь авахуулаад бүх юмыг нь зөөх аж.  Орой  хүүхэн мүүхэн яриад байсан.  Нээрээ юу болсон бол.  Хэд хоногийн дараа "магистр".   Ядаж байхад эчнээгээр сурахад тоо моо энэ тэрээ юм байдаггүйгэээрээ "эрх зүйч мэргэжил"  эчнээгээр сурахад тохиромжтой хамгийн амархан мэргэжил юм шиг байгаа юм.  .Тэгээд цаашаа карьер ахихад нь их хэрэгтэй бололтой.  За тэгээд сайндаа л 20 хоног хүрэх үгүй юу "хичээллэнэ".  Хоёр жилийн дараа...
Байдал нэг иймэрхүү.  Барууны оронд хуульчийн мэргэжил эзэмшинэ гэдэг хүнээс хэтэрсэн тэвчээр,сайн аналитик сэтгэлгээ, амьдралын тодорхой туршлагыг шаарддаг.  Ер нь тэнд ямар ч мэргэжлийг эзэмшинэ гэдэг суралцагчаас их хөдөлмөр шаарддаг бололтой.  Эрх зүйч мэргэжлийг эчнээгээр эзэмшүүлнэ гэж тэнд хэзээ ч байхгүй.  Инженерийн боловсролыг хэзээ ч эчнээгээр олгодоггүйтэй адил.  Та эмч болох гээд эчнээгээр орох гээд үзээрэй.  Бүтэхгүй л болов уу.   Монголд эчнээгээр энэ боловсролыг олгохыг яг одоо зогсоомоор байна. 
Энэ тал дээр ядаж улсын болон гайгүй хэдэн нэртэй сургуулиуд нь үүнийгээ болих ёс зүйтэй болмоор юм.  Эчнээгийн төлбөргүйгээр дампуурах гээд байдымуу бөө мэд.  Баахан хуульчтай боловч асуудлыг мэргэжлийн талаас нь шийдчих нь ховор шүү дээ.  Өчигдөр мэдээ үзэж байсан чинь зурагтаар "Өмгөөлөгчдийн нэр хүндийг тэтгэвэртээ гарсан хэдэн мөрдөн байцаагч гутааж байна" гэж хэлснийг сонслоо.  Ямар вэ дээ юм
Энэ бичлэгийг бичсэн намайг "өөрөө тийм лаг юм уу мэдэхгүй юм байна " гэх байх.  Тиймээ би лаг биш.  Мэргэжлээрээ ажилладагггүй.  Гэхдээ юманд зааг бий


бичсэн: dadido | төрөл: 2009-10-31 өдөр 20:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

би бичсээр л

Одоогоос хэдэн жилийн өмнө зурагтаар "хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх болилоо.  Энэ бол маш том соёл" гэсэн ярилцлагыг зурагтаар харж байлаа.  Үнэхээр ч нэг үеэ бодвол охид хөвгүүд бие биедээ хайрын захидал бичихээ больсон, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс тоотой хэд болсон.  Гэхдээ шүлгийн дэвтэртэй хүмүүс олон юм шиг.  Би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, сонингийн хайчилбар цуглуулдаг хүүхэд байж билээ.  Гэтэл нэг өдөр нэг хүнд маш их гомдоод тэр бүгдийгээ устгаж билээ.  Гэхдээ би одоо хүртэл гэм бурууг тэр хүнд л тохдог.  Яах гэж намайг  тийм аймшигтай байдлаар гомдоосон юм бэ гэж.   Магадгүй би тэр үед бас уужуу ухаан гаргах л ёстой байсан даа одоо бас харамсдаг.  Тэгээд тэр бүх зүйл үгүй болсон.  Түүнээс хойш хэзээ ч шүлэг бичээгүй явж билээ.  Бичгийн урлаг, гайхамшиг, таашаал гэдгээс тэр үед холдож билээ.  Тэгээд арав төгсөөд гараараа өдрийн тэмдэглэл бичих гээд нилээд үзсэн боловч залхуу хүрээд больсон.  Тэгж байж 2008 гаргаад блог гэдэг юмтай танилцах шив дээ.  Урд нь интернэтээр энээ тэрээ зураг харж, чаталж, захиа бичсэн шигээ өнгрөөдөг байсан бол энэ зүйл миний хувьд цоо шинэ зүйл байлаа.  Тэгээд л би амтархан бичиж эхэлсэн л дээ.  Блогын талаар өчнөөн л магтаал, муучилсан юм байдаг биз.  Миний хувьд блог амьдралын минь нэг хэсэг болсон.  Зарим хүмүүс блогыг шал утгагүй л гэдгийн.  Тэр бол тэдний л бодол.  Би буруутгахгүй.  Харин тэдэнд саад болоогүй байхад муулаад байхад би дургүй.  Интернэтийг шалдан хүүхэн, хар хүний зураг, чат, юүтүб, гүүглээр төсөөлдөг хүмүүс үүний гайхамшгийг мэдрэх  нь юу л бол.  Ажиглахад блог хүнийг илүү нээлттэй болгодог юм шиг.  Арван жил, их сургууль, байрны хэдэн найз нарын хүрээллээс шал өөр болгодог юм шиг.  Зарим нэг нь блогоор найзалж, муудалцаж, сэтгэлээ хуваалцаж,  магадгүй дурлалцаж байдаг гэхдээ урьдийнхаас илүү нээлттэй байдаг.  Хүн болгон л өөрөөсөө насаар ах эгч хүмүүстэй үерхэж байдаг.  Харин нэг зүйл надад сонин санагдлаа.  Адилхан 29тэй залуу байна аа миний хажууд.  Нэг нь блоггер, нөгөөх нь үхсэн баасны чинь блог нэт.  Зан ааш хандлага, биеэ авч яваа байдлын хувьд нэт блоггүйгээр амьдардаг хэсэг нь илүү хөгшин, амьдралын баригдмал хэв маягтай байх юм.  Энэхүү блогыг бичигч би бээр шинэ ч гэхгүй хуучин ч гэхгүй блоггер.  Кибер ертөнцөд өөрийн бодлоо, гунигаа, баяраа үлдээж байгаадаа байнга бахархаж явдаг нэгэн.  Зарим нэгэнд нь тэнэг санагдаж магадгүй шүү.  Тэдний зохион байгуулж байгаа үйл ажиллагааг харахад их сонин сэтгэгдэл төрсийн.  Хүмүүс цэрэг, ажлын газар, арван жил, их дээдийнх гэсэн байдлаар нийгмийн зохион байгуулалтад ордог. Гэтэл янз бүрийн хүмүүс сэтгэлээрээ нэгдэж  ирсэн байхыг тасалбараа худалдаж авсан шоу концертоос өөр газар хараагүй.  Иргэний нийгмийн хөгжил эндээс эхэлж байна гэж би боддог.  баяртай



бичсэн: dadido | төрөл: 2009-10-29 өдөр 19:43
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

онигоо зохиоё

Бид дандаа л бусдын зохиосон онигоог сонсож инээлддэг.  Тэгвэл өөрсдөө онигоо зохиох гэж ородвол яасан юм бэ

бичсэн: dadido | төрөл: 2009-10-27 өдөр 20:26
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

хотын төв номын сан ч гэх шиг

Саяхан ч гэж дээ өчигдөр нэг номын сан орж ном канондоод авах санаатай ХТНСанруу зүглэлээ.  Ёстой социализм, коммунизм, хүнд суртал үнэртсэн газар болсон байна лээ.  Лав л капитализм үнэртсэнгүй.10 гэж нээдэг болохоор ес гуч гээд очлоо.  Үүд нь битүү оочер.  За яахав хувцасаа өлгүүлээд л орлоо.  Орсон чинь сул ширээ алга байдын.  За яахав би ямар суух биш хэдэн ном канондоо л гарна гээд номоо ч хайгаад олчлоо.  Каноныг нь хүлээлээ хоёр цаг болж байж сая ирэв.  Хоёр жил шагайгаагүй болохоор их л өөр болсон байлаа.  Номоо өөрөө очоод авчихдаг нь их л таатай байлаа.  Ганц гэм нь хаана ямар ном байгаа нь мэдэгдэхгүй ядаргаатай байв.  Шал өөр зааланд хуулийн ном хэвтэж байх ч жишээтэй.  Тэгсэн хайж байсан ном ерөөсөө олддоггүй. Электрон каталогоос нь үзэхээр байгаад байдаг.  За тэгэхээр нь маргааш хамгийн эрт ирээд олчино гэж бодож байтал  ням гаригт амарна гэсэн бичиг нүдэнд торж гайхах уурлах зэрэгцээд л явчлаа.  Үүдэнд байгаа баахан оюутнуудыг өрөвдөв.  Өрөвдлөө гээд яах ч билээ.  За тэгсэн ажил руу оччоод ирсэн чинь"Чи яасан олон орж гардын.  3 удаа ингэвэл суулгахгүй ч гэх шиг.  .   Хэзээ сууна гэж тэгж зогсох юм.  За тэгээд ямар номыг нь худалдаад авч өгч чадах юм биш.  Улаанбаатарын бүх номын сан тиймэрхүү л байгаа байх. Хоёр жил хараагүй номын сан ч эгч таргалсан бололтой.  Бодвол хөдөлгөөн нь багадаад урьдынхтай адил захиалганд гүйх биш .   Уг нь  хоёр давхарт нэг "эрх зүйн танхим" гэж байсын.  Тэрийг нь дэлгүүр болгосон бололтой.   Дэлгүүр болгоогүй бол зуу шахам хүн орчих л байсан байх. Бүтэн сайнд ажилладаг бол тэр олон оюутан тэгж цагаа алдаж зогсоо ч үү үгүй юу.  Цаг гэдгийг тэр номын сангийнх нь захирал эрхэм даан ч мэддэггүй бололтой.  .  Монголд өчнөөн л оюутан байдаг.  Талаас илүү нь Улаанбаатарт.  Хэдэн дээд сургуулиудад  хэдэн номын сантай. Нэг номон дээр 20 оюутан алалцана.  Номын үнэ гэхэд тэнгэрт хадаастай. Анх 1р курсэд 5000төг гэсэн ном одоо 15000 төгрөг.  .  Сая хүнтэй, дийлэнх нь оюутан залуучууд болсон метрополис хотын төв номын сан нь ийм байж арай л болохгүй байх.  За тэгээд үйлчлэгч нар нь яг гестап харьцаатай болцон.  За тэгээд номероо өгөөд хувцасаа авах гэсэн чинь байдаггүй ээ.  Нэг хашгирчдаг юм уу гэснээ "за би ямар байнга суух биш.  Нэг гуйлгын бие даалтыг нь хийвэл барав" гээд биеэ тас няс барив.  Уг нь нийтийн эрх ашгын төлөө гэсэн зорилготой байгууллага болоод л "хотын мотын" гэсэн нэр авсан байх л даа. Номын сан бол үйлчилгээний байгууллага.  Үйлчилгээний байгууллага хувьд байвал илүү дээр л дээ.  Эсхүл орчин үед номын сан хэрэггүй болсын болов уу.

бичсэн: dadido | төрөл: 2009-10-25 өдөр 16:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

догдлол

Ойрын үед нэг их догдолдог болчиж.  Урьд нь гайгүй л байсын.  Нэг л их догдлоод л.  Зарим нь охин харчаад гэж битгий бодоорой.  Ер нь догдлоод байгаа шүү.  Их гоё мэдрэмж юм аа.  Өглөө босчоод цайгаа уунгаа цонхоор харагдах уулсын оройг хараад л догдлоод зогсох, арван жилийн сургуулийнхаа хажуугаар явахад, амьдралын минь ихэнх түүх бичигдсэн газруудаар явахаар нэг их догдлохын.  Бодоод байхад арав төгсдөг жилээ тэгж их догдолсын.  Хүмүүс зарим нь мэддийн.  Анх 1-р ангид байхад л өглөө шугмын радиогоор явдаг байсан "Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг хүндэтгэн харж бай огторгуйн хурмаст уужмын хутагаа оюутан ухаанд тань хайрлах болноо, орой болгон нэгийг санаж одот ертөнцийг хүндэтгэж харж бай"    энэ мөртүүд явахаар нэг их сонин мэдрэмж төрдийн.  Яг 1-р ангид байхдаа догдолж сонсдог байсан тэр л догдлол одоо ч яг байдын сонсохоор.   Шугмын радиогоо буцааж тавиулдагч юм уу ер нь гоё санагдчихлаа


бичсэн: dadido | төрөл: 2009-10-24 өдөр 02:07
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Жаргал юм аа хө

Нөүтбүүк ч юм уу нотбүүк ч юм уу наддаа таарсан хүнд харуулахаас ичмээр зүйлээ биеийн доод хэсгийн өвдөг ташаа хоёрын дундах газар тавьчаад орон дээрээ ханаруу налаад дэрээрээ ардаа тулгуур хийгээд айрзмээр таардаггүй палбигар хөлийнхөө арван хуруугаа сарвалзуулаад, жижигхэн булбарай хуруугаараа баахан юм сарааччаад, хажуудах аягатай цайнаасаа хэд балгаад, дэлгүүр гараад ир гэвэл "яг одоохон найдвартай" гэж панаалдчихаад, жоохон халууцвал цамцаа тайлчихаад, даарвал эргэж өмсчөөд, мессеж ирвэл"гэр зуур" гэчээд, хамар загатнавал ухаад гаргаж ирээд нясалчихаад, жоохон уйдвал снэйкдэж 1000 хүргэж кайп авчаад, дургүй хүрвэл тэрийж хэвтчээд, сэргэмээр байвал баахан дуу аялчихаад, өлсчихвөл галын өрөө рүү гүйж юм чихчихээд, блог уншиж сээгийдчээд, флашаа холбож хэрэгтэй юм авчаад каннот  трай энэ тэр гэвэл  шууд салгаж хаячаад, жоохон уйдвал хажууд байгаа номоо нээж арван өгүүлбэр явуулчаад, хоолой гачинтаад гаха гаха гээд байвал дахиж нэг аяга цай хүд хүд гэж балгачаад гарынхаа алганыхаа ламын зааж өгсөн яг тэр зураасыг дагуулж амаа арччаад,дахиад жоохон уйдвал юү түб рүү орж халуун градустай юм үзчээд бүр халууныг нь байн байн тавьж үзчээд  уйтай байвал саак руу орж монгол охидоо харж нүдээрээ нэг ирэмчихээд, хүний утас дуугарвал утсаа гэж орилчоод, ярьсных нь дараа юу гэнэ үү гэж илүү зан гаргачихаад, мессенжэрээр баахан кибоард халаачихаад, инвисибл нөхдүүд рүү үг чулуудвал чулуудчаа л, чих загатнавал бурхантай юм уу фэско шүдэнзээр чихээ ухаж гарсан хулхыг нь цаасны өөдөст арччаад,  гуйлгаж гуйлгаж дэлгүүр аптээк гарчаад,  ширээнийхээ тоосыг арчвал арчаад дургүй хүрвэл чулуудчаач байх ч жаргал юм дөө

бичсэн: dadido | төрөл: 2009-10-18 өдөр 12:33
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

за ёстой юуны ч тухай хамаагүй юм бичмээр байна.  Манай хажуу айлын хоёр эгч байдын.  Одоо хоёулаа жирэмсэн.  Нэг нь нэг бөх залуутай үерхээд 7 жил болж байгаа юм.  Цаад бөх залуу нь улаан банзал.  Дэргэд нь л өөр хүүхэн рүү яриад л.  Гэхдээ манай хүн түүндээ хайртай.  Тэгээд гол нь тэр эгч энэ олон жилд бараг жирэмсэлдэггүй байлаа.  Сая харин жирэмслэв.  Цаад залуу нь яахав дээ хуураад л.   Гэхдээ тэр эгч хэзээ ч түүнийг хань болохгүйг мэднэ.  Цаад залуу үнэндээ түүний хайраар тоглож өгч байгаа юм дөө.  Хүний хайр гэдэг.  Эмэгтэй хүн цаад хүн нь өөрт нь хайргүй байсан ч түүнээсээ хүүхэдтэй болохыг хүсдэг юм уу хаашаа юм бүү  мэд ээ бүү мэд.  Дүү нь болохоор өөрт нь хайртай залуутай суугаад жаргалтай л харагдаж байх шиг.   Зарим нь болохоор өдий 30 гарчаад нөхөргүй хүүхэдгүй.  Нөхөр хайгаад л.  Хүний амьдрал нэг иймэрхүү. 
Зарим залуучууд найз охин нь явчлаа хаячлаа гээд л турж эцэх юм.  Тэгээд нөгөөдөх нь ирэнгүүт өөр хүүхэнтэй явах юм.  Хаашаа ч юм ойлгохгүй юм.  Миний толгой хүрэхгүй бололтой үүнийг бөндгөр лүүгээ чихэхэд.  Эсвэл тэгж их нөгөө юмных нь даралт хөдөлдөг юм уу бүү мэд ээ бүү мэд. 


бичсэн: dadido | төрөл: My opinion 2009-10-18 өдөр 11:29
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

энэ долоо хоног

Энэ долоо хоног гоё өнгөрлөө.  Би чамд хайртай киног үзлээ, ангийнхантайгаа уулзлаа, хуриманд очлоо, хөл бөмбөг тоглож баахан амьсгаадлаа, музей үзлээ, зам дээр үхтэлээ зогслоо, хэсэг бусгаараа данс клубдлээ.  Бодоод байсан чинь ямар урт долоо хоног вэ.  Сая үүнийг бичиж байтал ээж " хүүе тэр хүүхдийг хараа дадидо" гэдгийн.  Очоод харсан чинь жоохон хүүхэд аймаар том шуудайтай юм үүрчихсэн явж байх юм.  Баахан өрөвдлөө.  Гэлээ гээд гараад 1000 төгрөг гаргаад өгчиж чадах билүү.  Таван жилийн дараа байдал арай л өөрчлөгдөх байлгүй л гэж бодох юм.  Оюу толгойн гэрээг үзэглэчихлээ.  Их л найдаж байна шүү дээ.  Ер нь нийт монголчууд найдаж байгаа байх.  Тэгсэн сая news.mn дээрээс оросуудын тактик гэсэн юмыг уншаад шал дургүй хүрчлээ.  Оросын хэвлэлүүдэд оюу толгойгоос хувь хүртэх тухай бичсэн байдаг байгаа.  Монголчууд ч хувиа хүртээгүй байхад тэд нар ийм юм бичиж байдаг шал дургүй хүрчлээ.  За энэ долоо хоног ийм сэтгэл хөдлөл, үйл явдалтай өнгөрлөө дөө.
Нэг уншсан чинь тайлан бичсэн юм уу хаашаа юм.  Жолоонд явах, бассейнд сэлэх төлөвлөгөө маань нэг л бүтэлгүй болоод байх юм.  Оюутан байхад ах "намайг багшилж байгаа дээр жолоонд яв" гэдэг үг өнөөдөр толгойд оржийно доо.  Дараа 7 хоногт нэгийг нь ч гэсэн шийдэхийг хичээнэ дээ.


бичсэн: dadido | төрөл: 2009-10-11 өдөр 12:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

өчигдөр

Ёооё өчигдөр үнэн сайхан байлаа дээд сургуулийнхантай уулзаад.  Баахан л инээж хөхөрлөө.  Нэг жилийн дотор турах таргалах нэг нь таргалаад янз бүр байна дөө.  Юу ч гэсэн дор бүрнээ л под хийсэн л амьдралтай байгаа юм байна гэж.  Хөгжилтэй агшнуудаа баахан л дурслаа.  Зарим нэг маань ч бурхан болсон байх юм энэ хугацаанд.  Үнэхээр сайхан нас байжээ тэр нас.  Бусад ангиуд бид нар шиг байсан ч юм уу юу ч гэсэн манай анги тасархай, яг нэг бодолтой залуусыг цуглуулсан тийм л анги байлаа.  Атгасан гар шиг л байлаа шүү дээ.  Мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгнээс нь сонин хачин, завхралыг өчнөөн л дууллаа.  Яагаад ч юм арван жилийнхээс илүү дээд сургуулийнхан маань сэтгэлд ойр байдаг юм.   хууз, эцэг, бууддаг, халзан, кабал, жери, бөөб, цэцгээ гээд баахан л хочтой гарууд.  Утсан дээр нэрээр хадгалахаар хэн билээ гээд мангартана.  Хочоор нь л авна даа.  Өчигдөр сайхан байсан гэсэн шиг өнөө өглөө босоод баахан дуу аяллаа.  Сэтгэл их л сайхан байна...

бичсэн: dadido | төрөл: 2009-10-06 өдөр 10:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

маружин

Эртээд ганцаараа маружин долоож сандал дээр хэсэг суув.  Яахав сайхан л амттай байлаа.   Дараа нь хэд хазаад бялуурав.  Сүүлдээ шоколад юм уу крем идээд байгаагаа ялгахаа ч болив.  Сүүлдээ дургүй хүрээд чулуудлаа даа.  Бацаан байхад сүүний үйлдвэрийн маружин гэж нэг их гоё сүүний амттай маружин байж билээ.  Их л гоё амттай санагддаг байлаа.  Үнэхээр ч тийм байсан.  Сүүлд хувийн зайрмагны цехүүдийн маружныг иддэг байсан.  Тэр үед цехийн ундаа, зайрмаг амттаны дээд байлаа хөөрхий.  Аа тий наполеон.  Шажигнадаг печень зайрмаг гоё л байсан даа.  Тэгээд хэсэг байж байсан чинь оросын анхны морозко орж ирлээ.  Үнэн тасархай байлаа тэр үедээ.  Дараа нь бамбар, симба, янз бүрийн зайрмаг гарч ирлээ.  Анхны Анкара Донерын турк маружинаар эгч, эгчийн найз залууг мөн ч их торгосон.  Одоо гадуур байгаа маружны ихэнх нь крем л болсон юм шиг.  За за муу хүн идсэнээ

бичсэн: dadido | төрөл: 2009-09-25 өдөр 21:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

сайн байна уу дадидо...чи амьд уу чамайг би ерөөсөө олж харахгүй байх юм.  Чи миний урд нь мэддэг байсан тэр хүн биш болжээ.  Залхуу, назгай, бүдүүн, унтамхай амьтан болжээ чи.  Эсхүл чи өвчтэй юм уу.  Чамайг эрүүл л гэж бодож байлаашд.  Одоо чиний өмнө нэг том даваа тулаад байдаг.  Уг нь давчихвал цаашаа шааригдаад сайхан л байх юм байна лээ.  Чи даан ч тэрэнд санаа зовсон бодсон зүйлгүй байх юм.  Уг нь өөрийгөө өөртөө харуулах сайхан л боломж.  Одоо л чамайг харъя даа залуу минь.  Би чиний компьютер дээр суугаад үүнийг бичлээ.  Чи бүх юмаа салан задгай хаях юм аа...нэг өдөр чи өөрийгөө хаях байх даа...өөрөө л мэд дээ бүдүүнээ минь...


бичсэн: dadido | төрөл: 2009-09-16 өдөр 23:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

сэтгэгдэл

Халх голын мяралзан урсах долгионоос
Хан хэнтийн нурууны аглаг их тайгаас
Харуул Алтайн ноён сүрлэг оргилоос
Хана хэрмийн  өмнөх элсэн их далайгаас
Хаан Тэмүжиний үлдээсэн агуу их түүхээс
Халуун амираа зурсан ханын газрын зурагнаас
Хурд хүч өрсөлдсөн спортын наадмын уухайнаас
Хүн төрөлхтөн чуулсан нэгдсэн үндэстний танхимаас
Хоёр нүдэнд цийлэгнэх баярын тэр нулимснаас
Эх орон чамайг би энэ удаа мэдэрлээ


бичсэн: dadido | төрөл: 2009-09-12 өдөр 21:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

таавар

11  23  58   1321   3455 за дараагийн тоо нь хэд вэ таахыг биш бодохыг оролдоорой




бичсэн: dadido | төрөл: 2009-09-12 өдөр 20:34
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

торгууль

Эртээд манай хуучин байрны ах хүү таараад ганц шилюм аваад өг гэдийн.  Мөнгөтэй байсан болохоор аваад өглөө л дөө.  За тэгээд орцны гадаа сууж байваа.  Манай хүн л уугаад байлаа.  Би ямар уух биш.  Тэгсэн нэг мэдсэн араас хоёр цагдаа ууж байгааг нь харчихаж.  Ирээд торгоно яаана ийнэ гээд л бөөн сүр.  Намайг эрүүл байсан болохоор гайгүй.Би өмнөөс нь Мөнгийг нь төллөө.  Тэгээд архиа авч үлдлээ.  Ахиад ууж байгаа юм даа нөгөө архиа...тэгээд тэр торгуулийн мөн чанар юунд байв гэдгийг лав л ойлгосонгүй...гудамж, машинд архи уухыг хүсвэл таван мянга төлөөд уух юм уу хаашаа юм...орцонд уувал хэд байх бол...за болъё балкон дээрээ ууя л даа...бас хэд байх бол.  Сансар дээр нэг юм касс гэсэн цэнхэр асар дотор алкоголь зарж байна аа...гадаа нь уувал болохгүй шинжтэй...тэгэхээр архины эсрэг тэмцээд ч байгаа юм шиг...тэмцэхгүй ч байгаа юм шиг. 
За тэгээд өчигдөр ТВ5 асаасан чинь "Монгол эр хүн дуу" г дуулдаг дуучин гарчийнаа.  Үзээд хэвтсэн чинь халамцуу эрчүүд л утастаад л магтаж гарав.  Сайхан дуу сайхан дуу.  Тэд нар ч цаанаа авгай хүүхэддээ "Монгол эр хүн" гэсэн сэдвээр агсам тавьсан биз.  За тэгсэн шөнийн 3 үед хуримаа хийгээд удаагүй байгаа  "Монгол эр хүн" маань "дэвж байна аа"  босоод цагдаа дууддаг юм уу гэснээ.  За яршиг "Би ч гэсэн хааяа монгол эр хүн" юм чинь гээд болив



бичсэн: dadido | төрөл: 2009-09-12 өдөр 20:17
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив